Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл

Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл Amnesty International Mongolia - Official page Our Beginnings

The Amnesty International story shows the power of one person to literally change the world.
(1)

In 1961, British lawyer Peter Benenson read a newspaper story about two Portuguese students who were jailed for raising their glasses in a toast to freedom. Appalled by this injustice, he was spurred to action. He published an appeal in The Observer newspaper urging readers to write letters on behalf of "prisoners of conscience" around the world. His appeal sparked an international grassroots camp

aign to protect human rights - and Amnesty International was born. The Organization Today

With more than 10 million supporters, activists and volunteers in more than 150 countries, and complete independence from government, corporate or ideological interests, we work to protect human rights worldwide. Our global headquarters is based in London, and we have established organizations in 68 countries. Amnesty International USA is the largest country section of the organization with nearly 250,000 members, who work for human rights independently, through national online networks, or with high school, college or community groups. Amnesty International is funded by dedicated individual supporters and foundations to safeguard our objectivity and ensure that our research is not funded by governments and corporations. We thank these dedicated donors for their contributions to the fight for dignity and freedom. Our Achievements

Because fact-based reports alone are not enough to persuade corporations, governments and others who hold power to respect human rights, Amnesty International builds and mobilizes the grassroots power of millions of people to effect change. Amnesty's massive and unrelenting pressure has brought about transformational developments:

Ten of thousands of prisoners of conscience have been released from unjust detention. This includes Burmese opposition leader Daw Aung San Suu Kyi, who was released after 15 years of detention following more than 20 years of Amnesty campaigning on her behalf;
We garnered the public support necessary for the adoption of the United Nations Convention Against Torture and for individual governments to ratify the Convention and bring domestic laws into conformity with it;
We generated the global support necessary for the establishment of the International Criminal Court, so that those responsible for genocide, war crimes and crimes against humanity will face justice;
Our decades-long campaign has led to the death penalty being abolished in law or practice in two-thirds of the world's countries - a sea change from the 1970s, when only 16 countries had abolished capital punishment;

The December 2010 Global Write-a-thon, the annual letter-writing marathon for prisoners of conscience and human rights defenders, resulted in positive developments in five of the ten cases, within just months. Amnesty International Mongolia

Amnesty International Mongolia’s office was established in 1994. And currently AIM have been working to increase the current number of 17 official workings groups, and over 2000 members and activists countryside. For more information, please visit our official:
Website: http://www.amnesty.mn
Facebook: http://www.facebook.com/pages/Amnesty-International-Mongolia/163335090409949?sk=wall
Twitter: http://twitter.com/ #!/AmnestyMongolia

Хүүхдийн цахим орчны аюулгүй байдалтай холбоотой жишиг тогтоохуйц хэрэгт Meta компани 18 тэрбум ам.долларын эвлэрэлд хүр...
29/08/2026

Хүүхдийн цахим орчны аюулгүй байдалтай холбоотой жишиг тогтоохуйц хэрэгт Meta компани 18 тэрбум ам.долларын эвлэрэлд хүрсэн нь нийгмийн сүлжээний салбарт өргөн хүрээтэй шинэчлэл хийх эхлэл болох ёстой. Нийгмийн сүлжээний томоохон платформууд хүүхдийн эрхийг хамгаалахын оронд хэрэглэгчдийн анхаарал, оролцоог аль болох удаан хадгалж, ашгаа нэмэгдүүлэхэд чиглэн бүтээгдсэн. Одоо эдгээр платформ үйл ажиллагааныхаа зарчмыг өөрчилж, хор хөнөөл дагуулдаг функцүүдээ засах ёстой. Аюулгүй байдлыг платформын загварт анхнаас нь суулгаж өгөх шаардлагатай.

27/08/2026
26/08/2026

НҮҮДЭЛЛЭХ БЭЛЧЭЭРГҮЙ НҮҮДЭЛЧИД

Бэлчээр хумигдаж, ус хомсдож, нүүдлийн зам хаагдах нь говийн нүүдэлчин малчдын амьжиргаа, уламжлалт нүүдэл, амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна.

