Parthenon Legal Group & Ulemj Partners LLP

Parthenon Legal Group & Ulemj Partners LLP Стандартыг бид тогтоож бусад нь дагадаг. Монголын анхдагч мэргэжлийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч байгууллага
Since 1996

⚖️ӨӨРТӨӨ БОЛОН БИЗНЕСДЭЭ АШИГТАЙГААР МЭРГЭЖЛИЙН ГЭРЭЭ ХЯНАХ, БИЧИЖ СУРАХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА УУ?📢Анхан шатнаас нь эх...
07/08/2025

⚖️ӨӨРТӨӨ БОЛОН БИЗНЕСДЭЭ АШИГТАЙГААР МЭРГЭЖЛИЙН ГЭРЭЭ ХЯНАХ, БИЧИЖ СУРАХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА УУ?
📢Анхан шатнаас нь эхлэн заагдах мэргэжлийн ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТ элсэлт авч эхэллээ.
• Онлайнаар явагдах тул ажлын цагтай дахцахгүй
• Ажил, карьерын өсөлтөд нөлөөлөхүйц
• Мэргэжлийн сертификаттай
• Туршлагатай, салбартаа тэргүүлэгч багш хамт олон
📆Сургалт үргэлжлэх хугацаа: 9-р сарын Даваа, Лхагва, Баасан, Бямба гаригуудад
🫱🏼‍🫲🏻Бид танд чанартай боловсрол, чадварыг танд олгоно

Мөн бид хувь хүн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
📝Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/x8DuJo4TJwBspPEw6
☎️Утас: 11-323281, 99032606
‼️‼️Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2025.08.29

Монгол банкны гаргасан захиргааны хэм хэмжээнүүд
31/01/2020

Монгол банкны гаргасан захиргааны хэм хэмжээнүүд

17/01/2020

2020 оноос шинээр бүртгүүлэх компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэдэг болно
Татварын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталсан маягтын дагуу мэдүүлэх болсонтой холбогдуулан тус газраас өнөөдөр /2019.12.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.

Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 9 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан.

Өмнө нь зөвхөн ашигт малтмалын лицензтэй компаниудын эцсийн өмчлөгчийг бүртгэдэг байсан бол одооноос Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 194 мянган аж ахуйн нэгж эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллээ УБЕГ-аас баталсан журам, маягтын дагуу мэдүүлдэг болж буй юм. Эцсийн өмчлөгчийг мэдүүлдэг болсноор УБЕГ, Татварын ерөнхий газар болон бусад холбогдох төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болно.

Эцсийн өмчлөгч гэдэг нь хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа, мөн хуулийн этгээдийн хувьцааг шууд эзэмшдэггүй боловч бусдаар өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж, үр шим, ашиг орлогыг хүртэж буй хүнийг хэлнэ.

Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө

14/01/2020

өнөөдөр Төрийн ордонд хуралдах хуралдаан

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 3 гишүүн 2019.12.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
01 дүгээр сарын 15-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Учрал нарын 9 гишүүн 2019.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

13/01/2020

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ
2019-12-13 19:00 410

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.13/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 08 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Л.Энхболд, С.Эрдэнэ болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

Хууль зүйн байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 11, 12, 13-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар доорх санал, дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

· -Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх;

· -хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авах, бусдад өгөх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулдаг болох;

· -биеэ үнэлэхийг зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;

· -мөрийтэй тоглоом зохион байгуулах асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;

· -илт худал мэдээлэл тарааж бусдын нэр төр, алдар хүндэд халддаг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох;

· -Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг практикт хэрэглэхтэй холбогдуулан зохицуулалтыг боловсронгуй болгох;

· -аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлэх;

· -гэмт хэргийн хохирол, хор уршгийн ойлголтын уялдаа холбоог хангах.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

· -шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулах;

· -мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих эрхтэй байх;

· -Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх өөрчлөлтөд нийцүүлэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зохицуулалтад өөрчлөлт оруулах;

· -Анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотой зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

· -бусдад ажил, албан тушаал, нэр, төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдпээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах;

· -энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмэх;

· -ФАТФ-ын шаардлагын хүрээнд Банк бус санхүүгийн тухай хууль, Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх асуудлын зөрчлийн торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах;

· -Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан холбогдох зөрчлийг тусгах;

· -хүүхдийн эрхийг зөрчих асуудлыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон салбар хуулиудын зохицуулалттай уялдуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

· -хуулийн 1.8 дугаар зүйийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан, шүүхийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын давхардал, хийдлийг арилгах;

· -шийтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой тогтоох;

· -зөрчил үйлдсэн этгээдийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийх, шүүхээс албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргах журам болон хэрэгжүүлэх ажиллагаатай холбоотой журмыг нарийвчлан зохицуулах;

· -эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг зохицуулах;

· -Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл, заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зөрчлийн харьяалан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтаны харьяаллыг өөрчлөх.

