Chinggislaw Attorneys

Chinggislaw Attorneys Mongolian Law Firm. We offer the most practical solutions to your problems based on Mongolian laws

Бид таны байгаа газар, улс орны харьяалаллаас үл хамаарч өргөн хүрээний хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг Монголын хуулийн үйлчилгээ/өмгөөллийн нөхөрлөл юм.

Манай Нөхөрлөлийн гишүүд шүүхийн салбар, уул уурхай болон корпорацийн ертөнцөд хуулийн практик хийж ихээхэн туршлага хуримтлуулсан хуульчид юм.

Бид Монголын хууль болон олон улсын хуулийг харьцуулж хуулийн асуудлыг оновчтой шийдвэрлэх боломжийг танд олгоно.
Утас: 94005001; 0402 362914
Вэбсайт: chinggislaw.com

23/11/2024
28/04/2024

Tax disputes: are they resolved fairly and efficiently?

Given that tax disputes have taken 3+ years to be finally resolved by the Supreme Court of Mongolia, it is hard to say that they are resolved efficiently.

On the other note, there are many cases where tax disputes have been resolved fairly in Mongolia.

More recent decisions show that common reasons for bringing tax disputes before the court are:

• Wrong application of laws (where tax laws have changed)
• Statutory limitation period and its application
• Calculation of unpaid taxes, fines, and penalties
• Accounting of revenues paid in goods and materials

A surprising fact is that the administrative phase of dispute resolution (or the Tax Dispute Resolution Board) has taken 2 years while the subsequent 3 courts took a little over one year.

Despite this fact, the Supreme Court of Mongolia was good at breaking down complicated tax claims. This effort helps with better understanding the grounds of claims and most importantly the numbers in dispute, and the numbers accepted, altered, or rejected by the court.

It would be more helpful if the courts and tax dispute resolution boards presented the tax cases in a much more user-friendly manner. This can be done using a table instead of texts, clear headings, and consistent terms for different but significant legal concepts.

Send a message to learn more

12/12/2023

How do we hurt our Investors?

📙 Investors bring money and expertise. They are very important for a developing nation.

There are occasions where investors exhibit lower than expected standards in their conduct and operations.

However, putting aside this aspect of the conversation, I’d like to remind us how we (or the host country) hurt our Investors: ✏

· We do not fully appreciate that the time has money value.

· We behave inconsistently (our laws, regulations, law enforcement and administrative bodies)

· We do not always honor what we have already agreed to (by changing laws without adequate consultation, and wrongfully applying laws).

· We may abuse government taxation and inspection powers and public positions.

· We do not always understand ‘what the government is’ in dealing with investors (any governmental body and agent may obligate the government).

· We do not yet understand that the Constitution, our highest law, equally protects private property, and commercial rights and interests.

· We do not issue decisions when those decisions are duly expected.

· Our decisions or acts are arbitrary when there’s a lack of proper attitude, reason, and due process.

· We tend to believe that ‘what we have done in essence or in effect’ differs from what we did.

· We do not appreciate the fact that we have made promises and undertaken obligations under international laws.

· We ‘childishly’ assert that the local understanding of ‘private property’ differs from the international concept of private property.

· We do not always understand that investors have duties towards their financiers, equity and guarantee holders.

· We tend to discriminate between small and large investors (we may bully smaller investors, including verbal abuse and threats).

· We do not fully appreciate that investors have reputations as humans, social groups, and nations.

· We do not appreciate the fact that ‘monies and capital invested over many years’ cannot lead to nothing or benefit others at the expense of an investor.

· We do not always figure out what is an error which can be rectified and what is a fatal issue for investor confidence.

Send a message to learn more

21/11/2023

ШҮҮХ ГАДААД УЛСЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭЖ БОЛНО.

👇

Шаардлагатай бол шүүх иргэний хэрэг, маргаан шийдвэрлэхдээ

• гадаад улсын хууль

• эрх зүйн хэм хэмжээ

• олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэм хэмжээг хэрэглэж болно.