Монголын Эмнести Интернэшнлд малчид уул уурхайн үйл ажиллагааны улмаас бэлчээр доройтож, ундны ус хомсдон, нүүдлийн зам хязгаарлагдаж байгааг мэдээлсэн. Мөн нөлөөлөлд өртөх иргэдтэй хийх зөвлөлдөх үйл явц хангалтгүй, шийдвэр гаргалтад бодитоор оролцох боломж хязгаарлагдмал байгааг хөндсөн.

Төр бизнесийн үйл ажиллагаанаас үүдэх хүний эрхийн зөрчлөөс иргэдийг хамгаалах үүрэгтэй. Гэвч Монгол Улсад бизнесийн байгууллагууд хүний эрхэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллөө урьдчилан тодорхойлж, түүнээс сэргийлэх, бууруулах, арилгах хүний эрхийн магадлан шинжилгээ хийх заавал биелүүлэх үүргийг хуулиар тогтоогоогүй хэвээр байна.

UNCCD COP17 Монгол Улсад болж буй энэ үед нүүдэлчин малчдын эрхийг хамгаалах бодит алхам хийх цаг нь болсон.

ХҮНИЙ ЭРХИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭГ ХУУЛЬЧИЛЪЯ.

Монгол Улсын Их Хурлын дарга болон гишүүдэд цахим захидал илгээж, бизнесийн байгууллагуудад хүний эрхийн магадлан шинжилгээ хийх үүргийг хуулиар тогтоохыг уриалаарай.

💡Цахим өргөдөлд нэгдэх: https://amnesty.mn/campaign/writeforrights/79

Бэлчээр бол малчдын оршихуй.
Сонс. Зөвлөлд. Хамт шийд.

#ХүнийЭрхийнМагадланШинжилгээ #БэлчээрБолМалчдынОршихуй #НүүдэлчдийнЭрхийгХамгаал

26/08/2026
24/08/2026

Уур амьсгалын өөрчлөлт болон говь бүс нутгийн малчдын эрх ашгийг хамгаалах үүднээс олборлох үйл ажиллагааг төр болон олон нийтийн санхүүжилтээр дэмжихгүй байх асуудлыг “Цөлжилт-Санхүүжилт-Хариуцлага” хэлэлцүүлгээр хөндлөө.

24/08/2026

🔴 ШУУД | UNCCD COP17 GREEN ZONE – FINANCE DAY

ЦӨЛЖИЛТ – САНХҮҮЖИЛТ – ХАРИУЦЛАГА

UNCCD COP17-ийн Green Zone-ийн Finance Day-ийн хүрээнд цөлжилт, газрын доройтол, олборлох үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт, санхүүжилт болон хүний эрхийн харилцан хамаарлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгээр говь, цөлийн бүсэд газрын доройтол, усны хомсдолыг нэмэгдүүлэх эрсдэлтэй олборлох төслүүдийн санхүүжилт, цөлжилттэй тэмцэх санхүүжилтээс үүсэх өрийн дарамт, бизнес ба санхүүжилтийн хүний эрхийн магадлан шинжилгээ, чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалт болон байгаль орчин, хүний эрхийн хэм хэмжээний асуудлыг хөндөнө.

Хэлэлцүүлгээс UNCCD COP17-ийн үр дүнгийн баримт бичиг, шийдвэрүүдэд тусгуулах таван бодлогын зөвлөмжийг дэвшүүлж байна.

Монголын Эмнести Интернэшнл, Нээлттэй Нийгэм Форум, Оюу Толгойн Хяналт, Хүний эрх хөгжил төв хамтран зохион байгуулж байна.

Хөгжил хүний эрхээс эхэлнэ.

#ХөгжилХүнийЭрхээсЭхэлнэ #ШударгаШилжилт #ХариуцлагатайСанхүүжилт #ХүнийЭрх

COP17: ЦӨЛЖИЛТ, ШУДАРГА ШИЛЖИЛТ, ХАРИУЦЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ УЯЛДУУЛАХЫГ УРИАЛЛААЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцы...
24/08/2026

COP17: ЦӨЛЖИЛТ, ШУДАРГА ШИЛЖИЛТ, ХАРИУЦЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ УЯЛДУУЛАХЫГ УРИАЛЛАА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсийн Санхүүжилтийн өдрийн хүрээнд “Цөлжилт–Санхүүжилт–Хариуцлага” панел хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор литий, зэс, никель, кобальт зэрэг чухал ашигт малтмалын эрэлт өсөн нэмэгдэж байгаа ч энэхүү шилжилт нь газрын доройтол, усны хомсдол, хүний эрхийн зөрчлийг улам даамжруулах ёсгүйг онцоллоо.

