iLaw.mn

iLaw.mn Хууль зүйн платформ iLaw.mn

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагсад болон хууль зүйн салбарын ажилтнууд, зүтгэлтнүүд та бүхэндээ шинэ жилийн баяр...
30/12/2025

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагсад болон хууль зүйн салбарын ажилтнууд, зүтгэлтнүүд та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

Айлчлан ирж буй 2026 ондоо шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилго тэмүүлэлийг цогцлоон ажил үйлс бүхэн нь амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

Хуулийн этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараагаар тухайн ажилтан ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг э...
24/09/2025

Хуулийн этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараагаар тухайн ажилтан ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг эсхүл ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад ажиллахыг Хөдөлмөрийн тухай хуулиар энэ талаар зохицуулж өгсөн.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор үл өрсөлдөх гэрээг байгуулна.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.
Өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэрэг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тусгана.
Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилээс илүүгүй байна.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-иас доошгүй хувийн олговрыг сар бүр олгоно.Үл өрсөлдөх үүрэг нь ажилтан гадаадад ажиллахад хамаарахгүй.Насанд хүрээгүй ажилтан, туршилтаар болон дагалднаар ажиллаж байгаа ажилтанд үл өрсөлдөх үүрэг хүлээлгэхийг хориглоно.

Асуулт хариулт  #3
10/09/2025

Асуулт хариулт #3

Асуулт хариулт  #2
13/08/2025

Асуулт хариулт #2

Асуулт хариулт  #1
06/08/2025

Асуулт хариулт #1

Цагдаагийн байгууллагад сүүлийн нэг жил мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодистой холбоотой 254 хэрэгт 221 этгээдийг яллаг...
29/07/2025

Цагдаагийн байгууллагад сүүлийн нэг жил мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодистой холбоотой 254 хэрэгт 221 этгээдийг яллагдагчаар татсан байна.
Үүнээс гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг насны ангиллаар нь авч үзвэл 13-17 насны 11 хүүхэд, 18-25 насны 101 иргэн, 26-35 насны 84 иргэн тогтоогдсон байна.
Мөн манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт болисын хууль бус эрэлттэй холбоотой гэмт хэргийн тоо 2002-2023 оны хооронд гурван жил тутамд 25-66 хувиар өсөж байна.

“Хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу ...
22/07/2025

“Хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно.
Хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулна. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол ажлын 10 өдрийн дотор нөхөн байгуулна.
📌Хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцлийг тусгасан байх шаардлагатай.
1. Ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг
2. Ажил үүрэг гүйцэтгэх байршил
3. Цалин хөлсний хэмжээ
4. Хөдөлмөрийн нөхцөл
5. Ажил олгогчийн эрх үүрэг
6. Ажилтны эрх, үүрэг
7. Ажил, амралтын цаг
8. Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл
9. Хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам
10. Ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага6
Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгсөн байх ба гэрээг байгуулахдаа талууд гэрээний гол нөхцлийн талаар заавал тохирсон байна.
Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хув...
09/07/2025

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг нийт наадамчин олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Айл бүхний гал голомт ашид бадран гийж, хүн бүрийн хүсэл мөрөөдөл биелэн, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр, өргөн их нутаг минь гэрэлтэн, Монгол орон минь дэвжин дээшлэхийн ашдын ерөөлийг баяр наадмын мэндийн хамтаар уламжилъя.
Дэнж хотойтол сайхан наадаарай.

2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хурда...
29/01/2025

2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох тухай Засгийн газрын тогтоол гарч байсан юм.

Гэтэл Засгийн газраас уг шийдвэрээсээ буцаж хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулахаар болов. Ингэхдээ хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргах эрхийг нь өгчээ. Хаврын уралдааны хурдан морь унах хүүхэд 12-оос дээш насныхан байна. Аюулгүй байдал хувцас хэрэглээр бүрэн хангасан байх ёстойг тусгалаа.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар ...
27/01/2025

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан юм. Уг журмаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход харгалзан үзэхээр заасан.

Нөхөн төлбөр тогтоох аргачлал

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо дараах байдлаар тогтооно. Үүнд:

• Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.
• Гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримтална.
• Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т заасны дагуу гэмт хэргийн улмаас хохирогч нас барж бага насны хүүхэд бүтэн өнчин болсон бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэж заажээ.

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.

СӨХ-г зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулах ба шаардлагатай тохиолдолд тухайн шатны Засаг да...
24/01/2025

СӨХ-г зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулах ба шаардлагатай тохиолдолд тухайн шатны Засаг даргын санаачилгаар хурлын товыг зарлан хуралдуулна. Хуралд оролцогчдоос хурлын тэргүүлэгчдийг сонгох ба холбоо байгуулах тухай сууц өмчлөгч, эзэмшигчдийн олонхийн саналын дагуу хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар байгуулагдсанд тооцно.

