United Summit Advocates

United Summit Advocates Law, Legal coincil, Legal Aid
Хуульзүйн зөвлөгөө туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ

📣📣📣"ХЭРЭГ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ, СУДЛААЧДЫГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ...
27/11/2023

📣📣📣"ХЭРЭГ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ, СУДЛААЧДЫГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА!

Хамтран зохион байгуулагч: "Иргэний Үндсэн Эрх Хөгжил" ТББ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university, Allen & Gledhill LLP олон улсын хуулийн фирм, Өмгөөллийн United Summit Advocates хуулийн фирм, Эвлэрүүлэн Зуучлагчдын Зөвлөл

📌Сэдвийн тухай: Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллагын санаачлагаар 1976 онд хийгдсэн Пауны бага хурал нь хэрэг маргааныг шийдвэрлэх уламжлалт хэлбэрт өөрчлөлт авчирхад гол түлхэц болсон. Олон улсын маргаан шийдвэрлэхэд шүүхэд суурилсан эвлэрүүлэн зуучлах болон түүний хосолсон хэлбэр, бусад хувилбарууд үндсэн арга болж байгаа бөгөөд олон улсын арбитрын үйл ажиллагаа нийтлэг хэвээр байгаа ч арбитрын шүүх зуучлалыг зөвшөөрөх шахалттай тулгарч байна.
Энэ хүрээнд "Хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүхэд суурилсан болон бусад арга хэлбэрүүд, түүний үйл явц, арга зүй, олон улсын чиг хандлага" сэдвийн хүрээнд хууль зүйн мэдээлэл хүргэх юм.

👩‍🏫 Илтгэгч: Лим Лэй Тэнг /Lim Lei Theng

Зочин илтгэгч нь Сингапурын Үндэсний Их Сургуулийн Бакалавр, Харвардын Их Сургуульд магистр зэрэгтэй бөгөөд олон улсын томоохон Allen & Gledhill хуулийн фирмийн партнер, Олон улсын Эвлэрүүлэн Зуучлах Төвд эвлэрүүлэн зуучлагч, сургагч багш Лэй Тэнг бөгөөд хууль зүйн салбарт ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Оюуны Менежментийн баг болон Пробоно программыг удирдахаар хуулийн фирмд орохоос өмнө Сингапур улсын Үндэсний Их Сургуулийн Хууль зүйн Тэнхимд 30 орчим жил багшилсан. 1993 оноос хойш тэрээр тус тэнхимд болон төрийн байгууллага, хувийн хэвшлүүдэд хуульчийн ур чадвар дээшлүүлэх сургалт, семинарыг удирдан хөгжүүлж ирсэн.
Мөн компанийн хэлэлцээр, хэлцэл болон эвлэрүүлэн зуучлал зэрэг олон сэдвүүдийг Сингапурын Үндэсний Их сургуулийн хуульзүйн сургуульд анхлан боловсруулж бусад тэнхимд нэвтрүүлсэн. 2009 онд хууль зүйн клиник сургалтын хөтөлбөрийг Сингапурын Үндэсний Их сургуулийн Хууль зүйн сургуульд боловсруулж хуулийн сургуулийн оюутнуудын дэмжлэгтэй хэд хэдэн хэргүүдийг Дээд шүүх, Гэр бүлийн шүүх болон АНУ-ын холбооны шүүхийн өмнө өмгөөлсөн.

🏢 Allen & Gledhill LLP-ийн танилцуулга
Тус хуулийн фирм нь 1902 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Мьянмар, Вьетнам, Хятад, Индонез, Малайзыг улсуудад үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн хамгийн том олон улсын хуулийн фирм. Хуульчид нь салбар бүртээ тэргүүлэх мэргэшсэн хуульчид бөгөөд 32 гаруй мэргэшлийн салбарт хууль зүйн ажлыг хийж гүйцэтгэдэг.

🗓Сургалтын өдөр: 2023 оны 12-р сарын 08

🕰 Цаг: 09:30-13:30

Хэлбэр: Zoom платформ

📌Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/1tO0RL8BGTrV_0zZ3IalSFUmBJD53gnrAZFTzax6Nyo0/edit

📌Бүртгэлийн хугацаа: 2023.11.27-2023.12.06

❗️Анхаарах: Сургалт эхлэхээс 10 минутын өмнө бэлтгэл ажлаа хангах

✅️Энэхүү сургалт нь ямар нэгэн үнэ төлбөргүй ба хүн бүхэнд нээлттэй бөгөөд хуульч, өмгөөлөгч, судлаач, оюутан, багш нарын хууль зүйн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилготой болно.

