30/10/2024
"Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаа хэтрүүлсэн талаар"
-Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх захирал өвчтэй байсан тул хүндэтгэн үзэх шалтгаантай гүйцэтгэх боломжгүй байсан гэж үзэхгүй талааар Улсын дээд шүүхийн 2022 оны 10 сарын 24 өдрийн 001/ХТ2022/0067 дугаар тогтоолд "... хуульд хувь хүн, хуулийн этгээдийг ялгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байна. Иймд зөвхөн нэг албан тушаалтан өвчтэй байсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй..." гэж дүгнэжээ.
Send a message to learn more