СӨХ байгуулагдсан бол дараах асуудлыг нэн даруй бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

-СӨХ-ны дүрэм батлах;
-Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;
-СӨХ-ны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах;
-СӨХ-ны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх;
-Байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал;
-Дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал;
-Сууц өмчлөгч сууцныхаа зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх зорилгоор орчны газарт барилга барих;
-Тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих зэрэг багтана.

Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ба хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр нь хүчин төгөлдөр болно. Хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй.

/Бүх гишүүдийн хуралд оролцох саналын эрх:/
Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна.

Холбооны дүрэм, Удирдах болон Хяналтын зөвлөл, СӨХ-ны гүйцэтгэх захиралыг томилох

Бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгдчөөс Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, сонгосон тухай хурлын шийдвэрийг гаргана. Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн даргыг сонгож, хурлын тэмдэглэл, шийдвэрийг гаргана.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор...
22/01/2025

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно.

Дээр тодорхойлсны дагуу хэлцэл нь гэрээнээс өргөн хүрээтэй ойлголт бөгөөд “Гэрээ болгон хэлцэл, хэлцэл бүхэн гэрээ биш” гэсэн хэллэгээр бүрэн ойлгох боломжтой. Тиймээс Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчи төгөлдөр бусад тооцох үндэслэлүүд нь гэрээнд мөн адил хамаарна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд дараах тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор заасан. Үүнд:

1. хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;
Хуулиар хориглосон заалтыг зөрчсөнийг хууль зөрчсөн гэж үзнэ. Харин нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ гэдэгт хүмүүсийн амьдралд уламжилж тогтсон хэм хэмжээнээс гажууд, хүний эрхийг хязгаарласан, дордуулсан нөхцөлийг ойлгоно.

2. дүр үзүүлэн хийсэн хэлцэл;
Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Өөрөөр хэлбэр хэлцлийн үр дүнд ямар нэг эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх хүсэл зориггүй байхыг ойлгоно.

3. өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;
Тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгож болно. Тухайлбал, талууд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хэлцэлд оролцогч талуудын хэн алин нь орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгээр шилжүүлсэн байна. Бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно.

4. үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл;
Мөн дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд хэлцэл хийж буй этгээдэд уг хэлцлийг байгуулах хүсэл зориг угаас байгаагүй, уур уцаар, тоглоом хошигнол, өс хонзон зэрэг эрх зүйн бус үндэслэл буюу сэтгэлийн хөдлөлд тулгуурлан хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь хожим зайлшгүй илэрнэ гэж үндэслэл муутайгаар тооцоолсон субъектив санаанаас үүснэ. Тухайлбал, гэрлэлтээ цуцлуулах талаар санал гаргасан эхнэрийгээ хашраах зорилгоор өөрийн хуваарьт хөрөнгөд хамаарах үе удам дамжиж ирсэн үнэт зүйлийг үл таних этгээдэд бэлэглэсэн нөхрийн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

5. эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл;
Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасан 7 хүртэлх насны хүүхэд, эсвэл шүүхээс эрх зүйн чадамжгүй болохыг тодорхойлсон этгээдийн хийсэн хэлцэл.

6. сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл;

7. эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл;

8. хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;
Хуульд хэлцлийг бичгээр байгуулах, бичгээр байгуулсан хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байхад бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй бол хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Харин хуульд заавал зохих этгээдийн зөвшөөрөл авахаар заасныг буюу тухайлбал, эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд хэлцэл хийхдээ заавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг бичгээр авахаар заасан байхад үүнийг зөрчсөн бол.

9. хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл;
Ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно.

10. дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл.
Хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй.

Address

Jamyan Gun Street
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670000809

Alerts

Be the first to know and let us send you an email when iLaw.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to iLaw.mn:

Share

Category

Бидний тухай

iLaw-ын зорилго бол эрх зүйн ухаалаг үйлчилгээг иргэн бүрт хүргэх явдал юм. Зардал чирэгдэл ихтэй, цаг зав, газар зүйн байршлаас ихээхэн шалтгаалдаг хууль зүйн уламжлалт үйлчилгээг цахимаар буюу компьютер, гар утас, таблет ашиглан хурдан шуурхай, хямдаар авах боломжийг энэхүү платформ бүрдүүлсэн.

Манай iLaw платформ эрх зүйн боловсролыг дээшүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх дархлааны нэгэн чухал хэрэгсэл болох зорилтыг тавьсан ба энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болох болно.

Бид өндөр ёс зүйтэйгээр, баг хамт олноороо хөгжил дэвшил рүү тэмүүлэн, платформынхоо хэвийн, аюулгүй, тасралтгүй ажиллагаа болон харилцагчийн мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хамгаалахад онцгой анхааран ажиллаж байна.

🚀 Эрх зүйн ухаалаг үйлчилгээг иргэн бүрт хүргэнэ 👨‍⚖️ #Миний #Цахим_хуульч #iLAW