Тэдгээр нь

-Монгол Улсын Үндсэн хууль
-бусад хууль
-Монгол Улсын олон улсын гэрээнд харшлаагүй байх ёстой.

📕(Иргэний хуулийн 540 дүгээр зүйл)

Цахим шүүх хурал 3 жилийн өмнөх подкаст ... Цахим шүүх хурлын тоо олширч, практик ч тогтсон байна. Гэхдээ хууль зүйн бол...
30/09/2023

Цахим шүүх хурал

3 жилийн өмнөх подкаст ... Цахим шүүх хурлын тоо олширч, практик ч тогтсон байна. Гэхдээ хууль зүйн болон техникийн хувьд тулгарч буй хүндрэлийг энэ подкастад дурджээ.

Эрүүгийн хуулийн Давж заалдах шатны шүүх 7 хоногт 30-40 хэрэг шийддэг гэнэ.

2015 оноос хойш 6000 гаруй шүүх хурал цахимаар хуралдсан гэж ойлголоо.

Сонсдог шүүх подкастыг энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгж болон хуульч, өмгөөлөгч нарт зориулан шүүхээр үйлчлүүлэхдээ мэдээлэл технологийн дэвшлийг ашиг...

29/09/2023

ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛОН БИЕТ БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙД

(2015 оны Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиас)

ЮУ БАРЬЦААЛЖ БОЛОХ ВЭ?

Бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох

 Хөдлөх эд хөрөнгө
 Бүх төрлийн хувьцаа
 Үнэт цаас

 Шаардах эрх

 Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл
 Бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар

 Бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө

 Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого барьцааны зүйл байна.

 Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийн үр шим барьцааны зүйл байна.

Бичгээр байгуулаагүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Барьцааны гэрээнд заасан бол барьцааны зүйл, түүний тоо хэмжээ өөрчлөгдөж болно.

БАРЬЦААНЫ ЭРХЭЭ ХЭРХЭН БАТАЛГААЖУУЛАХ ВЭ?

• Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлснээр барьцаа баталгаажна.

• Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.

• Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна.

Баталгаажсан барьцааны эрхийг бусдад шилжүүлсэн нь барьцааны баталгаажилтыг дуусгавар болгох, тухайн барьцааны эрхийн дарааллыг өөрчлөх үндэслэл болохгүй.

БАРЬЦААНЫ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭС ДАРААЛАЛ

 Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжид хангуулах хэд хэдэн барьцаалагчийн эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлно.

 Баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран давуу эрхтэй байна.

 Баталгаажаагүй хэд хэдэн барьцааны хувьд барьцаалагчдын эрхийн дарааллыг тогтоохдоо барьцааны эрх үүссэн дарааллыг баримтлана.

17/08/2023

ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙГ ХЭРХЭН ХАМГААЛДАГ ВЭ?

Хувьцаа эзэмшигчийг хамгаалах шалтгаан юу вэ?
 ТУЗ (хяналтын эрхтэй хувьцаа эзэмшигч)-ийн шийдвэрээр бизнесийг удирдах нь компанийн засаглалын суурь зарчим. Гэхдээ ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр компани, жижиг хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хохироох, буруу зорилгод үйлчлэх боломжтой.

 Жижиг хувьцаа эзэмшигч эрхээ хамгаалж компанийн шийдвэрт нөлөөлөхөд саналын хувь нь хангалтгүй.

 Хувьцаагаа нийтэд арилжаалдаггүй компанийн хувьцаа эзэмшигч компаниас гарахаар (exit) шийдэхэд хувьцаагаа худалдах зах зээл ховор.

 Компанийн дүрмээр хувьцаа шилжүүлэхэд хязгаарлалт тогтоох боломжтой.

 Хяналтын эрхтэй хувьцаа эзэмшигч (ТУЗ) жижиг хувьцаа эзэмшигчийн (гаргасан хувьцааны 50-аас доош хувийг эзэмшигч) хөрөнгө оруулалтын үнэ цэнийг бууруулах олон арга техник хэрэглэх боломжтой.

