Өмгөөллийн "Би Эн Экс Веритас Партнерс" ХХН

Өмгөөллийн "Би Эн Экс Веритас Партнерс" ХХН Benex Veritas Legal Partners
Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа, үйлчилгээ
7600-1076

📌Танд даатгалын гэрээтэй холбоотой маргаантай асуудал тулгараад байна уу? 📌Даатгалын тохиолдол болсон ч нөхөн төлбөрөө а...
03/03/2026

📌Танд даатгалын гэрээтэй холбоотой маргаантай асуудал тулгараад байна уу?

📌Даатгалын тохиолдол болсон ч нөхөн төлбөрөө авч чадахгүй байна уу?
📃Тээврийн хэрэгслийн даатгал
📃Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
📃Эрүүл мэндийн даатгал
📃Гэнэтийн ослын даатгал
📃Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаантай асуудал танд тулгарсан уу?

⚖️ Хууль таны талд байх боломжтой. Зөвхөн зөв алхам хийх хэрэгтэй.

☎️Онлайн зөвөлгөө, нэхэмжлэл бичих үйлчилгээ үзүүлнэ.
📩Та фэйсбүүк чатаар болон 8807-4731 дугаараар бидэнтэй холбогдож хууль зүйн зөвөлгөө авах боломжтой.

⚖️ Эрхээ мэдэхгүй өнгөрөх нь хамгийн том алдаа. Мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвөлгөө аваад дараагийн алхамаа шийдээрэй.

Танд гэр бүл цуцлалт болон хөдөлмөрийн маргаан  тулгарсан уу? Сэтгэл хөдлөлөөр биш хуульд тулгуурласан шийдвэр гаргах нь...
03/03/2026

Танд гэр бүл цуцлалт болон хөдөлмөрийн маргаан тулгарсан уу?
Сэтгэл хөдлөлөөр биш хуульд тулгуурласан шийдвэр гаргах нь таны эрхийг хамгаална.

📌Гэр бүл цуцлалт, хүүхдийн асрамжаа хэрхэн тогтоолгох вэ?
📌Гэр бүлийн дундын эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх үү?
📌Ажлаасаа үндэслэлгүйгээр, хууль бусаар халагдсан уу?
📌Цалин хөлс, тэдгээртэй холбогдох бусад маргаан танд тулгарсан уу?

⚖️ Хууль таны талд байх боломжтой. Зөвхөн зөв алхам хийх хэрэгтэй.

☎️Онлайн зөвөлгөө, нэхэмжлэл бичих үйлчилгээ үзүүлнэ.
📩Та фэйсбүүк чатаар болон 8807-4731 дугаараар бидэнтэй холбогдож хууль зүйн зөвөлгөө авах боломжтой.

⚖️ Эрхээ мэдэхгүй өнгөрөх нь хамгийн том алдаа. Мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвөлгөө аваад дараагийн алхамаа шийдээрэй.

📌Та Захиргааны байгууллагын шийдвэртэй санал нийлэхгүй байна уу? Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаа...
23/02/2026

📌
Та Захиргааны байгууллагын шийдвэртэй санал нийлэхгүй байна уу? Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас таны эрх ашиг хөндөгдсөн үү?
📌Шүүхэд нэхэмжлэл гаргах нийтлэг хугацаа 30 хоног байдаг гэдгийг та мэдэх үү?

⚖️ Хууль таны талд байх боломжтой. Зөвхөн зөв алхам хийх хэрэгтэй.

☎️Онлайн зөвөлгөө, нэхэмжлэл бичих үйлчилгээ үзүүлнэ.
📩Та фэйсбүүк чатаар болон 8807-4731 дугаараар бидэнтэй холбогдож хууль зүйн зөвөлгөө авах боломжтой.

⚖️ Эрхээ мэдэхгүй өнгөрөх нь хамгийн том алдаа. Мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвөлгөө аваад дараагийн алхамаа шийдээрэй.

📌Гэрээний стандарт нөхцөлийг гэрээндээ тодорхой тусгаагүй нь санал хүлээн авагчид ашигтайгаар тайлбарлах үндэслэл болно....
06/02/2026

📌Гэрээний стандарт нөхцөлийг гэрээндээ тодорхой тусгаагүй нь санал хүлээн авагчид ашигтайгаар тайлбарлах үндэслэл болно.

📌Ипотекийн зээлд хамрагдсан иргэний Амь даатгалын баталгаа, даатгалын гэрээтэй холбогдох маргаан.

