Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ Хуулийн салбарт 15 жил, өмгөөлөгчөөр 11 дэх жилдээ ажиллаж байна.

10/05/2026

Эксүүд ирж уулзана уу. Ном бичлээ шүү🤪

10/04/2026

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг алга болгоно гэнэ. Сайн.

Гэхдээ иргэдийн хувьд хамгийн хүнд татварын дарамт чинь цалингаас сар бүр хурааж байгаа 10 хувийн татвар шүү.

1,5 тэрбумын борлуулалттай аж ахуй нэгж 10 хувийн татвар төлөөд, төлсөн татварынхаа 90 хувийг буцаагаад авдаг хуультай.

Гэтэл жирийн иргэд 10 хувийн татвараа сар бүр хураалгаж байна. Ямар ч буцаан олголтгүй.

Ажил хийдэггүй иргэдэд халамж тараахаас илүү ажил хийдэг хэдийнхээ нурууг нь амраах тал дээрээ ажилбал зүгээр байна.

01/04/2026

Дүүргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх дээр нэг шүүгчид 1000 гаран хэрэг хуваарилагдсан. Хэрэг шийдвэрлэх хугацаа асар удаашралтай бна. Туслахуудын ачаалал их. Очихоор манай шүүгч мянган материалтай гээд шүүгээгээ дэлгэж үзүүлээд сууж бх юм. Угаасаа нэг хүн 1000 хэрэг шийднэ гэж юу гэсэн үг вэ энэ чинь.

Одоо шүүхийн ачаалал үргэлжлээд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очно.

Арай гэж шүүхийн шийдвэр гаргуулчхаад Шийдвэр гүйцэтгэл дээр очоод дахиад таг чиг болох нь.

Дарга нар нь дээгүүр зодолдож байх хооронд иргэд эрхээ хамгаалуулах процесс асар дутагдалтай бна.

31/03/2026

Хэрэв танай хуульч, хуулийн зөвлөх тушаал, журам гаргахдаа "эгүүлэн тогтоох" гэхийг "эргүүлэн тогтоох" гээд биччихсэн байвал Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн талаар нойл мэдлэгтэй л гэсэн үг дээ.

"Эгүүлэн" гэдэг үг бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцлог нэршил юм.

03/03/2026

Нэг баянзүрхийн иргэнийг өмгөөлсөн чинь өмгөөллийн хөлсөө зээл гээд шилжүүлчиж🫢

03/03/2026

Манай нэг харилцагчийн ажилтан байгууллагынхаа мөнгийг завшив. Захирал нь дуудаад асуутал өөрөө хэргээ хүлээж, тун удаахгүй төлнө 5 хоног өгчих гэж. 5 хоног нь дуусаад байдаггүй. Дахиад 14 хоног өгчих гэж. Дахиад хүлээсэн ч байдаггүй. Ингээд надруу хэллээ.

Тэр хэрэг дээр ажиллаж эхлэмэгцээ ажилтны гаргасан зөрчлийг баталгаажуулж, ажлаас нь чөлөөлөв. Завшсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулаад цагдаагийн байгууллагад шилжүүлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаанд нь хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж дуусав.

Шүүх хуралдаан болж ажилтан завших үйлдэлдээ ял шийтгэл авав. Байгууллагад учруулсан хохирлоо ч төлөв.

Хуулийн бүх шатаар яваад, буруутай этгээд нь ял шийтгэл авч, хохирогч хохирлоо төлүүлж дуусахад нийдээ 8 сарын хугацаа оров.

05/02/2026

Хохирогч хуулийн хугацаандаа гомдол гаргасан байхад шалгасан нэрээр байлгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаасан тохиолдол бий. Мөн манай нэг үйлчлүүлэгчийн хэрэг шийдвэрлэгдээгүй 3 дахь жил рүүгээ орлоо.

2025 оны 6 сарын 30 -ны байдлаар МИК-д шилжсэн ипотекийн зээлийн тоо 120.503 бна.Л.Энх-Амгалан гишүүн 5 байртай 12.000 х...
05/02/2026

2025 оны 6 сарын 30 -ны байдлаар МИК-д шилжсэн ипотекийн зээлийн тоо 120.503 бна.

Л.Энх-Амгалан гишүүн 5 байртай 12.000 хүн бна гээд бгаа. Тэгэхээр 5х12,000= 60,000 зээл буюу бараг нийт зээлийн талыг нь энэ нөхдүүд хусчихсан юмуу хаашаа юм.

Ипотекийн зээл дээр нэлээн юм гарна шүү. Хальт дуулахад зээлд оруулах авлига нь 20 сая, байрны гэрчилгээг засч мкв-ыг нь багаар бичүүлдэг, том байрны гэрчилгээг 2 хувааж 2 тусдаа ипотект оруулдаг гээд зөндөө л юм сонслоо.

Энэ хүн бол одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу л явж бгаа хүн. Энэ хүн юу ч зөрчөөгүй. Харин ч ягш...
28/01/2026

Энэ хүн бол одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу л явж бгаа хүн. Энэ хүн юу ч зөрчөөгүй. Харин ч ягштал биелүүлдэг хүн бна.

Энэ ахыг муучлах биш, эхлээд ийм матаач журам боловсруулсан хүмүүсийг эхлээд муул.

Асуудал бий гэж харж байвал эхлээд хаанаас үүсэлтэйг харж сурах хэрэгтэй.

Энэ хүн асуудал биш. Зөвхөн үр дагавар нь.

Address

Ulaanbaatar

Telephone

+97691999914

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ:

Share