Өмгөөллийн "Бэст про" фирм

Өмгөөллийн "Бэст про" фирм Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өмгөөллийн "Бэст про" фирм, Lawyer & Law Firm, Ulaanbaatar.

Шүүхийн танхимд салж буй хос хоёр, тус бүрийн өмгөөлөгчийн хамт орж ирлээ…Эмэгтэйн хуульч эмэгтэйд байшингийн 50%-ийг, м...
27/08/2025

Шүүхийн танхимд салж буй хос хоёр, тус бүрийн өмгөөлөгчийн хамт орж ирлээ…

Эмэгтэйн хуульч эмэгтэйд байшингийн 50%-ийг, мөн сар бүр 500 долларын тэтгэмж олгохыг хүсэв — цахилгаан, утас, өдөр тутмын хэрэгцээг хангах зардалд зориулан…

Харин нөхрийн өмгөөлөгч эсэргүүцэж...

— Хүүхдүүд нь бүгд насанд хүрсэн…

— Эмэгтэй ажил хийж, өөрийгөө тэжээх боломжтой…

— Байшин худалдан авах, засварлахад эдийн засгийн хувь нэмэр оруулаагүй гэж маргав...

Шүүгч хоёр талыг анхааралтай сонсож, баримтуудыг нягтлан, хэсэг чимээгүй суулаа…

Гэтэл эмэгтэй гэнэт уйлж эхлэв…

— “Юу болоо вэ, хатагтай?” гэж шүүгч асуув…

— “Тэдний хэлж байгаа үнэн байх…

Би нөхрөөсөө ямар ч үүрэг хүлээлгэхгүйгээр салалтаа хүлээн зөвшөөрнө…

Эцсийн эцэст, би бие даасан эмэгтэй байж чадна”...

— “Тэгвэл яагаад өмнө нь бие даасан байж чадаагүй юм бэ?” гэж шүүгч сонирхон асуув…

— “Бид гэрлэх үед би дөнгөж ахлах сургууль төгссөн байсан…

Сувилагч болох мөрөөдлөө орхиж, нөхрөө инженер болох замд нь дэмжсэн…

Дараа нь хүүхдүүд ирсэн — эхлээд нэг, дараа нь 'ганцаардчих вий' гээд хоёр дахь, эцэст нь 'аз жаргалаа гүйцээе' гээд дахиад нэг охин…

Би үргэлж гэртээ үлдэж, тэднийг өсгөж, сургуульд нь хүргэж, авдаг байлаа…

Хүүхдүүд өссөний дараа би нөхрийнхөө Альцгеймертай ээжийг 6 жилийн турш асарч, асрамжийн газар руу явуулахыг зөвшөөрөөгүй…

Тэр бүх хугацаанд би гэрийн ажил, цэцэрлэг, хоол, бүхнийг хийж, хичээнгүйлэн зүтгэсэн...

Нөхөр маань миний гарын хоолонд дуртай, би хэзээ ч түүнийг нийгмийн арга хэмжээнд дагалдаж чаддаггүй байсан — цаг зав байгаагүй…

Тэр нэгэн арга хэмжээний үеэр л тэр Патрициа гэх эмэгтэйтэй танилцсан…

Тэр хүнтэй одоо гэрлэх гэж байгаа” гэж бүсгүй тайлбарлалаа…

Шүүгч бүхнийг чимээгүй сонсож, хэсэг хугацаанд танхимаас гарч, эргэн ирээд шийдвэрээ уншлаа…

1️⃣ Салалт өнөөдрөөс эхлэн хүчинтэй…

2️⃣ Нөхөр тэтгэмж төлөхгүй...

3️⃣ Эмэгтэй байшин, машин, банкны данс, амьдралын даатгал, тэтгэврийн хуримтлалын бүрэн эрхт эзэн болно…

Нөхөр нь насан туршдаа эмнэлгийн даатгалыг нь төлнө…

Хэрвээ эмэгтэй суралцахаар шийдвэл — сургалтын төлбөр, ном, унааны зардлыг нөхөр нь хариуцна…

Шүүгч тайлбарлахдаа:

— “Энэ шийдвэр нь 26 жилийн турш гэрийн эзэгтэй, эх хүн, сувилагч, жолооч, тогооч, цэцэрлэгчийн үүргийг хүлээж, хэзээ ч цалин авалгүйгээр ажилласан хөдөлмөрийг үнэлж буй хэрэг…

Өгч буй зүйл бол зөвхөн тэр бүх амьдралын хэсэгхэн нөхөн төлбөр юм” хэмээлээ…

10/06/2025
13/01/2017

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ойн мэнд хүргэе.

09/01/2017

Lawyer & Law Firm

Тус хэлэлцүүлэг өнөөдөр болно.  Шинэ долоо хоногийн мэнд!
09/01/2017

Тус хэлэлцүүлэг өнөөдөр болно. Шинэ долоо хоногийн мэнд!

Хуулийн нэгдсэн портал сайт

Address

Ulaanbaatar
15170-0022

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 19:00
Saturday 11:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн "Бэст про" фирм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмгөөллийн "Бэст про" фирм:

Share