Өмгөөлөл, Хууль зүйн зөвлөгөө

Өмгөөлөл, Хууль зүйн зөвлөгөө Бидэнтэй холбогдох утас: 88931818

А нь ойролцоо нутаглах айлын 2 үхэр сүрэгт нь ирж нийлсэн болохыг мэдсэн хэдий ч  иргэний хуульд зааснаар орон нутгийн з...
20/04/2026

А нь ойролцоо нутаглах айлын 2 үхэр сүрэгт нь ирж нийлсэн болохыг мэдсэн хэдий ч иргэний хуульд зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хохирогч Б нь 2 тооны үхрээ сураглаж ирэхэд нь хэлэлгүйгээр нуун дарагдуулж, улмаар үхэртээ нийлүүлж маллаж байжээ. Энэхүү үйлдэл бусдын малыг өөртөө авах боломжийг бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл нь байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-т дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүхээс А-гийн энэхүү үйлдэлд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

А.Б нь өмнө нь 2024 оны 12 сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байна. 2026 оны 1 сард  ...
20/04/2026

А.Б нь өмнө нь 2024 оны 12 сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан байна. 2026 оны 1 сард дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад цагдаад баригджээ. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд гэмт хэргийн шинжийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” гэж хуульчилсан.
Шүүх уг хэргийг 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

12/04/2026
Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуу...
05/01/2026

Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ.

Уг "Нотариатын мэдэгдэх хуудас"-ыг шүүхэд өгч шүүгчийн захирамжаар баталгаажуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтггүүлж болно.

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо GB CENTER 7 давхар 701 тоот
Ulaanbaatar
976

Telephone

+97698010097

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөлөл, Хууль зүйн зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмгөөлөл, Хууль зүйн зөвлөгөө:

Shortcuts

Share