21/03/2026
ХҮН БҮР ХАЛДАШГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХТЭЙ
Хохирогч эмэгтэй “А” Хан-Уул дүүрэгт байрлах олонд танигдсан томоохон гоо сайхны эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон. Гэтэл тухайн эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эрэгтэй эмч үйлчлүүлэгч "А"-г мэдээ алдсан, сэрээгүй гэж тооцоолж дотуур өмдөнд нь гараа хийж, бэлгийн дарамт үзүүлжээ. Үйлчлүүлэгч "А" тус эмнэлэгт гомдол гаргаж, эмч алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан хэдий ч эмнэлэгийн зүгээс эмчид хариуцлага тооцоогүй. Энэ үйл явдлаас болж хохирогч сэтгэл санааны дарамтад орж, гэр бүл нь маргаантай хүндхэн нөхцөл байдалтай байна.
Тийм ч учраас хохирогчийн зүгээс өмгөөлөгч авч хуулийн байгууллагад ханджээ.
Мэдээг бүтэн үзэх: https://www.facebook.com/share/v/18Qio1y1sa/?mibextid=wwXIfr