Шүүхийн шийдвэрийн хураангүй
Шүүхийн нэр:Монгол Улсын дээд шүүх Иргэний хэргийн танхим
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 118,635,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.О болон Г.Г, Г.Х нар нь “П” ХХК-тай ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа, даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг олгохоор тохиролцсон, нэхэмжлэгч Н.О болон Г.Г, Г.Х нар даатгалын баталгаа болон даатгалын гэрээнд заасан хувь хэмжээгээр хураамж төлсөн, даатгалын гэрээний хугацаанд зээлдэгч, даатгуулагч Г.Г нас барсан.

Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримталж, хэргийн баримтаар даатгалын тохиолдол бий болсон нь тогтоогдсон гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх: “...Давж заалдах шатны шүүх гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасныг хэрэглэснийг буруутгахгүй гэж үзсэн.

Учир нь, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь хариуцагч “П” ХХК нь даатгалын үйл ажиллагааг эрхэлж, энэ төрлийн, нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж нөгөө талдаа санал болгодог, Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

Талууд гэрээндээ “зүрх гэнэт зогсох” гэсэн нөхцөлийг нэмэлт эрсдэл болгон даатгалын тохиолдолд хамруулахаар тохиролцсон, маргаан бүхий тохиолдолд зүрх зогсох өвчин нь гэнэтийн байгаагүй ба энэ шинжээрээ даатгалын тохиолдолд хамаарахгүй байсан гэж хариуцагч мэтгэлцсэн.

Гэвч талууд ямар тохиолдлыг гэнэтийн гэж үзэхийг гэрээндээ тодорхой нэрлэн зааж тохиролцоогүйгээс уг нөхцөлийн утга санаа тодорхой биш байхаас гадна Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах нь даатгагчийн үүрэг тул уг нөхцөлийг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д нийцнэ.

Өөрөөр хэлбэл, даатгуулагч Г.Г нь уушгины хатгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амьсгал дутагдлын улмаас зүрх нь зогсож нас барсан байх ба энэ нь эмчлүүлж байсан өвчний хүндрэлээс болоогүй, амьсгал дутагдлын улмаас гэнэтийн үйл явдал болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээнд заасан нэмэлт эрсдэл үүсэж, даатгалыг тохиолдол бий болсон гэж үзэх ба талуудын тохиролцсон нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл тогтоогдоогүй байна.” гэж дүгнэж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=46047

#Хуульзүйнтуслалцаа
#шүүхийншийдвэр
#Өмгөөлөгч

Өмгөөллийн "Би Эн Экс Веритас" Легал Партнерс
☎️7600-1076

Та бүхэнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэгийн бэ...
28/01/2026

Та бүхэнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэгийн бэлтгэсэн Шүүхийн шийдвэрийн тоймыг хүргэж байна.

📌ДУНДЫН ХӨРӨНГИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАХИРАН ЗАРЦУУЛСАН НЬ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНД ХӨРӨНГӨӨС НОГДОХ ХЭСГИЙГ ХУВААРИЛАХАД СААД БОЛОХГҮЙ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.18-ны өдрийн 192/ШШ2025/07364 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №03, 2025.12.01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад маргаагүй, харин гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Хэрэгт цугларсан баримтаар А, Б нар нь 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2011 онд хүү Д төрсөн;
Маргааны зүйл: Хариуцагч Б-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх;

Нэр бүхий 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б бүртгэлтэй байсан бөгөөд хариуцагч Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн болон төрсөн эцэг, эх, дүүгээс шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах замаар өмчлөх эрхийг олж авсан гэх боловч тухайн хөрөнгүүд нь гэрлэгчид хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон тул гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.
Мөн хариуцагч Б-ийн “нэхэмжлэгч А-г тухайн хөрөнгүүдийг бий болгоход мөнгөн хөрөнгө оруулаагүй” гэх тайлбар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг орлого олсон эсэхээс үл хамааран хамтран өмчлөх эрхтэй гэж заасанд нийцээгүй болно.

Хариуцагч Б нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Ингэхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүний буюу А-ийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг аваагүй тул А нь бусдын өмчлөлд дур мэдэн шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг мөнгөөр тооцож гаргуулахаар шаардах эрхтэй.
Тодруулбал, Б-ийн бусдын өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнээс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг төгрөгөөр тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Та бүхэнд Гэрлэлт цуцлах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө, хүүхдийн тэтгэмж, хүүхдийн асаргаатай холбоотой маргаан үүссэн бол бидэнтэй холбогдож зөвөлгөө, мэдээлэл авах боломжтой.

Өмгөөллийн "Би Эн Экс Веритас" Легал Партнерс
☎️7600-1076

#Шүүхийн шийдвэрийн тойм

Та үүргээ биелүүлдэг сайн жолоочийг comment хэсэгт   хийгээрэй :)
10/12/2019

Та үүргээ биелүүлдэг сайн жолоочийг comment хэсэгт хийгээрэй :)

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн "Би Эн Экс Веритас Партнерс" ХХН posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share