27/05/2026
Хүмүүс, хэн нэгнээс компанийнх нь хувьцааг худалдан авахдаа огт нягталж, шалгахгүй авчхаад хожим нь өчнөөн өр, төлбөрт орчихлоо гээд ирэх юм.
Тиймээс компанийн хувьцаа худалдан авах, эсвэл томоохон хөрөнгө оруулалт хийхээс өмнө хууль зүйн магадлагаа (Legal Due Diligence) хийлгэж байгаарай.
Хууль зүйн магадалгаа гэж, тухайн компани болон хөрөнгө оруулах гэж буй төслийг хууль эрх зүйн хувьд иж бүрэн шалгах, үнэлэх, эрсдэлийг урьдчилан олж харах, түүнийг бууруулах арга хэмжээ юм.
Энгийнээр хэлбэл, худалдан авч буй зүйлээ "ямар нэгэн далд асуудал, өр, төлбөр, шүүхийн маргаан, биелүүлээгүй гэрээний үүрэг байхгүй биз, мөн тусгай зөвшөөрөл, оюуны өмч зэрэг нь хүчин төгөлдөр үү?" гэдгийг мэргэжлийн хуульчдаар нарийвчлан шинжүүлж, баталгаажуулах үйл ажиллагаа юм.
Уг үйл ажиллагааны үр дүнд тухайн бизнесийг худалдаж авах, хөрөнгө оруулах эсэх, эсвэл үнийг нь бууруулах уу гэдэг бодит шийдвэрийг гаргах үндэслэл болдог юм шүү.