Г.Лхагваа хуульч

Г.Лхагваа хуульч Өмгөөлөгч Г.Лхагвасүрэн

-Энэхүү хуудсаар бизнесийн орчинд үүсч буй хууль, эрх зүйн мэдээлэл ба Хобби- Шагайн харвааны тухай нийтэлнэ😎

Өмгөөлөл Хууль зүйн туслалцаа үзүүлнэ.

11/05/2026

Ийм балай юманд итгэхээ больё оо, амжилттай ашигтай байгаа болоод л энэ этгээдүүд лайваа хийгээд байдаг биз 😡

Шейр хийж олон хүнд хүргээрэй 🫵

Залилах гэмт хэргийн хохирогч, эсвэл хамтрагч болох эрсдэл бий шүү

07/04/2026

Бид санхүүгийн гэнэтийн эрсдэлээ хаах буюу богино хугацаанд хохирлоо барагдуулах гэж л даатгуулдаг.

Гэтэл аливаа шүүх цагдаагийн асуудлыг шийдэгдэх хүртэл 1 жил 2 жил хүлээн даатгалын нөхөн төлбөрөө авч чадахгүй кейсийг даатгалын компаниуд гаргаж байгаа нь харамсалтай 🙏

📌 Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сайхан ажлууд эхэлж байна даа. Өнөөдөр Эдийн засаг хөгжлийн яам, БНХАУ-ын элч...
17/03/2026

📌 Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сайхан ажлууд эхэлж байна даа.

Өнөөдөр Эдийн засаг хөгжлийн яам, БНХАУ-ын элчин сайдын яам, Үндэсний ба олон Улсын арилжааны арбитр хамтран зохион байгуулсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийн нэгэн арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү төв нь Монгол Улсад хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, маргааныг шударгаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой суурь ажлуудыг хийх ажээ.

⚖️ Манай Цэц Партнерс хуулийн фирм энэхүү үйл ажиллагаанд оролцож буй Хятадын хөрөнгө оруулагчдад хуулийн зөвлөгөө өгч, мэргэжлийн түвшинд хамтран оролцсондоо таатай байна.

Хөрөнгө оруулалт нь зөвхөн эдийн засгийн өсөлт биш, харин тогтвортой эрх зүйн орчин, итгэлцэл дээр суурилдаг билээ.

Цаашид хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд идэвхтэй оролцон ажиллах болно.

#ЦэцПартнерс #ХуулийнФирм #ХөрөнгөОруулалт #ЭрхЗүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилтнуудад “Гэрээний эрх зүй, гэрээ байгуулахад анхаарах асуудлууд” сэдвий...
13/03/2026

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилтнуудад “Гэрээний эрх зүй, гэрээ байгуулахад анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд сургалт орлоо. Сургалтад яамны харьяа орон нутгийн байгууллагуудын ажилтнууд мөн цахимаар хамрагдлаа.

Практикт ажиллаж байгаа хүмүүс аливаа сургалтыг шинэ соргогоор хүлээн авч, өөрт тулгарч байсан асуудлуудтайгаа уялдуулан бодож, асуулт хариулт, хэлэлцүүлэгтэй оролцдог тул байгууллагуудтай хамтран ажиллахад таатай байдаг шүү.

Сургалт авах бол нээлттэй 😎

11/03/2026

Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах явдалд ёс суртахуунлаг иргэн бэлдэх олон талт сургалт хөтөлбөрийг боловсруулах нь боловсролын яамны үүрэг.

Дан ганц Цэрэгжилт эвслэл Финландын мэргэжилтэн ирээд цэгцрэхгүй ээ гээд байгаа шүү. Олон талаас нь зөөлөн аргаар нөлөөлөх хэрэгтэй 🙏

10/03/2026

Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ.

Миний яриад байгаа төслийн мэдээллийг Залуусын Манлайлал НҮТББ пейжээс үзэж болно. Бид өнгөрсөн жил анх удаагаа жүжигт суурилсан хууль эрх зүйн сургалтыг өсвөр насныханд орж, сургалт нөлөөллийн арга хэмжээг үнэ төлбөргүй, 20 гаруй сургуулийн 5000 орчим сурагчдад орсон байдаг юм.

20/02/2026

1 дүгээр ангийнхан буузтайгаа ямар ямар үсгээ хольж идсэн байгаа бол?
Манайх бол дажгүй л байна 😂😂

Энэ хөөргөөр тамхилахаар нь аль толгойг нь сугалж үнэрлэх ёстой вэ 😂😂😂😊
17/02/2026

Энэ хөөргөөр тамхилахаар нь аль толгойг нь сугалж үнэрлэх ёстой вэ 😂😂😂😊

17/02/2026

Оддын шагай нэвтрүүлгийн Гал Морин жилийн сар шинийн баярт зориулсан дугаар бэлэн боллоо. Үндэсний өв соёлоо хосоор нь тээж яваа эрхмүүд оролцсон тунчиг сонирхолтой, хөгжилтэй, үзүүштэй дугаар болсон доо👏👏
Хаврын тэргүүн сарын шинийн 2-ны өдрийн 18:55 минутаас Монголын үндэсний Малчин телевиз болон Оддын Шагайн youtube сувгаар хүлээн авч үзээрэй🤩🔥

Нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг үзэх бол: https://youtube.com/channel/UCwRUGk0DWzjyu3fbGcAwl2A?si=1vBfOl5PDYTEDbGH
Шейр хийж олондоо хүргээрэй 🙏

Ивээн тэтгэгч: Ар Үр Фермер /Шувууны аж ахуй/

Дэмжигч:Цэц Партнерс хуулийн фирм
Дэмжигч:Даяндай Мэргэн клуб

17/02/2026

Өмгөөлөгчид шагай харвав🔥🔥

Оддын шагай нэвтрүүлгийн баг, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Өмгөөлөгч академитай хамтран өмгөөлөгчдийн дунд шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа.

Address

Global Business Center
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00
Sunday 10:00 - 15:00

Telephone

+97690373777

Alerts

Be the first to know and let us send you an email when Г.Лхагваа хуульч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share