Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

23/05/2026

Завханмандал сумын иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагааг танилцууллаа

Шүүгчийн туслах нарын утасны жагсаалт
18/05/2026

Шүүгчийн туслах нарын утасны жагсаалт

14/05/2026

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

Завхан аймагт шүүх байгуулагдсаны 100-н жилийн  ойн хүрээнд Завхан аймгийн Ерөнхий боловсролын  сургуулийн 10-12 дугаар ...
12/05/2026

Завхан аймагт шүүх байгуулагдсаны 100-н жилийн ойн хүрээнд Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн суралцагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

⚖️ БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ УСТГАЖ ГЭМТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО🏛️ Шийтгэх тогтоолын огноо дугаар:Завхан аймаг дахь сум дундын ...
07/05/2026

⚖️ БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ УСТГАЖ ГЭМТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО

🏛️ Шийтгэх тогтоолын огноо дугаар:
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/46

📌 Шүүхийн шийдвэрийн төрөл:
Шүүхийн шийдвэрийн тойм

✅ Шүүхийн шийдвэрийн төлөв:
Хуулийн хүчин төгөлдөр болсон.

ℹ️ Санамж:
Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Г согтуурсан үедээ 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн машины зогсоолд байрлах Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн Ланд круйзер-78 маркийн ** - ** ЗАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, урд кирланыг газарт байсан цементийн хагархайгаар цохиж эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

👨‍⚖️ Прокуророос Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгө, устгах гэмтээсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

🚗 Хэргийн хувьд шүүгдэгч Г нь согтуурсан үедээ тус аймгийн Сонгино сумын Эрүүл мэндийн төвийн өмчлөлийн Ланд круйзер-78 маркийн ** - ** ЗАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цементийн хагархайгаар цохиж эвдэж гэмтээсэн нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

⚖️ Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ.

📌 Иймд шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

🚫 Гэм буруутай этгээд буюу Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлаж, тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

💰 Бага хэмжээний хохирол гэдэг нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /300,000 төгрөг/, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд хохирогч байгууллагад 1,550,000 төгрөгийн хохирол учруулсныг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэлээ.

🔗 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/135279?daterange=2026-01-01%20-%202026-05-07&id=1&court_cat=2&bb=1

✍️ Тойм бэлтгэсэн:
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа

⚖️ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛСАН ЭТГЭЭДИЙН ХҮҮХДЭД АСРАН ХАМГААЛАГЧ ТОМИЛОХЫГ СУМЫН ЗАСАГ ДАРГАД ДААЛГАЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ🏛️ Шүүхийн н...
07/05/2026

⚖️ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛСАН ЭТГЭЭДИЙН ХҮҮХДЭД АСРАН ХАМГААЛАГЧ ТОМИЛОХЫГ СУМЫН ЗАСАГ ДАРГАД ДААЛГАЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

🏛️ Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх
2026 оны 02 сарын 03 өдрийн №2026/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоол

📌 Шүүхийн шийдвэрийн төрөл:
Шүүхийн шийдвэрийн тойм

✅ Шүүхийн шийдвэрийн төлөв:
Хуулийн хүчин төгөлдөр болсон

ℹ️ Санамж:
Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Д нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэн Б-гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж дотогш хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах” гэмт хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

⚖️ Анхан шатны шүүхээс Д-гийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулсан.

👩‍👧‍👦 Иргэн Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “би өндөр настай ээж, 2-8 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг, ганц бие эх” гэж мэдүүлдэг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд “...эцэг, эх нь хорих газарт ял эдэлж байгаа... зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”-ийг эрх бүхий байгууллагаас асран хамгаалагч томилж асран хамгаалахаар заасан байна.

🏛️ Асран хамгаалалтад байх хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан.

🛡️ Хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа тухай мэдээллийг аливаа байгууллага, иргэн холбогдох сум, дүүргийн Засаг даргад өгөх үүргийг хүлээх тухай хуулийн зохицуулалтын дагуу иргэн Д-гийн бага насны 3 хүүхдэд асран хамгаалагч томилохыг сумын Засаг даргад даалгах нь хүүхдүүдийн хууль ёсны эрх ашигт нийцнэ гэж шүүх шийдвэрлэсэн болно.