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

· -төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой болгох;

· -тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэний эрх, үүргийг тодорхой болгох;

· -хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыгтүүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлдэг байх зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах зэрэг асуудлыг тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, гүтгэх хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар хөндөн, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн явуулж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахаар тогтон нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

hvn amin amijrgaani tvwshin uurchligdsun bna
13/01/2020

hvn amin amijrgaani tvwshin uurchligdsun bna

02/01/2020

Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал
үнэлэлт дүгнэлт,
|Хуулийн шүүмж |

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;” гэж хүн бүрийн хөдөлмөрлөх эрхийг нь баталгаажуулсан заалтыг оруулж улмаар салбар хууль болох хөдөлмөрийн тухай хуулийг 1999 оны 05 дугаар сард батлагдснаас хойш хэлбэрэлтгүй мөрдөж байгаа, эл хугацаанд нийгмийн байдал хувьсан өөрчлөгдөж, нийгмийн харилцаа төрөлжсөн ба тус хуульд байгаа зарим нэг зүйл заалт учир дутагдалтай нийгмийн харилцааг шийдвэрлэх боломж бололцоогүй мэт харагдаж байна. Үүнд:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.4. дэх хэсэгт “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог; гэж дурьдсан байгаа боловч бодит байдал дээр хамтын гэрээг аж ахуй нэгж, хуулийн этгээд харъяалах төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй, бүртгүүлсэн ч Орон нутгийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд байгуулж байгаа нь ихээхэн явцуу байдалтай байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 33 дуггаар тайлбарт энэ талаар дурьдахдаа

1.Хөдөлмөрийн тухай хуулийн (цаашид хууль гэх) 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан “хамтын нэг гэрээ байгуулна” гэдгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, иргэний эрх зүйн чадвартай, эд хөрөнгө санхүүгийн нэг удирдлагатай, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа хуулийн этгээдийн дотоод зохион байгуулалтын бүтцэд хамаарах нэгж, хэсэг /газар, хэлтэс, тасаг, алба, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, үйлдвэрийн цех гэх мэт/ нь хамтын гэрээг тус тусдаа байгуулахгүй, харин нэгдсэн нэг гэрээ байгуулна гэж ойлгоно.

Мөн Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалалын яамны сайдын 2001 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 108 тушаалаар “ хамтын гэрээ хэлэлцээрийг бүртгэж, биелэлтэнд төрийн захиргааны байгууллагаас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Уг тушаалын хавсралт 1-т заахдаа “

Ажил олгогч болон хэлэлцээрт оролцогч талуудаас байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрээ бүртгүүлэхээр төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны төв болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага нь хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх асуудлыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан ажилтан, харин гэрээ хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг хөдөлмөрийн хяналтын ажилтан, байцаагчийн ажил үүрэгт тусгаж хариуцуулна.

Нэг талаас ажил олгогч аж ахуй нэгж , хуулийн этгээд нь хамтын гэрээг байгуулсан тохиолдолд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагад хүргүүлэхийг үүрэгжүүлсэн бол нөгөө талаас гэрээ хэлэлцээрийн биелэлтэнд хяналт тавих, эрхийг олгосон байна.

