18/11/2025
ХХБ-наас мэдэгдэл гарсныг далимдуулаад нэг анхааруулга хэлэхэд иргэн хүн та аливаа орон сууц, үйлчилгээний талбай, оффис, агуулах гээд төрөл бүрийн үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар шийдсэн бол урьдчилгаа төлбөр өгөхөөсөө өмнө тухайн үл хөдлөх барьцаанд байгаа эсэх, тухайн борлуулж байгаа этгээдийн өмч хөрөнгө мөн эсэх, хэрэв биш бол итгэмжлэл байгаа эсэхийг лавлах бүрэн эрхтэй юм шүү. Цаг заваа зарцуулаад нотариат дээр очихоор зарж байгаа тал нь өмнө нь худалдах гэрээ хийгээд цуцлаагүй орхиж байсан, үл хөдлөх нь өөр хүний нэр дээр ба өөрт нь хийж үлдээсэн итгэмжлэхний хугацаа нь дууссан гэх мэт үнэт цагийг чинь үрсэн үйлдлүүд гарч болзошгүй тул заавал өөрөө эхлээд нягталж бай. Юуг яаж нягтлах, хаанаас харахыг мэдэхгүй бол агентад хандаж сур. Зарж байгаа авч байгаа талын солонгын долоон өнгө шиг аашийг агент чинь л учир олж, таны үнэт хөрөнгийг хэн нэгэн үнэгүйдүүлэхийг зогсоож, эсвэл таны насаараа хөдөлмөрлөж олсон мөнгийг хэн нэгэн залилж завшихаас сэргийлж чаддаг юм.