21/09/2026
ЗОРИЛГОО БҮҮ ӨӨРЧИЛ. ХАРИН ТҮҮНД ХҮРЭХ АРГА ЗАМАА ӨӨРЧЛӨХӨӨС БҮҮ АЙ
Өмнө нь амжилттай байсан гэдэг шалтгаанаар нэг арга барил, стратегидаа баригдаж, сохроор дурлах хэрэггүй
Зах зээл өөрчлөгдөнө. Хэрэглэгчдийн хэрэгцээ, хандлага хувьсан өөрчлөгдөнө. Илүү сайн шийдлүүд бий болно.
Зорилгодоо тууштай байж болох ч Арга барилдаа уян хатан бай.
Зорьсондоо хүрэх арга замаа шаардлагатай үед өөрчилж чаддаг байх хэрэгтэй.
Өчигдөр ажиллаж байгаа арга маргааш ажиллахгүй байж болно.
Харин ямар асуудлыг шийдэх гэж байгаагаа тодорхой мэддэг, түүнийгээ шийдэхийн төлөө суралцаж, туршиж, өөрчлөгдөж чаддаг хүн л урт хугацаанд урагшилж чадна.