28/07/2023
АВТО МАШИН ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХДАА ГЭРЭЭ ХИЙХ ҮҮ, БОЛИХ УУ?
БАЙР АВАХ ГЭЖ БАЙГАА ЮУ АНХААРАХ ВЭ?
Өдөрт хэд хэд хэдэн удаа дээрх асуулт манай байгууллагад орж ирдэг. Бид ихэнхэд нь гэрээгээ сайн хийгээрэй гэж зөвлөдөг. Ямар манай байгууллага мундаг, сайн, асуудалгүй манйахаар л хийлгээрэй гэлтэй биш.
Гэтэл зарим иргэд гэрээ огт хийхгүйгээр очоод нэрээ шилжүүлчихсэн гэх, зарим нь интернэтээс загвар татаад л хийчихсэн гэх, зарим иргэд нотариат дээр очоод л хийсэн гэх, зарим нь бүр гэрээ хийчихээр цагдаа өргөдлийг авдаггүй учир гэрээ хийгээгүй гэдэг. Хийсэн гэрээг нь уншаад үзэхээр хуулийн шаардлага хангахгүй, таны эрх ашгийг нь хамгаалаагүй зүгээр л гэрээ гэсэн нэртэй хэдэн өгүүлбэрийг хэлхээд оруулчихсан байдаг. Мөн нотариатчийг гэрээний мэргэжилтэн, нотариат дээр л хийж байвал үнэн зөв асуудлагүй маргаагүй, ямар нэгэн асуудал гарвал миний эрх ашгийг хамгааласан гэрээ гэж андуурдаг. Нотариатч бол баримт бичгийг гэрчлэх үүрэгтэй болохоос таны эрсдлийг тооцоолон гэрээ хийдэг хуульч, өмгөөлөгч эсвэл гэрээнмй мэргэжилтэн биш шүү. Гэрээ хийвэл хийсэн шиг хийж, хийсэн гэрээгээ маш сайн уншиж танилцаж байх хэрэгтэйг хэлээд байгаагийн учир нь хэрвээ нөгөө тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрхэх талаарх процессийг зохицуулсан заалтыг гэрээндээ оруулснаар таны эрх ашгийг хамгаалах дараа дараа үүсэх нөхцөл байдлыг таны талд шийдэх гол зүйл болохоор ингэж сануулаад байгаа юм.
Гэрээ хийхгүй гэж шийдэж байгаа хүмүүсийг хүчээр хийлгэх боломжгүй гэрээ хийхгүй гэдэг нь өөрсдийнх нь сонголт боловч хуулийн зүйл заалт таны эсрэг ашиглагдах магадалтай мөн тус хуулийн заалтыг зөв ойлгох хуульч, өмгөөлөгчөөс туслалцаа авах нэн чухал юм. Тухайлбал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан. Зарим иргэд бага зэргийн доголдол байна, жаахан замаск байна, мотор нь жоохон дуутай юм байна гэх мэт жоохон гэдэг үгийг урдаа бариад ярилцаад авчихдаг. Энэ нь хожим мэдэж байсан гэх хуулийн зохицуулалтад хамаарах тул уг замаск бага зэргийн бус их байсан тохиолдолд эсхүл мотор эвдэрсэн тохиолдолд та мянга өмгөөлөгч, хуульч аваад нэмэргүй гэсэн үг. Тиймээс энэ талаар гэрээнд тусгавал хожим аль гэмтлийг мэдэж байсан, алийг нь мэдээгүй вэ гэдгийг тодорхойлоход ч амар. Зарим худалдан авагч нар машины бага зэргийн гэмтлийг их хэмжээний болгон хэрүүл тэмцэл хийж, буцаах шалтаг болгодог. Тэгвэл гэрээндээ хэрхэн шалгаж авах, шалгаж авсан тохиолдолд хэрхэх талаар тодорхой тусгавал маргаан гарах магадлал багасна.
Өмгөөллийн “Легал Про” ХХН. Өмгөөллийн үйлчилгээтэй холбоотой бол 91110405, баримт бичиг боловсруулуулах, гэрээтэй холбоотой асуудлаар бол 95020312 дугаар луу залгаарай.