Дүгнэлт: Жишээ нь үйлчилгээний салбарт томоохонд тооцогдох, 700 гаруй ажилтантай компани нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 2019 оны нэгдүгээр улиралд хамтын гэрээ хэлэлцээрийг ажилчидтайгаа байгуулаагүй байсан, ба тухайн байгууллагын ажлыг шалгаж байсан Баянзүрх дүүргийн МХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг хамтын гэрээ хэлэлцээрийг шаардахад тус хуулийн этгээд хуурамчаар хамтын гэрээг байгуулж,гүйцэтгэх захиралаар гарын үсэг зуруулж хуурамчаар огноо дугаар тавьж тус байцаагчид үзүүлж хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлаа нам дарсан тохиолдол гарсан.
Мөн тус байгууллага нь үүнээс гадна эрүүл аюулгүй байдалтай холбоотой гаргасан зөрчлөө хаацайлахын тулд төрийн төв болон орон нутгийн аппаратын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтангуудад хээл хахууль өгөх тохиолдол ч гарч байсан. | Бодит болсон факттай тул аливаа нэг хүн хуулийн этгээдийн гүтгээгүй болохыг анхаарна уу|

Олон ажиллагсадтай хуулийн этгээд, аж ахуй нэгж байгууллага нь хамтран ажиллах гэрээг байгуулахгүй байгаа нь ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг бататгах , цаашид тогтвор суурьшилтай ажиллахад тус дэм болох ёстой гэдгийг ойлгохгүй гэсэн юм. Тэгэхээр энэ заалтыг эргэж харах хэрвээ байгуулаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах, хариуцлага тооцох эсэхийг шинэчилсэн хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт .Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.

Дээрхи заалтаас ургуулан бодвол ажилд авах ажилчдаа дээрхи асуудлаар ялгаварлан гадуурхахгүй гэх санааг тусгаж өгсөн боловч ажилд авах шалгуур үзүүлэлтүүд нь аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдэд нь өөрчлөгдсөн бололтой бөгөөд ажилчин авах зар тавихдаа

Жишээ нь :- 25-30 насны царайны зөв төрхтэй, ажилсаг, харилцааны соёлтой, дээд боловсролтой хүнийг баристагаар сургаж ажилд авна. Гэх мэт чилэн зарууд олон нийтийн цахим сүлжээ, сонин хэвлэлд нийтлэгдсээр л байна. Дээрхи зүйл заалт хангалттай хэрэгждэггүй нь баталгаа энэ юм. Мөн эмэгтэйчүүдийг ажилд ороход жам ёсны эрх болох эх хүн болох асуудлыг хурцаар тавигддаг хөдөлмөрийн гэрээндээ 3-5 жил жирэмсэн болохгүй байх гэх шаардлагыг тавьж байгаа асуудал нь хөдөлмөрийн тухай хуулийн дээрхи заалтыг зөрчсөн асуудал байхад анхаарахгүй байгаа нь асуудал дагуулж байна.
Мөн ажил олгогч хуулийн этгээд аж ахуй нэгжүүд нь олон жилийн туршлагатай ажлын дадал олсон хүмүүсийг авахаасаа илүү шинэ залуу төгсөгчдийг бас нас, царай зааж ажилд авч байгаа нь тэдгээр хүмүүс нь ажлын дадлага туршлагагүй нь хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулах гэсэн санааг давхар агуулсан харилцааны заль мэх бүхий хэлбэр нийгэмд хэвшсэн
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Дээрхи зүйл заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй байна.

3. Ажил олгогч нар нь Ажилтан албан хаагч нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас гадна, Нууц хадгалах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ , хязгаарлагдмал хариуцлагын гэрээнүүдийг байгуулахаар хуульд тодорхой заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 133.1 дэх хэсэгт Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.