Хувьцаа эзэмшигчийг хамгаалах дараах аргууд бий:
 Шүүхэд гомдол гаргах (Хувьцаа эзэмшигч өөрийн нэрээр, эсвэл компанийн нэр дээр)
 Мэдээлэл авах эрхийг хуульчлах: Хувьцаа эзэмшигч компанийн мэдээллийг авах эрхийг хуулиар зохицуулах
 Хараат бус байгууллага иргэний хэрэг, гомдол шийдвэрлэх (Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо гэх мэт)
Хувьцаа эзэмшигч ямар тохиолдолд шүүхэд гомдол гаргадаг вэ?
Шүүхийн журмаар хувьцаа эзэмшигчийг хамгаалах уламжлал нийтлэг эрх зүйн хувьд (common law) олон жилийн түүхтэй ч өндөр зардал, хууль хэрэглээний хүндрэлтэй байнга тулгарч иржээ.

Австралид 1950-аад оны дунд үеэс компанийн хуулиар хувьцаа эзэмшигчийг хамгаалах эхлэл тавигдаж 1983, 1999 онд орсон хуулийн өөрчлөлтөөр “хуулийг өргөн утгаар тайлбарлах боломжтой болж шүүхэд гомдол гаргах эрх, үндэслэлийг нэмсэн байна”.

Австралийн 2001 оны Корпорацийн хуулиар

1. Хувьцаа эзэмшигч (одоо байгаа болон өмнө байсан, мөн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хорооны санал болгосон) зүй бусаар ашигласан, ялгаварласан, хохироосон шийдвэр, үйлдэл, эс үйлдэлд (санал болгож буй шийдвэр, арга хэмжээ ч хамаарна) холбогдуулж шүүхэд гомдол гаргах эрхтэй. (2001 оны Корпорацийн хуулийн 2F.1, 232-235-р заалт)
Хувьцаа эзэмшигчийг зүй бусаар ашигласан, ялгаварласан, хохироосон шийдвэр, үйлдэл/эс үйлдэл (oppressive, discriminatory or prejudicial conduct) нь
• зөвхөн жижиг хувьцаа эзэмшигчид хамаарахгүй
• заавал хууль бус байх шаардлагагүй
• гомдол гаргах асуудлыг нэрлэж хязгаарлаагүй (компанийн ашиг, алдагдал, гэрээ хэлцэл, аудит, саналын эрх, хувьцааны өмчлөл гэх мэт асуудалд холбогдож болно)
Харин “шударга бус харилцаа, шийдвэр, арга хэмжээ” (unfair dealing) байхыг шаарддаг.

2. Үүнээс гадна хувьцаа эзэмшигч (одоо байгаа болон өмнө байсан, албан тушаалтан, ажилтны давхар статустай байж болно)
• компанийн өмнөөс, компанийн нэр дээр шүүхэд гомдол гаргах,
• эсвэл компанийн оролцож буй хэрэг шийдвэрлэх ажиллагаанд интервенц хийж, тухайн ажиллагааны хариуцлагыг үүрч оролцдог. (2001 оны Корпорацийн хуулийн 2F.1A, 236-р зүйл)

Ийм журмаар гомдол гаргахад шүүхийн зөвшөөрлийг авдаг бөгөөд шүүх

• Компани тухайн асуудлаар гомдол гаргахгүй байх
• Гомдолд хамаарах асуудалд ТУЗ (хяналтын эрхтэй хувьцаа эзэмшигч) оролцсон байх
• Гомдол гаргасан асуудал нь амжилттай шийдвэрлэгдэх, чухал асуудал байх
• Гомдлыг шийдэх нь компанийн хувьд практик ач холбогдолтой байх зэрэг хүчин зүйлийг харгалздаг. (237-р зүйл)
Шүүх шийдвэр гаргахдаа:
• Хувьцаа эзэмшигчийн үндэслэл бүхий хүлээлт
• Компанийн түүх, санхүүгийн хэрэгцээ, санхүүгийн нөхцөл байдал
• Шийдвэр гаргах процес, шийдвэрийн арилжааны үндэслэл, бизнесийн учир шалтгаан
• Тухайн кэйсийн онцлог нөхцөлийг харгалзаж үздэг.

