01/12/2019
Нэгдсэн Улсад та аялах, ажиллах, сурах, гэх мэт ямар ч төрлийн ангиллын визээр зорчих гэж байсан заавал хил гаалийн ажилчдаар хянуулж шалгуулж дараа нь хилээр нэвтэрдэг. Хил гаалийн ажилтан таны аяллын зорилгоос хамаарч доорх материалуудыг шаардах эрхтэй, шаардаж магадгүй тул дараах бичиг баримтуудыг биедээ ойр авч явбал зохино. Хил дээр гардаг зарим үл ойлголцол хүндрэлээс болж визээ цуцлуулах тохиолдол их байдаг тул та дараах зүйлсийг Нэгдсэн Улслуу зорчихдоо мэддэг байх хэрэгтэй. Үүнд:
1. Аяллын төлөвлөгөө, урилга, байрлах буудлын захиалгын хуудас, буцах тийз гэх мэт. Хэрэв та хил дээр хэлний бэрхшээлээс болж ажилтантай ойлголцож чадахгүй байх магадлалтай учир та урьдчилан англи хэл дээр “Би ийм зорилгоор монгол улсаас явж байна. Хэрэв надад ямар нэгэн асуудал тулгарсан гарсан бол та намайг тосох гээд хилийн цаана хүлээж байгаа хүн рүү залгаж миний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Би англи хэл тийм ч сайн мэдэхгүй” гэх мэт утга агуулсан захиаг биедээ авж явбал зүгээр байдаг.
2. Та анх виз хүсэхдээ товлосон хугацаанаас өөр цаг хугацаанд Нэгдсэн Улсыг зорчих болсон бол Элчин сайдын яамд урьдчилан мэдэгдсэн байх хэрэгтэй бөгөөд энэ нь хил дээрээс таныг буцаах эрсдэлээс таныг аврах болно. Эрсдэл хэнд ч хэрэггүй нь мэдээж.
3. Ачаа тээшээ маш сайн анхаарах хэрэгтэй. Монгол Улсаас Нэгдсэн Улс руу зорчиход аль болох ариутгасан зориулалтын сав баглаа боодлоор савалсан бүтээгдэхүүн авж явах шаардлагатай. Монгол улсаас АНУ руу нисэхэд дунджаар 2 хоног болдог тул хилийн хяналт, шалгалт маш өндөр уг улс руу нэвтрэхэд үнэрч ноход, шалгах төхөөрөмжийн хяналтанд та болон таны ачаа заавал орно. Хэрэв таны ачаа тээшнээс муудсан зүйлс гарвал хил гаалийн хамгаалалтын албаныхан таны тээшийг задлаж нарийн шалган ямар зорилгоор яваа, хаана очих гэх мэтээр байцаах болно.
4. Хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бодис гэх мэт зүйлстэй андуурагдах юм авч явахгүй байх. Үүнд: хамрын тамхи, арц гэх мэт хардалт төрүүлэхүйц зүйлс нь таныг асуудалд оруулж мэднэ. Наад зах нь таны удам дамжсан хөөргийг шууд л хагалж орхих нь энүүхэнд байдаг.
5. Сүүлийн үед АНУ-ын хил дээр Фейсбоок найзуудын чинь нэг АНУ-ын эсрэг коммэнт бичсэн байна гэсэн шалтгаанаар визээ цуцлуулж байгаа тохиолдлууд ихээхэн гарч байгаа тул Сошиал орчинд байгаа найзуудаа та сайн шалгаж үзэхийг зөвлөж байна.
Дээрх зүйлс танд жоохон гэлтгүй тодорхой мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Аль ч төрлийн визээр зорчиж байсан та анх виз мэдүүлж байх хугацаагаа хэтрүүлэлгүй хариуцлагатай зорчоод эх орондоо заавал ирээрэй.