Financial Markets Law Consulting LLC

Directions Website

Financial Markets Law Consulting LLC Санхүүгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчны мэдээлэл.

НЭР БҮХИЙ 47 ХУВЬЦААТ КОМПАНИ НИЙТ 946.54 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ📍 Компанийн тухай хуулийн 46...
02/03/2026

НЭР БҮХИЙ 47 ХУВЬЦААТ КОМПАНИ НИЙТ 946.54 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

📍 Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, гаргасан шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй.

📍 Энэ дагуу нийт 86 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрээ ирүүлснээс 47 хувьцаат компани буюу нийт хувьцаат компанийн 54.66 хувь нь 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол 39 хувьцаат компани буюу 45.34 хувь нь ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэж, энэ талаар олон нийтэд мэдээлээд байна.

📍 2021 онд 33 компани 110.5 тэрбум, 2022 онд 38 компани 150.8 тэрбум, 2023 онд 34 компани 303.07 тэрбум, 2024 онд 47 компани 535.09 тэрбум, 2025 онд 42 компани 1,144.26 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэж байсан энэ онд 47 компани болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй 21 компани 909.92 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 96.13 хувийг, II ангилалд бүртгэлтэй 19 компани 35.27 тэрбум төгрөг буюу 3.73 хувийг, III ангилалд бүртгэлтэй 6 компани 1.24 тэрбум төгрөг буюу 0.13 хувийг, биржийн бүртгэлээс хасагдсан 1 компани 0.11 тэрбум төгрөг буюу 0.01 хувийг бүрдүүлж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://frc.mn/ #/view/10546


26/02/2026

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалтад 200 гаруй орны төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр голлох асуудлуудыг хэлэлцлээ.
https://www.frc.mn/ #/view/10527

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!
16/02/2026

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!

НОГДОЛ АШГИЙГ ХАГАС ЖИЛЭЭР ХУВААРИЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО✅  Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, ху...
12/02/2026

НОГДОЛ АШГИЙГ ХАГАС ЖИЛЭЭР ХУВААРИЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

✅ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон бүртгэлийн өөрчлөлт хийхтэй холбоотой нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

✅ Олон улсад нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгийг жил, хагас жил, улирлаар хуваарилдаг бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж хүртээх, зах зээлийн итгэлцлийг бэхжүүлэх, компанийн засаглалын түвшнийг илтгэх чухал үзүүлэлт болдог. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө оруулалтын бодит өгөөж тул түүнийг ил тод, тодорхой хугацаанд олгох зохицуулалтыг бүрдүүлэх нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн нөхцөл юм.

✅ Иймд энэ удаагийн ээлжит хуралдаанаар хувьцаат компаниуд ногдол ашгийг жилийн эцэс болон хагас жилээр хуваарилах, мөн анх удаа ногдол ашгийг нэмж хувьцаа гарган эзэмшүүлэх буюу үнэт цаасны хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалт бүхий шийдвэрийг баталлаа.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://www.frc.mn/ #/view/10492


ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУД НОГДОЛ АШГИЙГ ЖИЛД 2 УДАА ХУВААРИЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

✅ Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон бүртгэлийн өөрчлөлт хийхтэй холбоотой нийт 31 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

✅ Олон улсад нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгийг жил, хагас жил, улирлаар хуваарилдаг бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж хүртээх, зах зээлийн итгэлцлийг бэхжүүлэх, компанийн засаглалын түвшнийг илтгэх чухал үзүүлэлт болдог. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө оруулалтын бодит өгөөж тул түүнийг ил тод, тодорхой хугацаанд олгох зохицуулалтыг бүрдүүлэх нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн нөхцөл юм.

✅ Иймд энэ удаагийн ээлжит хуралдаанаар хувьцаат компаниуд ногдол ашгийг жилийн эцэс болон хагас жилээр хуваарилах, мөн анх удаа ногдол ашгийг нэмж хувьцаа гарган эзэмшүүлэх буюу үнэт цаасны хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалт бүхий шийдвэрийг баталлаа.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://www.frc.mn/ #/view/10492