Энэ заалтын дагуу Төрийн тусгай чиг үүрэг бүхий албан хаагч болох Батлан хамгаалах салбарт хамаарах бөгөөд 2002 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ хуулиар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага заана гэж тодорхойлжээ.
Харин хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа ажил олгогч болон ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйл.Эд хөрөнгийн бүрэн хариуцлага
135.1.Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ:
135.1.1.ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
135.1.2.хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан;
135.1.3.дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй;
135.1.4.эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн;
135.1.5.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан.
135.2.Зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, дутагдуулснаас байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх өөр журмыг гагцхүү хуулиар тогтоож болно.
135.3.Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна. 135.4.Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. ЖИШЭЭ НЬ
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Миний хапермаркет дэлгүүрийн 2 давхарт оршин байгаа “Эрмүүнхангай” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байрны 13 тоотод оршин суух, Боржигон овогт Баянмөнхийн Эрдэнэжаргал /РД-ЙЗ87113011/-д холбогдох
Байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 13,574,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцагаан, хариуцагч Б.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрмүүнхангай” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцагаан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэжаргал нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 615 дугаар тушаалаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сард Вива сити хороололд байрлах Май март /My mart/ дэлгүүрт хулгай орсон гэх нэрийдлээр 3,197,160 төгрөгийг ажилчидтайгаа зохицоод төлөхөөр болсон нь тогтоогдсон. Хэрвээ тухайн өдөр дэлгүүрт үнэхээр хулгай орсон бол тэр дор нь цагдаад мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, хайхрамжгүй хандсан.
Мөн хүнсний сүлжээ дэлгүүрт зарагддаггүй бараа бүтээгдэхүүний татан авалт хийж манай байгууллагыг 15,143,420 төгрөгийн алдагдалд оруулсан учир нийт 18,340,580 төгрөг нэхэмжилж байсан. Одоо 13,574,620 төгрөгийн үнийн дүн бүхий үлдэгдэл бараа байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Иймд Б.Эрдэнэжаргалаас 16,771,780 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эрдэнэжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2012 оны 3 дугаар сараас “Монхангай групп” ХХК-д ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сараас “Эрмүүнхангай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2016 оны 6 дугаар сард Вива сити хорооллын 406 дугаар Май март салбарт хулгай орж, 3,197,160 төгрөг дээр зохицсон гэж байгаа боловч үнэн хэрэгтээ тус дэлгүүрт 2016 оны 6 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө хулгай орсон талаар дэлгүүрийн худалдагч надад мэдээлэл өгч, цонхоор хүн орсон гутлын мөр үлдсэн, кассанд байсан бэлэн мөнгө байхгүй байна гэсэн. Үүний дагуу дэлгүүрийн дохиолол, хамгаалал хариуцдаг “Дархан цааз” хамгаалалтын албанд мэдэгдэж, дарга н.Ариунболдын хамт дэлгүүр дээр очсон бөгөөд энэ үедээ Хан-Уул дүүргийн цагдаа дуудсан. Цагдаа нар ирж үзлэг хийж, дэлгүүрээс алдагдсан эд зүйлсийг тогтооход кассанд байсан бэлэн мөнгө болох 665,560 төгрөг, архи виски, хайрцаг тамхи зэрэг алга болсон байсан.
Харин ямар хэмжээний бараа алга болсон нь мэдэгдэхгүй байсан учир тооллогын комисс авчирч тооллого хийхэд 2 сая гаруй төгрөгийн бараа алга болсон байсан бөгөөд би цагдаад 2,897,000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдэгдэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Энэ үед цагдаагаас дэлгүүрийн ажилчдыг өөрсдөө холбоотой байж болзошгүй гэж шалгасан. Гэтэл бараагаар байхгүй байсан нийт 1,800,000 төгрөгийн нэг төрлийн тамхийг өмнө нь тус дэлгүүрийн менежерээр ажиллаж байсан н.Баярцэцэг алдаад удирдлагад мэдэгдэлгүй явсаар тухайн үед ажиллаж байсан н.Өнөржаргалд хүлээлгэн өгч, битгий мэдэгдээрэй би өөрөө төлнө гэсэн байсныг эдгээр хүмүүс өөрсдөө ирж хамгаалалтын албаны дарга н.Ариунболд, нягтлан бодогч н.Мөнхцэцэг нарт хэлж төлөхөөр болсон. Ингээд н.Баярцэцэг нь өрөө төлж дууссан байгаа баримт компанид байгаа бөгөөд би нягтлан бодогч н.Энхтуяад хүлээлгэн өгсөн.
Үлдэх төлбөрийг н.Өнөржаргал, н.Уянга, цагийн ажилтан н.Гэрэлсүрэн гэх хүмүүс дэлгүүрийн дутагдал байдлаар тавиад сар бүрийн эрсдлийг оролцуулаад 3,197,000 төгрөгийг төлж дууссан байдаг.
Ингээд цагдаагаас 13 настай хүүхэд хулгай хийсэн гэдгийг тогтоосон боловч насанд хүрээгүй гэж үзээд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.
Вива сити хороололд аж ахуй хариуцсан нэгдсэн холбоо байдаг бөгөөд уг холбоонд сар бүр 327,000 төгрөгийн төлбөр төлдөг байсан. Тус холбоо нь хотхоны аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй учир сар бүр хураадаг төлбөрийг нь төлөхгүйгээр хохирлоо барагдуулж авсан. Энэ тухай нягтлан н.Энхтуяад аж ахуй хариуцсан нэгдсэн холбооноос мэдэгдсэн байгаа. Компани урсгал зардлын хүрээнд 665,560 төгрөгийн төлбөрийг хаасан.
Хоёрт, хүнсний дэлгүүрт зарагддаггүй бараа бүтээгдэхүүн татсан нь дэлгүүрт 15,143,420 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжилсэн дүн нь байнга хөдөлж байгаа дүн бөгөөд тухайн дэлгүүрт байгаа барааны үлдэгдлийг нэхэмжилсэн байна. Энэ нь тогтсон үнэ биш ба нэхэмжлэлийн шаардлага нь 15 сая төгрөг байснаа хэрэгт авагдсан баримтуудаар 13 сая төгрөг болж буурсан. Май март нь хүнсний дэлгүүр биш бөгөөд Япон, Солонгос, Азийн улсад байдаг хүмүүст ойрхон салбар дэлгүүр гэх зориулалтаар нээсэн. Заавал хүнсний дэлгүүр гээд оймс, гар утасны гэр зарж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хүний хэрэгцээг 100 хувь хангах ёстой гэж удирдлагаас шахдаг.
