Оч хуулийн фирм - Ochlegal Advocates LLP

Оч хуулийн фирм - Ochlegal Advocates LLP Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Оч хуулийн фирм - Ochlegal Advocates LLP, Corporate lawyer, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Акояа малл худалдааны төв, 5-р давхар, 5013 тоот, Ulaanbaatar.

Компанийн эрх зүй, гэрээ, маргаан, өмгөөлөл болон хууль зүйн баримт бичигт төвлөрсөн мэргэжлийн хуулийн фирм.

Холбоо барих утас: 98112875, 88096042
web: https://www.ochlegal.com/about

Оч хуулийн фирмийн Өмгөөлөгч Д.Оргил Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос олгосон **FIBA-Licensed Agent** буюу...
14/08/2026

Оч хуулийн фирмийн Өмгөөлөгч Д.Оргил Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос олгосон **FIBA-Licensed Agent** буюу албан ёсны лицензтэй агент боллоо.

Ингэснээр тэрээр FIBA-ийн дүрэм, шаардлагын хүрээнд сагсан бөмбөгийн тоглогчдыг олон улсын шилжилт, гэрээ хэлэлцээр болон агентын үйл ажиллагаанд албан ёсоор төлөөлөх эрхтэй болж байна.

Спортын эрх зүй, мэргэжлийн тамирчны карьерын менежмент, олон улсын гэрээ хэлэлцээрийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломж нээгдэж байгаад баяртай байна.

**Баяр хүргэе!**

Байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, эрх зүйн зохицуулалтын асуудлаар академик 4 цагийн сургалт орлоо. 2026.08.04
04/08/2026

Байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, эрх зүйн зохицуулалтын асуудлаар академик 4 цагийн сургалт орлоо. 2026.08.04

24/07/2026
ҮНДЭСНИЙ ИХ БАЯРНААДМЫН МЭНД ХҮРГЭЕЭрхэм харилцагч, түншүүд Та бүхэндээҮндэсний их баяр наадмын мэндийгөргөн дэвшүүлье.Э...
10/07/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР
НААДМЫН МЭНД ХҮРГЭЕ

Эрхэм харилцагч, түншүүд Та бүхэндээ
Үндэсний их баяр наадмын мэндийг
өргөн дэвшүүлье.

Эв эе, хийморь, амжилт бүтээлээр
дүүрэн сайхан наадаарай.

OCH LEGAL ADVOCATES LLP
www.ochlegal.com

Азтека дээр өнөөдөр хөлбөмбөг биш, бараг наадам боллоо.Мексик Англид 3:2-оор хожигдоод гэртээ харихаар болов. Английн фэ...
06/07/2026

Азтека дээр өнөөдөр хөлбөмбөг биш, бараг наадам боллоо.

Мексик Англид 3:2-оор хожигдоод гэртээ харихаар болов. Английн фэнүүд цайгаа тайван ууж эхэлсэн бол Мексикийн фэнүүд шүүгчийн ургийн бичгийг шалгах ажилдаа орсон байх.

Тэгээд бод доо. Тоглолт болсон газар нь зүгээр нэг цэнгэлдэх биш. Марадонагийн “Бурхны гар”-ын хэрэг мандсан Азтека. Англичуудын хувьд бол насан туршийн гомдлын архив. Монголчилбол Санжаа аварга, Ганжад начин хоёрын 2017 оны маргаантай барилдаан болсон талбай дээр Санжаа аварга дахиад нэг хэрүүлтэй барилдаанд гарсан л гэсэн үг.

Ийм дэвсгэр дээр тоглолт эхэлсэн болохоор угаасаа зүгээр өнгөрөхгүй нь тодорхой байлаа. Эхнээсээ л Англи Мексикийг сумын заан гурвын даваанд шинээр гарч ирсэн залууг амлаж байгаа юм шиг дарж эхлэв. Букайо Сака баруун жигүүрээр орж ирээд хөндлөн хаяхад Жүд Беллингем айргийн тавд багтах морь барианы зурхай дээр толгой сунгаж байгаа юм шиг мөргөөд 1:0.

Мексик тэр гоолын шокноосоо гараагүй байтал Англи дахиад хөдөллөө. Харри Кейн бөмбөгийг эвтэйхэн хөдөлгөж, Беллингем дахин нэгийг хийв. 2:0. Энэ үед Английн фэнүүд “за энэ чинь онооны самбар биш, давааны тоо болох нь” гээд тухалж эхэлсэн байх.

Гэхдээ Англи гэдэг баг хааяа өөрсдөө өөрсдөдөө контент бэлддэг зангаа орхисонгүй. Стандарт дээр хамгаалалт нь хүнээ харах уу, бөмбөгөө харах уу, эсвэл Азтекагийн архитектурыг сонирхох уу гэдгээ шийдэж амжаагүй байтал Мексик нэгийг хийчихлээ. 2:1. Ингээд хуушуурны завсарлага амьтай боллоо.