Хэлэлцүүлгээс COP17-д таван чиглэлээр бодлогын зөвлөмж хүргүүлж байна. Үүнд говь, цөлийн газрын доройтлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй олборлох төслүүдэд төсвийн болон хөгжлийн санхүүжилт олгохгүй байх, цөлжилттэй тэмцэх санхүүжилтээр шинэ өрийн дарамт үүсгэхгүй байх, бизнес болон санхүүжилтэд хүний эрхийн магадлан шинжилгээг баталгаажуулах, хөрөнгө оруулалт татахын төлөө хүний эрх, байгаль орчны стандартыг сулруулахгүй байх, олборлох үйл ажиллагааны хяналт, тайлагналыг сайжруулахыг санал болголоо.

Говь, цөлийн экосистем, усны нөөц болон орон нутгийн иргэдийн эрхийг хамгаалахгүйгээр шударга шилжилт хэрэгжих боломжгүй.

Дэлгэрэнгүйг: https://amnesty.mn/news/543

ХӨГЖИЛ ХҮНИЙ ЭРХЭЭС ЭХЭЛНЭ.

#ХөгжилХүнийЭрхээсЭхэлнэ #Цөлжилт #ШударгаШилжилт #ХариуцлагатайСанхүүжилт #ХүнийЭрх

24/08/2026

Цөлжилттэй тэмцэх санхүүжилт өөрөө газрын доройтол, усны хомсдолыг нэмэгдүүлж болохгүй.

Эрчим хүчний шилжилттэй зэрэгцэн литий, зэс, никель, кобальт зэрэг чухал ашигт малтмалын эрэлт нэмэгдэж байна. Гэвч олборлолт хүний эрх, усны нөөц, байгаль орчны хамгаалалттай уялдахгүй бол цөлжилт, газрын доройтол, хүний эрхийн зөрчлийг улам даамжруулах эрсдэлтэй.

Тиймээс “Цөлжилт–Санхүүжилт–Хариуцлага” хэлэлцүүлгээс UNCCD COP17-д дараах таван бодлогын зөвлөмжийг хүргүүлж байна:

1. Говь, цөлийн газрын доройтлыг нэмэгдүүлэх олборлох үйл ажиллагаанд төсвийн хөрөнгө, хөгжлийн санхүүжилт олгохгүй байх;
2. Цөлжилттэй тэмцэх санхүүжилт өрийн дарамт үүсгэхгүй байх;
3. Цөлжилтөд нөлөөлж буй бизнесийн үйл ажиллагаа, санхүүжилтэд хүний эрхийн магадлан шинжилгээ заавал хийх;
4. Чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалт татахын төлөө хүний эрх, байгаль орчин, усны хамгаалалт, орон нутгийн оролцооны стандартыг сулруулахгүй байх;
5. Говь, цөлийн бүс дэх олборлох үйл ажиллагааны удирдамжийн хэрэгжилтийг UNCCD-ийн PRAIS системээр тайлагнаж, хянадаг болгох.

Шударга шилжилт шинэ зөрчил үүсгэх ёсгүй.
Говь, цөлийн экосистем, усны нөөц, орон нутгийн иргэдийн эрхийг хамгаалахгүйгээр шударга шилжилт хэрэгжих боломжгүй.

Хөгжил хүний эрхээс эхэлнэ.

#ХөгжилХүнийЭрхээсЭхэлнэ #ШударгаШилжилт #ХүнийЭрх #Цөлжилт #ХариуцлагатайСанхүүжилт

Address

Sukhbaatar District, 6th Khoroo, Building: AB Center, Room 1101
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670004705

Alerts

Be the first to know and let us send you an email when Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл:

Shortcuts

Share