🔗 Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/131516?daterange=2026-01-01%20-%202026-05-06&id=1&court_cat=2&bb=1

✍️ Тоймыг бэлтгэсэн:
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхжаргал

04/05/2026

ХЭРХЭН АРХИВЫН ХЭРЭГ, БАРИМТТАЙ ТАНИЛЦАХ ВЭ?

01/05/2026

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ сэтгэцийн эрүүл мэндийн баримтыг цаасаар заавал хавсаргасан байх шаардлагатай ба хавсаргаагүй бол бүртгэл цуцлагдахыг анхаарна уу

Дэлгэрэнгүй мэдээллийг

⚖️📚 “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХОЛБОГДОХ ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ”...
30/04/2026

⚖️📚 “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХОЛБОГДОХ ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

━━━━━━━━━━━━━━━━━━━━

🏛️ Монголын төрт ёсны уламжлал, шүүх засаглалын түүх эртний улбаатай. 1206 онд Чингис хаан Шихихутугт “Улсын их заргач” цол хүртээснээр шүүхийн тухайлсан тогтолцооны эхлэл тавигджээ. Харин 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээж, шүүн таслах хэргийг эрхлэх чиг үүрэг бүхий “Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яам”-ыг байгуулсан. Уг яам байгуулагдсан цаг үеийг Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсан үе хэмээн тэмдэглэдэг бөгөөд өдгөө 115 дахь жилтэйгээ учран золгож байна.

📜 Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан ба “БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаас “Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай дүрэм”-ийг баталж, 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүхийг байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү дүрмийн үндсэн дээр 1926 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тэр үеийн Хантайшир уулын (одоогийн Завхан) аймагт ардын шүүх байгуулагдсан түүхтэй бөгөөд XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жил буюу 2026 онд Завхан аймагт шүүх байгуулагдсаны түүхт 100-н жилийн ой тохиож байна.

🎓 Түүхт ойгоо угтан “Төрийн албан хаагчид холбогдох эрүү, иргэн, захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

━━━━━━━━━━━━━━━━━━━━

🎤 Хурлыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг үг хэлж нээсэн бол

👩‍⚖️ Б.Энхжаргал /Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч/ - Төрийн албан хаагчид холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлууд сэдвээр,

👨‍⚖️ Ч.Цэнд-Очир /Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/ - Хууль бус захиргааны акт гаргасан төрийн албан тушаалтанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага сэдвээр,

👩‍⚖️ З.Нандинцэцэг /Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч/ - Ашиг сонирхлын зөрчил ба авлигын гэмт хэрэг сэдвээр,

👨‍⚖️ Ш.Дамдиндорж /Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор/ - Хайнга хандах гэмт хэргийг авлигын гэмт хэргээс ялган зүйлчлэх сэдвээр тус тус илтгэл танилцуулав.

━━━━━━━━━━━━━━━━━━━━

💬 Мөн илтгэлүүдийн агуулгын хүрээнд өрнүүлсэн хэлэлцүүлэгт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Хууль зүйн ухааны доктор, Гавьяат хуульч Ч.Хосбаяр, УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурь, УДШ-ийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг нар хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо.

━━━━━━━━━━━━━━━━━━━━

Видео мэдээ үзэх:
https://youtu.be/LRPkq6cer8g?si=Eyw2JrnC8eq6-5yn

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

30/04/2026

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2026" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Монголын Хуульчдын холбооноос...
29/04/2026

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2026" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон зарлаж, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлах, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх ажлыг орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус шүүхийн тамгын газраас “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг Баруун бүсийн худалдааны төвийн талбайд зохион байгуулж, иргэд олон нийтэд шүүхийн талаарх мэдээлэл зөвлөгөөг өглөө.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Address

Жинст баг
Uliastay

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share