08/07/2022
Монгол Улсын иргэн танд бид Үндсэн хуулиар олгогдсон заавал эдлэх ёстой эрхүүдийг танилцуулья. Иргэн та эрхээ эдлэх явцд...
30/06/2022

Монгол Улсын иргэн танд бид Үндсэн хуулиар олгогдсон заавал эдлэх ёстой эрхүүдийг танилцуулья.

Иргэн та эрхээ эдлэх явцдаа нийгмийн аюулгүй байдал, дэг журам, бусдын эрх, эрх чөлөөнд хор хохирол учруулахгүй байхыг нэн тэргүүнд эрхэмлэж, баримтлах нь бусдын эрх чөлөөг ч мөн хүндэтгэж байгаагийн илрэл юм шүү.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БИД ДАРААХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ БАТАЛГААТАЙ ЭДЭЛНЭ:

1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;
6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;
7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;
8/соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;
10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;
11/улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;
12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;
13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

15/шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;
16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
17/төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
18/улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно

ЦЭЦЭРЛЭГТ СУГАЛААГААР ОРОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО.2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насн...
30/06/2022

ЦЭЦЭРЛЭГТ СУГАЛААГААР ОРОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО.

2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасан байна.

1/цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжүүлэх;

2/хувийн хэвшлийн аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэг ажиллуулах санаачилгыг дэмжих.

Хэрэв таны эргэн тойронд хүүхдийг цэцэрлэгт сугалаагаар оруулах болон оруулахгүй байгаа тохиолдол илэрвэл 1111 гэсэн дугаарт мэдээлэл өгөх боломжтой.

Манай веб сайттай танилцаж, хууль эрхзүйн хэрэгтэй мэдээллээ авч байгаарай. Та бүхэнд баярлалаа.
18/02/2022

Манай веб сайттай танилцаж, хууль эрхзүйн хэрэгтэй мэдээллээ авч байгаарай. Та бүхэнд баярлалаа.

Өмгөөллийн юнайтэд саммит

31/12/2020
17/10/2018

Үйлчилгээний газар төлбөрийн картаа зөөгчид өгч явуулж болохгүй. Картны туузан мэдээллийг чинь хуулж өөр газарт уншуулах, мөнгө авах гэмт хэргүүд гарч байна. Ер нь нууц дугаараа бусдад хэлж уншуулах ч эрсдэлтэйг санана уу! Хүн түрүүвчээ онгойлгоод мөнгийг минь ав гэж хэлдэггүй шиг цахим түрүүвчиндээ хариуцлагатай хандана уу!

24/03/2017

Өнөөдрийн нийгэмд хууль ёс, шудрага ёсны тэнцэтгэл үгүйлэгдэж байна.

13/03/2017

Шүүхийн шийдвэрийг дагахгүй ҮЛГЭР, ЖИШИГ гэдэг бол маш аюултай үзэгдэл л дээ. Дагахгүйгээ юу ч гэж тайлбарлаад утга байхгүй. Шудрага шүүхээр асуудлаа шийдүүлж чадахгүй болоод эхэлвэл хүчирхийлэл, хувьсгал, нэг хүний дарангуйлалаас өөр ямар ч ирээдүй үлдэхээ больж байна гэсэн үг. Иргэдийн дунд сүүлийн жилүүдэд шүүхэд итгэх итгэл тогтмол өсч ирсээн гэсэн судалгааг ШЕЗ үзүүлдэг. Олон хүн үүнтэй санал нэг байдаг. Шүүх сүнсгүй худлаа шийдвэр гаргадаггүй. Ер нь л үндэслэлтэй шийддэг. Эрхзүйт нийгмийг пирамидаар жишвэл суурь нь хууль тогтоогч, босоо нь гүйцэтгэх засаглал, ноён оргил нь шүүх юм. Тогтоосон хуулийг үндэслэн нийгмийн бүх бухимдал, уур, эгдүүцэл шудрага шүүхээр шийдэгдэж байх ёстой. Тэгж байж нийгэм оршин тогтноно. Шүүхэд 3 дагч шийдвэр гэж байдаггүй. Аль нэг талд нь 100 хувь шийдвэр гарна. Нөгөө тал нь гомдолтой үлдэх боловч шүүхийн шийдвэр гаргасан үндэслэл нь зөв бол заргаа авч чадаагүй талынх нь гомдол бухимдал ч тодорхой хэмжээнд багсана гэсэн үг. Хэрвээ шудрага шүүхэд үгээ хэлж чадахгүй, өмгөөлүүлж хамгаалуулж чадахгүйд хүрвэл эцэстээ ХҮЧИРХИЙЛЭЛ-д л хүрнэ. Хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг төрүүлнэ.

Address

Сүхбаатар дүүрэг 1 хороо, Нарны зам, Шинэ тэрэг плаза 603
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when United Summit Advocates posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share