Завсарлагааны дараа Англи тоглолтыг бүр хаачих боломжтой байв. Деклан Райс нэг сайхан цохисон ч бөмбөг шон онов. Шон гэдэг чинь хаалга биш. Бөхөөр бол өрсөлдөгчөө өргөчихөөд унагаж чадалгүй буцаагаад дэвжээн дээр тавьсантай адил. Мексик яг тэр мөчөөс “за бидэнд амь байна” гэж сэргэсэн нь мэдэгдэв.

Тэгээд удалгүй жинхэнэ наадмын маргаан эхэллээ. Жаррелл Куанса гулгаж ороод бөмбөг таслах гэсэн чинь Мексикийн сэлгээ тэр чигээрээ “өвдөг тохой түрүүлж газардлаа” горимд шилжив. Эхэндээ шүүгч цэвэр гэж харсан ч Азтека тэр чигтээ орилж, Мексикийн тал уйгагүй шахсаны эцэст VAR руу явлаа. Үндэсний бөхөөр бол Хөлийн цэц барилдааны бичлэгийг удаашруулж, харчихаад ирсэн даруйдаа улаан хуудас гаргав. Англи хүн дутуу. Азтека буцалж эхэллээ.

Одоо Мексик тэнцүүлэх нь дээ гэж бодогдож эхэлсэн яг тэр мөчид тоглолт дахиад эргэв. Энтони Гордон торгуулийн талбайд унаж, Англи пенальти авлаа. Харри Кейн цэг дээр ирээд ид дүүхэлзэж яваа улсын начин дөрвийн даваанд оноолт бөхөө харж байгаа юм шиг тайван зогсов. Тэгээд цохилоо... тооны харьцаа 3:1 боллоо.

Мэдээж Мексикийн фэнүүд үүнийг зүгээр өнгөрөөсөнгүй. Шүүгч рүү гомдол, Англи руу гоншигнол, VAR руу хараал. Бараг “манай аймгийн бөхийг өөр аймгийн наадамд бүртгэсэнгүй” гэдэг шиг л бөөн гомдол цөхрөл шүүгч рүү бөөн бөөнөөрөө дайраастай. Харин тэдний тэр авир нь ч үр дүнгээ өгсөн бололтой.

Удалгүй Англи 15-аас бөмбөгөө хүчтэй өшиглөн гаргасан яг тэр агшинд Мексикийн нэг тоглогч яг л улсын наадмын нээлтийн үеэр дугуйтай төгөлдөр хуурт дайруулчихсан хүн шиг сүртэй унаж өглөө. Жүжиглэлт нь бол Соёлын төв өргөөний тайзан дээр тавих хэмжээний бүтээл. Шүүгч дахиад л VAR руу гүйв. Буцаж ирээд Харри Кейний эсрэг пенальти заалаа. Рауль Хименес түүнийг цохин оруулж тооны харьцаа 3:2.

Сүүлчийн минутууд бол Английн фэнүүдийн даралт хэмжигчийг эвдэхээр байлаа. Мексик Английг туг тойруулан элдэж, Англи хамгаалалтаа зузаалж, үлдсэн хугацаанд яг л учраа бөхөөсөө зай бариад “барьцгүй бол барилдахгүй” гэж байгаа хүн шиг ухарсаар тоглолтыг дуусгав.

Ингээд дууслаа.

Мексик хасагдав. Англи цааш явлаа.

Харин Мексикийн фэнүүд “шүүгч авчихлаа”, “VAR Английн талд ажиллалаа”, “манайх уг нь илүү байсан” гэсэн гурван сэдвээр дараагийн дөрвөн жил контент хийх эрхтэйгээр нутаг буцлаа.

Хуульчдын өдрийн мэнд хүргэе.Хууль дээдлэх ёс, шударга ёс, мэргэжлийн хариуцлагыг эрхэмлэн ажиллаж буй нийт хуульчдадаа ...
28/06/2026

Хуульчдын өдрийн мэнд хүргэе.

Хууль дээдлэх ёс, шударга ёс, мэргэжлийн хариуцлагыг эрхэмлэн ажиллаж буй нийт хуульчдадаа баярын мэнд хүргэе.

OCH LEGAL ADVOCATES LLP

#ХуульчдынӨдөр #Хуульч #Өмгөөлөгч #ХуулийнФирм

Манай хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч Д.Оргилын "Хууль тогтоомж боловсруулах, үнэлэх аргачлалуудыг бодит хэрэгжилтийг...
25/05/2026

Манай хуулийн фирмийн партнер, өмгөөлөгч Д.Оргилын "Хууль тогтоомж боловсруулах, үнэлэх аргачлалуудыг бодит хэрэгжилтийг оношлох тогтолцоо болгон шинэчлэх шаардлага" гэх Хууль зүйн техникийн сэдвээр бичигдсэн нийтлэл Legaldata.mn вэб сайтад нийтлэгдлээ.

https://legaldata.mn/b/2832

Энэхүү өгүүлэлд Монгол Улсад хууль тогтоомж боловсруулах, үнэлэх ажиллагаанд хэрэглэгдэж буй аргачлалуудын нийтлэг сул талыг шинжилж, тэдгээрийг шинэчлэх талаар...