Дэлгүүрт татсан бараа нь 3 харилцагчаас татсан нийт 30 сая төгрөгийн баримт хавсаргасан байгаа ба өнөөдрийн байдлаар 15 сая төгрөгийн үлдэгдэл нэхэмжилж байгаа бараа нь зарагдаж л байгаа. Компани 40 хувийн ашигтай зардаг. Тухайн барааны үнийг байгууллага өөрөө тогтоодог төдийгүй барааг хэрхэн арчлан хамгаалах нь ажилчдаас шалтгаалдаг. Мөн хэзээ яаж зарагдах нь дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой. Компанид 15 сая төгрөгийн хохирол учраагүй тул надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрмүүнхангай” ХХК нь Б.Эрдэнэжаргалаас компанийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 18,340,580 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлээ 1,568,800 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 16,771,780 төгрөг шаардаж байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “... хулгай орсон талаар цагдаад мэдэгдсэн, улмаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, ... дутсан барааны төлбөрийг төлсөн, ... байгаа барааны үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, байгууллага алдагдалд ороогүй ...” гэж тайлбарладаг. /хх-59-60 дугаар хуудас/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
“Эрмүүнхангай” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай хуулийн этгээд байх ба тус компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь С.Цэцэглэн болох нь түүний тушаал, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул С.Цэцэглэнг компанийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн бусдад итгэмжлэл олгох эрх бүхий этгээд гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч компани, хариуцагч Б.Эрдэнэжаргал нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн буюу нь хариуцагчийг “Эрмүүнхангай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Харин нэхэмжлэгч тал хариуцагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “... 2016 оны 6 дугаар сард Май март дэлгүүрт хулгай орсон боловч цагдаад мэдэгдээгүй, ... хулгай орсон нэрийдлээр 3,197,160 төгрөгийг ажилчидтайгаа тохиролцон төлөхөөр болж хайхрамжгүй хандсан ..., ... 8 нэрийн дэлгүүрт зарагдахгүй барааны татан авалт хийж алдангид оруулсан ...” гэх үндэслэлээр түүнээс 16,771,780 төгрөг нэхэмжлэх боловч уг шаардлагын үндэс болох нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүргээ биелүүлээгүй гэм буруутай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 868 дугаар тогтоолоос харахад 2016 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Вива сити хорооллын Май март /MY MART/ дэлгүүрт хулгай орж, 665,560 төгрөг ... алдагдсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалган 13 настай Э.Пүрэв-Эрдэнэ гэгч этгээд орон байранд нэвтрэн орж хулгай хийсэн нь тогтоогдсон байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-34 дүгээр тал/
Дээрх баримтаас харахад хулгай орсноос компанид учирсан хохирлыг хариуцагч Б.Эрдэнэжаргалын буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч талын, хариуцагч Б.Эрдэнэжаргалыг хулгайн хэргийн талаар цагдаад мэдэгдээгүй гэх тайлбар нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор үгүйсгэгдэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцохоор заажээ.
Нэхэмжлэгч тал, өөрийн компанийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хэмжээг ямар баримтыг үндэслэн, яаж тогтоосон нь тодорхойгүй байхаас гадна шүүхэд гаргаж өгсөн таталтын барааны дүн, барааны зураг, Ц.Энхтуяа, Н.Алтанцацрал, Ц.Ариунболд гэх нэрээр бичигдсэн тодорхойлолт зэрэг нь хариуцагч Б.Эрдэнэжаргалыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, мөн 16,771,70 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын нотолгоо болж чадахгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир юуг үндэслэн Май март хүнсний дэлгүүрт буруу нэр төрлийн барааны татан авалт хийж, компанийг алдагдалд оруулсан гэдгийг тогтоох боломжгүй байхын зэрэгцээ уг алдагдалд орсон гэх 13,574,620 төгрөгийн бараа нь одоо Май март дэлгүүрийн борлуулалтад гарсан байна.
Хариуцагч Б.Эрдэнэжаргал нь “Эрмүүнхангай” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байхдаа бэлэн мөнгөний чек болон зарлагын баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Гэвч түүний гарын үсэгтэй бэлэн мөнгөний баримтаар бараа татан авалт хийж, уг бараа нь борлогдоогүй байгаа гэх үйл баримтыг хариуцагчийн гэм буруу гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж буй “...Вива сити хорооллын аж ахуй хариуцсан нэгдсэн холбоо нь хотхоны аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй учир хулгайд алдагдсан 665,560 төгрөгийг сар бүр холбоонд төлдөг төлбөрийг төлөхгүйгээр хохирлоо барагдуулсан, энэ талаар нягтлан бодогч н.Энхтуяад холбооноос мэдэгдсэн, ... ажилтан н.Баярцэцэг, н.Өнөржаргал, н.Уянга, цагийн ажилтан н.Гэрэлсүрэн нар 3,197,000 төгрөгийг сар бүрийн эрсдлийг оролцуулаад төлж дуусгасан гэх тайлбарыг үгүйсгээгүйн зэрэгцээ уг тайлбартай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргах, нотлох эрхээ эдлээгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрмүүнхангай” ХХК-ийн, хариуцагч Б.Эрдэнэжаргалаас 16,771,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүх хэргийн 3-11 дүгээр хуудсанд авагдсан чекийн баримт, кассын зарлагын ордер зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нууцыг хамгаалах тухай гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан “Эрмүүнхангай” ХХК-ийн, Б.Эрдэнэжаргалд холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан хохиролд 16,771,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. Гэсэн шүүхийн шийдвэрүүд гарч байгаа нь аж ахуй нэгж хуулийн этгээдүүд ажилтан албан хаагч нартай хөдөлмөрлөх гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн гэрээг давхар хийж байгаа ч гэсэн асуудалтай байна.