05/02/2026

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн 86 дахь дугаар уншигч танд хүрч байна. Энэ удаагийн дугаараас энэ оны S&P GLOBAL-ийн онцлох 10 тогтвортой байдлын чиг хандлагын талаарх сонирхолтой мэдээллийг унших боломжтой. Мөн олон улсын зах зээлийн мэдээ, хөрөнгийн зах зээлийн индекстэй танилцахыг зөвлөж байна.
Та “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаарыг доорх линкээр орж уншина уу.https://www.frc.mn/resources/Image/Document/202601/9Rh39/setguul-%E2%84%9686-2026.01-sar.pdf


Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх маягтын загвар шинэчлэгдлээhttps://burtgel.gov.mn/post/68...
28/01/2026

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх маягтын загвар шинэчлэгдлээ

https://burtgel.gov.mn/post/68699?fbclid=IwdGRjcAPmZ-VleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeYaUyFcKVJpgYIYPuhm3LTMycJs3d1Q12fSRwyrIZebh-8po9dNM8uptD5DU_aem_ABSQ1uH1kEKZtBTrROuwqw

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх маягтын загвар шинэчлэгдлээ

Мэдээлэл хариуцагч та: хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад илэрсэн зөрчил, зөрчлийн сөрөг үр дагаврыг ари...
06/01/2026

Мэдээлэл хариуцагч та: хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад илэрсэн зөрчил, зөрчлийн сөрөг үр дагаврыг арилгах талаар авсан хариу арга хэмжээний тухай бүртгэл хөтөлж, бүртгэлийг жил бүрийн нэгдүгээр сард багтаан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлэх үүрэгтэй. /Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль/

Зөрчлийн бүртгэлийн зааврыг:
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fnhrcm.gov.mn%2Fpdf%2F17d1293afec75d9856d40ed2d6179202.pdf%3Ffbclid%3DIwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExQ1JoN2I4OVhRVHlHYnpzNHNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR7CeSlrALg5EaoZju8LFaI6K1aOjcp7e9JDFWy7OjO0BgpdTZU6qfRxaUiozg_aem_RjNn5RgLqkzVhwk1EM08ww&h=AT3vkQfO__Q1jNoDKr5vVrMRl67LkIzMStNF1qkT6h2XAR74d0fVr-dMFlpe6YXu2W0I16RbP-xQkL8FmdM7fm_v_ovK3evSIehRabznzNr5D21wfhb0vZGX3U5IST3nxLNYcZPlVUQc6Fyt&__tn__=-UK-R&c[0]=AT0OGIw4dMiUasXPftHztS9_X_XVIxDRyKoL_V4hxtX613ZD5pzo3oPDBhrDf93Urt9BiG4uT3nxquuCqcLB1KrIf3SHNIYIU2DwyrgETT5YIWkzXjgph3svQQyYi8kq0qQ2tO8d7buXO1fBBD4WcLN35k9Xj_fsm9HqA4rpLazpEs5mcs5ZTX4aHwsh9V5QPZGiWbtBlBVfR17qwusE5VCE

Зөрчлийн бүртгэлийн маягтыг:
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fnhrcm.gov.mn%2Fpdf%2Fa3bea361e27ec902ed051b00a4e5f766.pdf%3Ffbclid%3DIwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBExQ1JoN2I4OVhRVHlHYnpzNHNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR7CeSlrALg5EaoZju8LFaI6K1aOjcp7e9JDFWy7OjO0BgpdTZU6qfRxaUiozg_aem_RjNn5RgLqkzVhwk1EM08ww&h=AT0xu76qW0U-LXY6IGf8i_s2xl7gSVNZU6CcLmWCJJqQ6BojYz3wkQIVqxCrzh7nJgadg4u8-ySsi1u2iChfxsZ0ZIDnMHKfr61kRRhgZmetOoPllvzV2J-FCLLr1n-0RvTSaUjHx-7now1h&__tn__=-UK-R&c[0]=AT0OGIw4dMiUasXPftHztS9_X_XVIxDRyKoL_V4hxtX613ZD5pzo3oPDBhrDf93Urt9BiG4uT3nxquuCqcLB1KrIf3SHNIYIU2DwyrgETT5YIWkzXjgph3svQQyYi8kq0qQ2tO8d7buXO1fBBD4WcLN35k9Xj_fsm9HqA4rpLazpEs5mcs5ZTX4aHwsh9V5QPZGiWbtBlBVfR17qwusE5VCE
линк холбоосоор тус тус татаж авна уу.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Financial Markets Law Consulting LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share