Монголын Хуульчдын Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч залуус нэгдэн 10 гаруй жил хамтран хууль зүйн туслалцаа үзүүлэх, хуульчдын боловсрол, давтан сургалт, шүүхийн мэтгэлцээнийг дэмжих зэргээр ажиллаж ирсэн. Фирмийн хуульч, өмгөөлөгч нар мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан гэрээний эрх зүйн, захиргааны эрх зүйн болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчид юм.
Б
ид практикын арвин туршлагатай, холбогдох салбарынхаа тэргүүлэгчид хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд өдгөөгийн эрх зүйн хүрээнд өөрийн санал бодлоо дэвшүүлэн лекц илтгэл тавихын зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвиж байна.
Мөн иргэн, захиргаа, эрүүгийн хэргүүд дээр мэргэжлийн өндөр түвшинд, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан ажиллаж, өмгөөлсөн хэрэг бүр дээрээ ялалт байгуулж ирсэн билээ.
Манай хуулийн фирм нь иргэн, хуулийн этгээдийн эрэлт, хэрэгцээнд үндэслэн, төрийн хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөж буй ёс зүйн хэм хэмжээ бүрэн нийцсэн хууль зүйн зөвөлгөө өгөх, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд гүйцэтгэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн, ажлын арвин их дадлага туршлагатай хуульч, өмгөөлөгчдийн чадварлаг баг, хамт олон хичээн ажиллаж байна. Бид үйлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хууль, ёс зүйн хүрээнд шударга, тууштай, найдвартай хамгаалах, харилцагчдынхаа мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалах явдлыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгодог.
Бид байгуулагдсан цагаасаа хойш Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай, хууль Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульНэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, Газрын тухай хууль Монголын улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хөтөлбөр боловсруулах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт бичих ажилд оролцож, үндэсний болон орон нутгийн бодлого боловсруулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэж ирсэн.