Дүгнэлт 1-т Тэдэнд үндэслэлгүй хариуцлага хүлээлгэх хандлага их, 2-т ажил албан тушаал хүлээлцсэн акт баримтгүй хүлээлгэн өгсөн хойно хариуцлага тооцдог. 3-т Ажил олгогчид нь бусдад өөрийн байгууллагын учирсан бусад хохиролыг тавидаг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно гэж заасан боловч Албан байгууллага аж ахуй нэгжүүд, анхны авсан үнээрээ эд зүйлээ төлүүлэх сонирхолтой .
Иймд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар энэ байдлыг засах шаардлагатай байна.

СУДЛААЧ Э.БАТТУЛГА

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670002606

Alerts

Be the first to know and let us send you an email when Parthenon Legal Group & Ulemj Partners LLP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Parthenon Legal Group & Ulemj Partners LLP:

Share

Манай байгууллагын түүх

Манай байгууллага нь 1999 онд “Сод” хууль зүйн товчоо нэртэйгээр байгуулагдан 2008 оноос хойш үйл ажиллагаагаа өргөтгөн “Парфенон” хуулийн нэгдэл болсон бөгөөд 2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан бүтцийн хэлбэрийг өөрчлөн өмгөөллийн “Үлэмж Партнерс” ХХН болон өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Өмгөөллийн “Үлэмж Партнерс” ХХН нь хувь хүн болон аж ахуй нэгж байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэхэд нь хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ, туслалцаа үзүүлэх, байгууллагын албан хаагчдад хууль эрх зүйн анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулах чиглэлээр мэргэшсэн байгууллага юм.