Legalpedia

Legalpedia Иргэдийг хууль, эрх зvйн мэдлэг мэдээлэл олж авхад тусл

“AI буюу хиймэл оюун ухаанаар таныг торгож, шийтгэлийн хуудас ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ”2025.07.09-ний ө...
15/01/2026

“AI буюу хиймэл оюун ухаанаар таныг торгож, шийтгэлийн хуудас ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ”

2025.07.09-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тодорхой хэдэн заалтад нэмэлт заалт орж 2026.01.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

Тухайлбал, "замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан систем" буюу бидний хэлж заншсанаар AI буюу хиймэл оюун ухаанаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэн торгууль ногдуулах ажиллагаа хуулийн дагуу албан ёсоор хэрэгжлээ гэсэн үг юм.

Үүнтэй зэрэгцэн хэл ам дагуулж байгаа асуудал бол замын хөдөлгөөнийг цагдаа зохицуулагч зохицуулж байх үед улаан гэрлээр нэвтрэх, өөр машины торгууль өөр дээр нь ирэх, замын хөдөлгөөнд оролцоогүй байхад торгууль ирэх гэх мэт бусад засаж залруулах шаардлагатай асуудлыг нэг мөр шийдвэрлэлгүйгээр торгууль ногдуулахыг буруутгаж бухимдах болсон.

Мөн тухайн оногдуулсан бэлэн бус торгуулийг 15 хоногийн сайн дураар биелүүлэхгүй бол цаашлаад асуудал хүндрэхийг иргэд мэдэхгүй буюу эрх зүйн боловсрол тааруу байгааг илтгэнэ.

Өөрөөр хэлбэл, таны төлөөгүй торгох шийтгэл нь нийтэд тустай ажил /албадан ажил/ хийлгэх шийтгэлээр солигдох эсхүл тухайн шийтгэлийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гэх мэт асуудлууд ар араасаа цуварна.

Иймээс, та Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байхад торгосон гэж үзвэл шийтгэлийн хуудсыг мэдсэн, хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн шүүхэд /Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх/ гомдол гаргана.

Гомдлын агуулга нь хаана хандаж байгаагаа, Замын хөдөлгөөний ямар дүрмийг зөрчсөн гэж хэдэн төгрөгийн торгууль оногдуулсныг хэрхэн үгүйсгэж байгаагаа дурдаад гомдол гаргагчийн хувийн мэдээллийг бичнэ. Мөн заавал шийтгэлийн хуудсаа хавсаргана. Бусад хавсаргах материал байвал хавсаргаж болно.

03/08/2023

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтад тайлбар хийсэн байна.

Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түгээмэл тохиолддог асуудал болох "Давж заалдах" болон Хяналтын журмаар" гомдол гаргах хугацааг тоолох үед шүүхийн шийдвэр, магадлалыг баталгаат шуудан болон шүүхийн ажилтнаар хүргүүлэх үед хугацааг хэрхэн тоолох талаар тайлбарлажээ.

Шүүхийн практикт Шүүхийн шийдвэр, магадлалыг шууданд хийсэн өдрөөс гомдол гаргах хугацааг тоолно гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзах тохиолдол байдаг.

Тэгвэл Дээд шүүх тайлбартаа ИХШХШтХ-ийн 120 дугаар зүйлийн 120.2 болон 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан "Гардаж авснаас хойш" гэдгийг:

Шүүхийн шийдвэр, магадлалыг баталгаат шуудангаар илгээсэн бол заагдсан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн тухайн өдрийг, шүүхийн ажилтнаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн тухайн өдрөөр хүргүүлсэн хугацааг тогтооно гэж тайлбарлажээ.

31/07/2023

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хийгдэж буй ажиллагаа сэтгүүлч, жирийн иргэн ялгаагүй үйлчлэнэ.

31/07/2023

Монгол Улсын дээд шүүх

10/04/2018

Оюутан, судлаачдад зориулсан “ХУУЛИЙН АНГЛИ ХЭЛ БА ХУУЛИЙН БИЧИЛТ” ЗУНЫ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
МУИС-ийн Хууль зүйн сургууль болон "Пенн Стэйт" хуулийн сургууль хамтран “Хуулийн англи хэл ба Хуулийн бичилт” зуны сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулахаар боллоо.

Хэн сургалтыг удирдах вэ?

Сургалтыг Пенн Стэйт хуулийн сургуулийн дэд Захирал профессор Стивен Барнс (Ph.D), тус сургуулийн доктор, профессор Жеффри Эриксон (Ph.D) болон сургуулийн докторын төвшиний залуус удирдан явуулна.

Сургалт хэзээ болох вэ?

Сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын хоногуудад зохион байгуулна. Сургалтын нарийвчилсан төлөвлөгөө, хөтөлбөрийг бүртгэлд хамрагдсан оюутны и-мэйл хаягаар мэдэгдэнэ.

Сургалт төлбөртэй юу?

Сургалтын төлбөр 80.000 төгрөг бөгөөд төлбөрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төрийн банкны 106 000 003 354 тоот дансанд тушааж, төлбөр төлсөн баримтыг бүртгүүлэхдээ авчрах ёстой.

Сургалтад хамрагдахын тулд хаана бүртгүүлэх вэ?

МУИС-ийн ХЗС-ийн 324 тоотод бүртгэл явагдана. Бүртгүүлэхдээ төлбөр төлсөн баримт болон иргэний үнэмлэхээ авчрах шаардлагатай.

Бүртгэл хэзээ эхэлж, дуусах вэ?

Бүртгэл эхлэх хугацаа: 2018 оны 04 дугаар сарын 09-ний өдрөөс
Бүртгэл дуусах хугацаа: 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13:00 цаг
Сургалтыг ямар хэлээр явуулах вэ?

Сургалтыг Англи хэлээр явуулах тул Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний оюутнууд хамрагдах нь зохистой.

Сертификат олгох уу?

Сургалтыг амжилттай дүүргэсэн бүх хүмүүст "Пенн Стэйт" хуулийн сургууль болон МУИС-ийн Хуулийн сургуулийн зүгээс сертификат олгоно.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

Д.Баяр багштай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Утас: 9910 – 3021, Мэйл: [email protected], Хаяг: МУИС-ийн 3б байр, 324 тоот.
https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=2670

07/09/2017
21/07/2017

Сургалтын хөтөлбөр гарын авлага хэвлэгдэн гарлаа Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) нь АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Олон улсын мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн Товчооны санхүүжилттэй “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хууль зү...

21/07/2017

ЭНЭ НЬ Хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төслүүдэд иргэд, ИНБ болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, тухайн талуудад эргэн тайлагнаж харилцан мэдээлэл солилцоход зориулагдсан эргэх холбоо бүхий ХОЁР-ТАЛТ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН СИСТЕМ ЮМ.

17/07/2017

2017 оны 6 дугаар сарын 12-23-ны өдөр Архангай, Өвөрхангай аймгийн хууль сахиулагчдад заасан хичээл.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Legalpedia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Legalpedia:

Share