07/05/2026

Цалин хөлснөөс суутгал хийсэн шийдвэрт гомдолтой бол хаана хандах вэ?

Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс дур мэдэн суутгал хийх боломжгүй. Суутгал хийх үндэслэл, хэмжээ, тооцоо нь хуульд нийцсэн байх шаардлагатай.

Хэрэв ажилтан цалин хөлснөөс суутгал хийсэн шийдвэр, эсхүл суутгалын хэмжээг зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй.

Ерөнхий дараалал:

Байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгаа бол эхлээд тухайн комисст хандана.
Комисс байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар маргаан шийдвэрлэгдээгүй бол хуульд заасан журмаар шүүхэд хандах боломжтой.

Мөн нэг сарын цалингаас хийх суутгал нь ерөнхийдөө 20 хувиас хэтрэхгүй байх бөгөөд хүүхдийн тэтгэлэг гэх мэт хэд хэдэн суутгал зэрэг хийх тохиолдолд 50 хувиас хэтрэхгүй байх хязгаартай.

Гомдол гаргахдаа цалингийн хуудас, банкны хуулга, суутгал хийсэн шийдвэр, ажил олгогчийн мэдэгдэл, холбогдох дотоод баримт бичгийг бүрдүүлэх нь зүйтэй.

OCH Legal Advocates LLP нь цалин хөлсний суутгал, хөдөлмөрийн эрхийн маргаан, ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, баримт бичгийн дүн шинжилгээ, гомдол, тайлбар боловсруулах үйлчилгээ үзүүлнэ.

📩 [email protected]
🌐 https://www.ochlegal.com/Articles/tsalin-hulsni

Компанийн эрх зүй, гэрээ, маргаан, өмгөөлөл болон хууль зүйн баримт бичигт төвлөрсөн мэргэжлийн хуулийн фирм.

Холбоо барих утас: 98112875, 88096042
web: https://www.ochlegal.com/about

06/05/2026

🏢 Орон сууцны захиалгын гэрээний үнэ нэмэгдэхэд юуг анхаарах вэ?

Орон сууц захиалгын гэрээ байгуулсны дараа барилгын компани үнэ нэмэх шаардлага тавих тохиолдол гардаг. Гэхдээ гэрээнд тохирсон үнэ, төлбөрийн нөхцөл, нэмэлт өөрчлөлт оруулах журам нь талуудын эрх, үүргийн үндсэн нөхцөл болдог.

Үнэ нэмэх шаардлага гарсан тохиолдолд дараах зүйлсийг шалгах нь зүйтэй:

✅ Гэрээнд үнэ өөрчлөх нөхцөл туссан эсэх
✅ Нэмэлт төлбөрийн шаардлага бодит баримтаар нотлогдож байгаа эсэх
✅ Талууд нэмэлт өөрчлөлтийг бичгээр тохиролцсон эсэх
✅ Барилга ашиглалтад оруулах хугацаа, төлбөрийн хуваарь зөрчигдсөн эсэх
✅ Маргааныг хэлэлцээрээр шийдвэрлэх боломж байгаа эсэх

Нэмэлт төлбөрийг шууд төлөх эсхүл шууд татгалзахаас өмнө гэрээ, төлбөрийн баримт, барилгын компанийн мэдэгдэл, үнийн нэмэгдлийн тооцоог хууль зүйн талаас нь нягтлах шаардлагатай.

📩 Гэрээний үнэ нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авах бол бидэнтэй холбогдоно уу.

OCH Legal Advocates LLP
📧 [email protected]
🌐 https://www.ochlegal.com/Articles/oron-suutsnii-une

Компанийн эрх зүй, гэрээ, маргаан, өмгөөлөл болон хууль зүйн баримт бичигт төвлөрсөн мэргэжлийн хуулийн фирм.

Холбоо барих утас: 98112875, 88096042
web: https://www.ochlegal.com/about

12/03/2026

Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хохирсон хүмүүс манай хуулийн фирмд хандаж болно шүү. цагдаа нь тоодоггүй юм бол иргэний журмаар хохирол нэхэмжлээд үзэх л хэрэгтэй.

Address

Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Акояа малл худалдааны төв, 5-р давхар, 5013 тоот
Ulaanbaatar
17013

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Оч хуулийн фирм - Ochlegal Advocates LLP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share