Ямар тохиолдлыг “шударга бус харилцаа” гэж үзэхгүй байх магадлалтай вэ?

 Өрсөлдөгчтэй нь хамаарал бүхий хувьцаа эзэмшигчид ТУЗ/Захирлууд мэдээлэл өгөхгүй байх (мэдээлэл өгөх үүрэггүй бол)
 Ноогдол ашиг бага төлсөн ч ТУЗ/Захирлууд өндөр боловч хүлээн зөвшөөрөхүйц төлбөр, бонус авах

Ямар тохиолдлыг шударга бус харилцаа, үйл ажиллагаа гэж үзэх магадлалтай вэ?

 Ноогдол ашиг төлөхгүй байх
 Ашиг, бэлэн мөнгөний позиц сайжирсан ч ноогдол ашгийн бодлого, хэмжээ өөрчлөгдөхгүй байх
 Компанийн бүртгэл, баримт, мэдээлэлтэй танилцахад саад учруулах, өгөхгүй байх
 ТУЗ, том хувьцаа эзэмшигч өөрсдийн компани руу компанийн хөрөнгө, нөөц, бизнесийн боломжийг шилжүүлэх
 Жижиг хувьцаа эзэмшигчийг хохироох замаар өөрсдийн ашиг сонирхолд үйлчлэх (цалин, бонус, бусад хэлбэрээр том хувьцаа эзэмшигчид ашиг хуваарилах, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нь бууруулах, хувьцааны үнийг буулгаж авах)
 Жижиг хувьцаа эзэмшигчийг ТУЗ/Хувьцаа эзэмшигчдийн хуралд бүрэн оролцуулахгүй байх бизнесийн тактикийг давтан хэрэглэх
 Компанийн дүрмийг өөрчилж бизнесийг худалдан авах этгээдийн саналын эрхийг хязгаарлах, саналын эрхгүй болгох
 Хувьцаа эзэмшигчийн өмчлөлийн хувийг багасгах зорилгоор хувьцаа гаргах
 Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахгүй байх
 Компанийн болон хувийн санхүүгийн үйл ажиллагааг холих

Шүүх хувьцаа эзэмшигчийг хамгаалж ямар шийдвэр гаргадаг вэ?

o Хувьцаа худалдан авахыг захирамжлах: Компани/өөр хувьцаа эзэмшигч жижиг хувьцаа эзэмшигчээс хувьцааг нь худалдан авахыг захирамжлах (buy-out remedy). Хувьцааны зах зээлийн үнийг шүүх тогтооно.
o Даалгах, Зөвшөөрөх: Компани, хувьцаа эзэмшигчид хуулийн тодорхой процесс эхлүүлэх, зогсоох, тэдгээрт холбогдуулж хамгаалалт хийхийг даалгах, зөвшөөрөх
o Хориглох, Нөхөн төлбөр төлүүлэх: Тодорхой үйлдэл, үйл ажиллагааг хориглох, хууль зөрчсөн бол нөхөн төлбөр төлүүлэх
o Тодорхой үйлдэл хийх, арга хэмжээ авахыг шаардах (хувьцаа гаргахгүй байх, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг залруулах гэх мэт)
o Компанийн дүрмийг өөрчлөх: Шүүхийн шийдвэрт нийцүүлж компанийн дүрмийг өөрчлөх, хүчингүй болгох
o Компанийг татан буулгах

11/08/2023

Best News!

The Government of Mongolia is moving to substantially improving the Investment Law of Mongolia. The proposed law has already been submitted to the Parliament of Mongolia.

Major changes to be made to the current Investment Law (2013) will include:

- The minimum foreign investment threshold will be abolished. Currently, it is USD 100,000.

- The tax stabilization period will be extended:
-10 years if the investment is approximately USD 3 million
-15 years if the investment is approximately USD 15 million, and
-20 years if the investment is approximately USD 30 million.

