XXI зуунд техник технологийн эрчимтэй хөгжлийг дагаад хүн бүрээс хүссэн ч эс хүссэн ч Англи хэл сурахыг шаардаж байна. Тиймээс дэлхийн улс орнууд Англи хэлийг хоёрдагч хэлээ болгож, ард түмэн нь энэ хэлийг эх хэл шигээ сурах болжээ.
Монголчуудын хувьд ч ялгаагүй. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжих эхлэл тавигдаж, тэр хэрээр Англи хэлтэй боловсон хүчин нийгмийн захиалга болсон. Нийгмий
н энэ захиалгыг “LORD” Боловсролын Төв биелүүлэхэд бэлэн байна.
Манай төв 2013 онд батлагдсан OXFORD ENGLISH Видео хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Олон улсын чанарт нийцсэн энэхүү хөтөлбөр нь Англи хэлийг хамгийн хялбар, оновчтой арга барилаар суралцах, мөн CD, DVD, видео хичээлүүдтэй. Тиймээс манай Боловсролын Төв та бүхэнд боломжын үнэ, чанартай боловсрол, суралцах таатай орчинг санал болгож байна. Мөн CD, DVD видео хичээлүүд үнэгүй олгох болно.
Манай сургалтыг Англи улсад магистр цол хамгаалсан олон улсад багшлах TESOL зэрэгтэй чадварлаг Англи, Монгол багш нар удирдан явуулах бөгөөд чанартай сургалтыг танд санал болгож байна.
Мөн та манай төвд суралцаснаар чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх Клубуудад хамрагдах боломжтой. Кино өдөрлөг, Ёс зүй хүмүүжлийн сонирхолтой лекц, Англи хэлний ярианы клуб, сар бүрийн идэвхижүүлэх сонирхолтой үйл ажиллагаанууд таныг хүлээж байна. Танд амжилт хүсье!