21/04/2026
🏦 БАНКУУДЫН 2025 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАЦГААЯ
🟢 ХААН БАНК ХК [MSE: KHAN]
2025 онд банкуудын өсөлт харьцангуй саарсан үзүүлэлттэй байна. Хасбанк ХК цэвэр ашгаа арай хийн тогтвортой хадгалж үлдсэн бол Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны цэвэр ашиг 2024 онынхоосоо буурчээ.
Харин Хаан банк ганцаар өмнөх онынхоос 8.8%-аар их буюу ₮695 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Компанийн өсөлттэй зэрэгцэн хувьцааных ханш нь ч мөн чамгүй өсөлт үзүүлснийг онцлох хэрэгтэй.
Тодруулбал, яг жилийн өмнө буюу 2025 оны энэ өдөр Хаан банкны 1 ширхэг хувьцааны үнэ ₮1,200 байсан бол өнөөдөр ₮1,452 болжээ. Өөрөөр хэлбэл, тус банкны хувьцаа эзэмшигчид 1 жилийн дотор зөвхөн хувьцааны үнийн өсөлтөөс 21%, ногдол ашигтайгаа нийлээд нийт 37%-ийн өгөөж хүртсэн байна.
Компанийн түүхэн мэдээллийг харвал, Хаан банк жил бүр цэвэр ашгийнхаа 50-60%-ийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараадаг бөгөөд энэ жил мөн энэ жишгийн дагуу цэвэр ашгийнхаа 55%-ийг ногдол ашиг болгон тараана гэж үзвэл нэгж хувьцаанд ₮200-210-ийн ногдол ашиг тараах хүлээлттэй байна.
🔵 Голомт банк ХК [MSE: GLMT]
2025 онд Голомт банкны цэвэр ашиг 17.6%-аар буурчээ. Гэхдээ нийт хөрөнгө нь хамгийн ихээр буюу 22%-аар өсөж, ₮19 их наядад хүрсэн байна.
Улмаар зээл олголт нь мөн нэмэгдэж, хүүгийн орлого нь 41%-аар өссөн ч татсан эх үүсвэрийн хүүгийн зардал бараг 2 дахин өссөнөөр ийнхүү цэвэр ашиг нь буурчээ.
Гэхдээ ашиг нь буурсан ч компанийн үнэ, ашгийн харьцаа (P/E) салбарын дунджаас бага буюу 3.1, үнэ, дансны үнийн харьцаа (P/B) нь 1-ээс бага байгаагаас үзвэл тус хувьцаа нь зах зээл харьцангуй багаар үнэлээгдэж буйг илтгэж байна.
🟠 Хасбанк ХК [MSE: XAC]
2025 онд Хасбанк хамгийн тогтвортой банкаар шалгараад буй. Тодруулбал, салбарын өсөлт саарсан энэ үед Хасбанк цэвэр ашгаа бууруулахгүй, хадгалж үлдэж чаджээ. Мөн нийт хөрөнгө нь 8.5% өсөж, ₮6.9 их наядад хүрсэн байна.
Тус банк нь 2025 оны турш хувьцаагаа буцаан авах хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд хувьцааных нь ханш мөн 1 жилийн дотор 16.7%-аар өсжээ.
🔵 Төрийн банк ХК [MSE: SBM]
Өнгөрсөн жил Төрийн банкны хувьд тийм ч онцгой жил байсангүй. 2024 онтой харьцуулахад цэвэр ашиг нь 22.8%-аар буурч, ₮83.3 тэрбумд хүрчээ. Мөн банкуудын ашиг бууралттай ч, хувьцаануудынх нь ханш өсөлттэй байгаа энэ үед хувьцааных нь ханш нь яг 1 жилийн өмнөхтэй харьцуулахад 3.6%-аар унаад байна.
___
🟢 Хэрэв та хувьцаа авахаар сонирхож байгаа ч, яг ямар хувьцаа авахаа мэдэхгүй байгаа бол доорх холбоосоор орж хөрөнгө оруулалтын ганцаарчилсан зөвлөгөөний цаг аваарай 👇
https://mandalcapital.com/r/wMqA8E?m=Q3
📞 Холбоо барих: 8875-3055 | 8875-7270 | 8875-1189 | 8875-4540
📍 Meru Tower, Blue Sky-ийн урд, 6-р давхар
🔎 Монголын ТОП-3 ҮЦК-ийн нэг - Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн санхүүгийн зөвлөх
#хөрөнгөоруулалт #ХБҮЦ #бонд #санхүү