- 4 taxes will be stabilized: Business income tax, VAT, Customs tax, and Mining royalties.

In addition to shares and securities investments, and M&As, Foreign Investment will also include:

- Marketing agreements
- Management agreements
- Other agreements (what may be eligible under this category is not defined)
- Finance lease
- Franchising
- Other investments which fall within the meaning of foreign investment.

13/04/2023

КОМПАНИ ӨӨРИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хувьцааг хэрхэн ойлгох вэ? 📕

 Хувьцаа нь үнэт цаас, биет бус хөрөнгө.
 Хувьцааг хууль болон гэрээслэлийн дагуу шилжүүлж, худалдаж, худалдан авч, барьцаалж болно.
 Хувьцааг өөр төрлийн хувьцаанд хөрвүүлж болно.
 Энгийн хувьцаа болон давуу эрхийн хувьцаанд олгосон эрх, давуу болон сул талууд ялгаатай. Давуу эрхийн хувьцаа нь хүү тооцдог үнэт цаас болон хувьцааны холимог шинжтэй, тогтсон хугацаанд тогтоосон дүнгээр ноогдол ашиг авах, энгийн хувьцаа эзэмшигчээс түрүүлж үлдэгдэл хөрөнгөнд оролцох эрхтэй.
 Саналын эрхтэй хувьцаа нь (voting shares) хувьцаа эзэмшигч шийдвэрт хяналт тогтоох, бизнесийг удирдах, компанийн санхүү, үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох эрхийг олгодог.
 Зарим хувьцаа саналын эрхгүй, зарим нь хязгаарлагдмал, эсвэл нэмэгдүүлсэн саналын эрхтэй.
 Компанийн балансад энгийн болон давуу эрхийн хувьцааны нэрлэсэн үнийн нийт дүнг “хувь нийлүүлсэн хөрөнгө” (share capital) гэж тусгадаг.

КОМПАНИ ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

БОЛОМЖТОЙ. ☎️

Хувьцаа эзэмшигчийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх нэг арга нь “компани гаргасан хувьцаагаа эргүүлэн худалдаж авах”( Share buy-backs) арга юм.

Энэ боломжийг компани тендерийн санал, хуваарьт хугацаанд хувьцаагаа эргүүлэн худалдаж авч хэрэгжүүлдэг.

Хувьцаа эзэмшигч хувьцаагаа компанид худалдах эсэх шийдвэртээ ноогдол ашиг авах, хувьцаагаа худалдах хоёрын аль нь татварын давуу тал олгож буйг харгалзаж үздэг.

Харин компанийн хувьд хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад үүсдэг давуу талууд нь:

• Хувьцаа эзэмшигчдийн хүчний тэнцвэрийг хадгалах
• Хүсээгүй этгээд хяналтын эрхтэй болохоос сэргийлэх
• Эргэлтэнд байгаа хувьцааны тоо багасгаснаар нэгж хувьцаанд ногдох ашиг (Earnings per share) нэмэгдэх, улмаар хувьцааны үнэ өсөх
• Хувьцаа эзэмшигчийн өмчлөлийн хувь нэмэгдэх

Харин, сул талууд нь:

• Компани өөрийн хувьцааг их хэмжээгээр эргүүлэн худалдан авч хувьцааны зах зээлийн үнэд манипуляц хийх (нийтэд хувьцаагаа арилжаалдаг компанийн хувьд )
• Захирлууд (ТУЗ-ын гишүүд) компани дах эсрэг байр суурь, ашиг сонирхлыг байхгүй болгох зорилгоор хувьцаа эргүүлэн худалдаж авах шийдвэр гаргах
• Зах зээлийн үнээс дээгүүр үнээр хувьцаагаа худалдах сонирхолтой жижиг хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагааг саатуулах, нөхөрсөг бус аргаар хувьцааны худалдан авалт хийх (hostile takeover) эрсдэл нь хувьцааг өндөр үнээр эргүүлэн худалдаж авахад хүргэх

Хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад ямар шаардлага тавигдах вэ?

