Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг As of 2022, there are more than 1,587 members and 38 companies licensed to provide certified tax consulting services.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах

To ensure compliance with the Law on Certified Tax Consulting Services within the legal scopes Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэй

гээр Сангийн яам, ТЕГ, Аудитын болон бизнесийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан.

2012 оны арванхоёрдугаар сарын 27–нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” батлагдаснаар эрх зүйн орчин баталгаажиж, хуулийн хүрээнд нэрээ Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болгон өөрчилсөн.

2022 оны байдлаар нийт 1587 гаруй гишүүнтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 компанитай үйл ажиллагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА:
Олон улсын стандартад нийцсэн татварын тогтолцооны хөгжилд манлайлагч, мэргэжлийн байгууллага байх

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Татвар төлөгчид болон татварын албыг холбох гүүр болж, мэргэшсэн гишүүдийг бэлтгэх замаар татварын сайн тогтолцоог бүтээлцэх мэргэжлийн байгууллага байна. The Mongolian Association of Certified Tax Consultants was established on December 23, 2004 on the basis of the Mongolian-Japanese Tax Accounting Association KaiKei which was founded in 2001, named as “Association “TINZ”of certified Accountants and Consultants” by a group of representatives from Ministry of Finance, general department of Taxation, audit firms, business entities, academics and researchers. After the “Law on Certified Tax Consulting Service” had passed on December 25, 2012, the legal name was changed into Association of Certified Tax Consultants as the legal environment for tax consulting services was established. Vision: To be the leader and a professional organization in the development of a tax system that meets international standards. Mission: It is a professional organization that serves as a bridge between taxpayers and tax authorities and aims to create a good tax system by training certified members.

АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛ  ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗЛААЭнэ оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдах Т...
02/09/2026

АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗЛАА
Энэ оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдах Татварын боловсролын үндэсний III зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөл Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнарантай уулзлаа.
Уулзалтаар Нийгэмлэгээс уламжлал болон зохион байгуулагдаж буй татварын боловсролын зөвлөгөөнд татварын алба хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд болон татвар төлөгчдөдөө зөвлөн туслах чиг үүргийнхээ дагуу хамтран ажиллахаа илэрхийллээ.

Татварын боловсролын үндэсний зөвлөгөөн III
02/09/2026

Татварын боловсролын үндэсний зөвлөгөөн III

АOTCA 2026 HONGKONG БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭАзи, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбоо /AOTCA/-ны олон улсын...
02/09/2026

АOTCA 2026 HONGKONG БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Зөвлөхүүдийн Холбоо /AOTCA/-ны олон улсын ээлжит хурлын бүртгэл зарлагдлаа.
Энэ удаагийн хурал “Татварын шинэ эрин: Тогтвортой байдал, Хариуцлага, Шинэчлэл” сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 07- 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Та бүхэн дэлхий дахины татварын чиг хандлага, шинэчлэлийн талаар цогц мэдээлэл авах боломжтой.
“АОТСА 2026 HONGKONG”-д оролцох хүсэлтэй ТМЗ гишүүд https://submit.jotform.com/252892023259056 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Жич: Хүний тоо хязгаартай.
Мэдээлэл авах утас: 76118989 /5/

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Непал улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй найрсаг хам...
01/09/2026

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Непал улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй найрсаг хамтын ажиллагаатай билээ. Непал улсад тохиолдсон байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд тус дэм болох зорилгоор Непалын ТМЗ нийгэмлэгээр дамжуулан хандив өгөх уриалгыг гишүүд дэмжигчиддээ хүргүүлж байна. Та энэхүү хандивт нэгдэхийг хүсвэл нийгэмлэгийн дансанд шилжүүлнэ үү. Таны сэтгэлийн өглөг буян болон дэлгэрэх болтугай. Хандивын мэдээллийг нээлттэй ил тод тайлагнан ажиллах болно.
Данс: Худалдаа хөгжлийн банк 370004000499135200,
Утга: Нэр, Непал хандив

01/09/2026
ЭРДЭМТ БАГШ НАРТАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕТатварын мэргэшсэн зөвлөхийн тогтолцоог Монгол улсад хөгжүүлэн төлөв...
01/09/2026

ЭРДЭМТ БАГШ НАРТАА ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ
Татварын мэргэшсэн зөвлөхийн тогтолцоог Монгол улсад хөгжүүлэн төлөвшүүлэх, Татварын боловсролыг түгээх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан, татварын мэргэшсэн зөвлөх бэлтгэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй ЭРДЭМТ БАГШ НАРТАА 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕЭрдэм мэдлэгийн их аянд гарах гэж буй хүүхэд багачууд, оюутан залуус, багш сурган хүмүү...
01/09/2026

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ
Эрдэм мэдлэгийн их аянд гарах гэж буй хүүхэд багачууд, оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг, эх, асран хамгаалагч та бүхэндээ 2026 - 2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ III ЗӨВЛӨГӨӨНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛҮҮД ОРОЛЦСОН УУЛЗАЛТ БОЛЛООТатварын мэргэшсэн зөвлөх...
28/08/2026

ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ III ЗӨВЛӨГӨӨНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨЛҮҮД ОРОЛЦСОН УУЛЗАЛТ БОЛЛОО
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс 2 жил тутамд зохион байгуулдаг “Татварын боловсролын үндэсний зөвлөгөөн” энэ оны 10 сард болно. Тус ажлын хүрээнд ажлын хэсгийн төлөөлөл уулзаж, төр ба хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоо, ажлын төлөвлөгөө зэрэг асуудлуудын хүрээнд санал солилцлоо.
Татварын боловсролын III зөвлөгөө нь татварын боловсролыг зорилтот бүлгүүдэд үр дүнтэй, хүртээмжтэй, тасралтгүй хүргэхэд шаардлагатай хүний нөөцийн чадавх, сурган заах арга зүй, мэргэжлийн шаардлага, бэлтгэх болон тасралтгүй хөгжүүлэх тогтолцоог тодорхойлж, хэрэгжүүлэх санал, шийдэл боловсруулахад чиглэх юм.

ХАМТАРСАН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хороодын дарга нар, салбарын дарга, менежерүүд...
27/08/2026

ХАМТАРСАН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО.
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хороодын дарга нар, салбарын дарга, менежерүүд болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлагуудын хамтарсан цахим уулзалт боллоо. Уулзалтаар нийгэмлэгийн зүгээс
1. Ази, номхон далайн татварын зөвлөхүүдийн холбооны ээлжит чуулганы талаар
2. Япон, Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааны замнал, цаашдын зорилт
3. Татварын боловсролын үндэсний зөвлөгөөний зохион байгуулалт, оролцооны талаар тус тус мэдээлэл хүргэж, санал солилцлоо.

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон Япон Улсын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн хамтын...
27/08/2026

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон Япон Улсын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны түүхэн замналаас танилцуулж байна. 🇲🇳🇯🇵

Address

Монгол улс, Улаанбаатар хот-14201, СБД, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Метробизнес төв, Б корпус, 4 давхар
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97676118989

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг:

Shortcuts

Share