 Хувьцаагаа эргүүлэн худалдаж авах нь компанийн зээл төлөх чадварыг бууруулахгүй байх, хувьцаа эзэмшигч худалдах шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл хангалттай байх, хувьцаа эзэмшигчдэд шударга хандах зарчим үйлчилнэ.
 Компани хуульд заасан журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
 Компанийн дүрмээр хувьцаа эргүүлэн худалдан авалтыг зохицуулж хориг, нэмэлт хязгаарлалт тогтоож болно.

Компани хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг хуулиар хэрхэн зохицуулдаг вэ?

Улс орнуудын хуулийн зохицуулалтанд ялгаатай, бас төстэй талууд бий. Австрали болон Монголын хуулийн зарим зохицуулалтыг харьцуулбал:

АВСТРАЛИЙН ХУУЛЬ

Австрали улсын 2001 оны Корпорацийн тухай хуулийн 257A-257 J зүйлийн заалтууд компани хувьцаагаа эргүүлэн худалдан авахад хамааралтай.

• Тэгш нөхцөлөөр хувьцааг эргүүлэн худалдаж авах
• Хувьцааг сонголттой эргүүлэн худалдаж авах
• Хөрөнгийн зах зээлээс хувьцаагаа эргүүлэн худалдаж авах
• Ажилтны хувьцааны схем гэх мэт төрлүүдтэй.

Тэгш нөхцөлөөр хувьцаагаа эргүүлэн худалдаж авах схемээр компани зөвхөн энгийн хувьцааг (Ordinary shares) адил хувь хэмжээнд худалдаж авах саналыг гаргах ба энэ саналыг хүлээн авах боломж, хүлээж авах эсэхээ шийдэх хугацаа нь бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд адил байдаг.

12 сарын хугацаанд саналын эрхийн 10 хувийг худалдаж авах хязгаар

Нийт 12 сарын хугацааны аль ч үед саналын эрхтэй хувьцаанд хамаарах хамгийн бага саналын тооны 10 хувийг эргүүлэн худалдаж авахад энэ хязгаарт хүрнэ. Үүнээс илүү хэмжээгээр саналын эрхтэй энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авбал хувьцаа эзэмшигчдийн жил тутмын хуралд оролцогчдын саналын олонхиор баталдаг.

Хувьцаа эргүүлэн худалдан авах гэрээ байгуулахаас өмнө, эсвэл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хувьцаа эргүүлэн худалдаж авах схемийг батлахаас өмнө Австралийн Үнэт цаас, Хөрөнгө оруулалтын Хороонд (ASIC) хурлын талаарх мэдэгдэл, хувьцаа эргүүлэн худалдан авах саналын нөхцөл, холбогдох баримтуудыг хүргүүлдэг.

Хувьцаа эргүүлэн худалдаж авах гэрээ байгуулагдсанаар хувьцаанд холбогдох эрхийг түдгэлзүүлж, хувьцаа нь компанид шилжсэнээр цуцлагдаж хүчингүй болно.

МОНГОЛЫН ХУУЛЬ

Монгол улсын Компанийн тухай хуульд (2011 оны хууль) зааснаар

 Тухайн жилд гүйлгээнд байсан нийт энгийн хувьцааны дунджийн 25-аас хэтрэхгүй хувийг компани эзэмшигчтэй нь тохиролцож эргүүлэн худалдан авч болно. (49 дүгээр зүйл)

 Гэхдээ тус хуулийн 53 дугаар зүйлд заасан эргүүлэн худалдаж авах үүрэг бүхий энгийн хувьцааг худалдаж авсны дараа бусад энгийн хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг худалдан авч болно. (52.2 дах заалт)

Хувьцаа эзэмшигчид хувьцаагаа эргүүлэн худалдахыг дараах нөхцөлд компаниас шаардах эрхтэй
(53 дугаар зүйл):

 Компани өөрчлөн байгуулагдах
 Дүрмийн өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарлах
 Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийн эсрэг саналтай байх
 Хувьцаа эзэмшигч дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран энгийн хувьцааны 75+хувийг эзэмшиж байгаа
 Төрийн өмчийн компанийн хувьцааны хяналтын багцыг өөр этгээд хувьчилж авсан
 Компани энгийн хувьцааныхаа 5+ хувийг худалдаж авах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож буй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. (49.10 дах заалт)

o Харин гаргасан энгийн хувьцаагаа хувьцааны тоотой хувь тэнцүүлж авахад дээрх заалт хамаарахгүй.
o Түүнчлэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заасан бол дүрмийн заалтыг баримтална.

Компани гаргасан хувьцаагаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн авахаар шийдвэрлэсэн бол худалдан авах хувьцааны тоо, үнэ, төлбөрийн журам, худалдах саналыг хүлээн авах сүүлчийн өдөр зэргийг бүх хувьцаа эзэмшигчид 30 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. (49.11 дэх заалт)

Компанийн эргүүлэн худалдаж авсан хувьцааг халаасны хувьцаа, түүнчлэн зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж ангилна. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцааг дахин гаргаж болно. (33.8 дах заалт)

30/01/2022

"Дангаар өмчлөх өрөө болон бусад талбайг" Өмчлөгч тус бүр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар БҮРТГҮҮЛЭХ ЭРХТЭЙ.

🟡🟢🟣 👮‍♀️ 👮 👷‍♀️ ✅ ✅ ✅

29/01/2022

Татан буугдаж байгаа хуулийн этгээд дараах дарааллаар төлбөр төлөх хариуцлага хүлээнэ.

Энэ дарааллаас 7 болон 8 дах дарааллын төлбөр анхаарал татав.

1. Амь нас, эрүүл мэндийн хохирлын нөхөн төлбөр
2. Татварын өр
3. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөр
4. Татан буулгах комисс/Хэрэг гүйцэтгэгчийн зардал
5. Дахин хөрөнгөжүүлэх явцад байгуулсан гэрээний төлбөр

6. Хадгаламжийн албан даатгалын нөхөн төлбөр

7. Хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө
8. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын цалин хөлс

9. Бусдад хууль тогтоомжийн дагуу төлөх төлбөр

17/01/2022

Иргэний хуульд заасан "Захиалгын Гэрээ" гэж юу вэ?

Орон сууцыг барилгын компанид захиалсан гэрээ байгуулж 1/тохирсон мөнгөө төлөх хугацаанд, мөн 2/бүрэн төлж дууссаны дараа Захиалагч таны оруулсан "Хөрөнгө оруулалт", түүний үр дүнд үүсч буй "Хөрөнгийн Эрх"-ийг хуулиар хэрхэн хамгаалах ёстой вэ?

Та хөрөнгөө оруулж бариулсан барилгаа 1/өөрт ашигтай хөрөнгө болгох гэж, 2/өөрийн хүссэнээр захиран зарцуулах гэж хөрөнгө оруулна.

Иймд мөнгөө төлсөний хариуд Танд үүсч байгаа Хөрөнгийн эрх, Ашиг сонирхол Өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой. Учир нь 1/"үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх"-ийг улсын бүртгэл гэрчилдэг. 2/"Улсын бүртгэлд бүртгүүлж байж" үл хөдлөх хөрөнгийн "өмчлөх эрх" үүсдэг.

Орон Сууц Захиалгын Гэрээ, түүний үр дүнд үүсч буй Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчлэгдэх ёстой. Ийм бүртгэл, гэрчилгээ нь таны болон таны гэр бүлийн өмч, өмчийн эрхийн зүй ёсны хамгаалалт юм.

Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нэг хүнд 100% ногдох ч албагүй. 30-50% ч байж болно.

Address

Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 11:00 - 17:00

Telephone

+97694005001

Alerts

Be the first to know and let us send you an email when Chinggislaw Attorneys posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Chinggislaw Attorneys:

Share