Caffe Borbone Mongolia

Caffe Borbone Mongolia Итали амт CAFFE BORBONE ... Үнэр, Амтын төгс хослол

18/12/2025

0

14/11/2025
01/07/2025
27/06/2025

Эмэгтэй хүн
Махлаг цагаан байвал, мантгар бүдүүн гахай шиг гэнэ,
Махлаг бор байвал бүдүүн хар хөдөөний авгай гэнэ,
Туранхай бор байвал хорчгор хар хүүхэн гэнэ, Туранхай цагаан байвал явдалтай айлгүй гэнэ...
Яг ямар байвал тэгээд элдвээр хэлэхгүй юм бол...

Хамгийн муухай нь ихэнхдээ эмэгтэйчүүд нэг нэгнийгээ ингэж элдвээр хэлдэг...хэлсэн нэгнийг нь харахаар өөрөө дээрх төрлийн эмэгтэйчүүдийн аль нэгийг нь өөртөө шингээчихсэн нэгэн байдаг.
Харагдах байдлаар нь нэгнээ гоочлохгүй байгаарай бүсгүйчүүдээ.
Мөн энэ тухай сэтгэгдэл бичээрэй манайхаан.
❤️🧡💛💚💙💜🩷💫💫💫
Бидэнд маш их хүч байгаа.
Тэр хүч бидний сэтгэлд, дотоод үзэсгэлэнг мэдрүүлэх болно. Одоо байгаа амьдралыг илүү гоё болгох хүч өгнө.
Одоо байгаагаас ч илүү илүүг ...
Биеийн хүч хүрэхгүй зүйлд сэтгэлийн хүч, биед илүү тэнхээ өгдөг. Тиймээс шантармаар асуудлыг даваад гарах сэтгэлийн хүчтэй НЭГЭН байгаарай...
Сэтгэлийн хүчээ Бадамлянхуа цэцэг бадамлуулахыг хүсвэд 96 гэж коммэнт хэсэгт бичээрэй.
Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл утас: 99064804

27/06/2025
18/06/2025

Сэтгэл санааг сайхан байлгадаг гормонууд тань ийм учиртай. Хүн гэдэг нээрээ гормоны л амьтан юм даа.

1. Серотонин (Serotonin)

Сэтгэл санаа, нойр, хоолны дуршилд чухал нөлөөтэй. Биед тань сайхан таатай мэдрэмжийг өгч байдаг. Бүдүүн гэдсэнд их ялгардаг. Тиймээс хоол хүнс энэ гормоны ялгаралд шууд нөлөөтэй. Дутагдвал сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, уур уцаар, нойргүйдэл, хоол болон бэлгийн дуршлын бууралт үүснэ.

Наранд гарах, тогтмол дасгал хийх, триптофан агуулсан хүнсний зүйлс болох мөөг, өндөг, тахианы мах, самар, гадил, сүү хэрэглэх нь тустай.

1. Допамин (Dopamine)

Ер нь бол донтолтын гормон гэж ярьдаг. Аз жаргалын гормон ч гэдэг. Донтуулдаг зүйлс энэ гормоныг ихээр өдөөх чадвартай байдаг. Эрүүл хэмжээнд байлгахад бие хөнгөрч хөдөлгөөн, урам зоригтой болдог. Анхаарал төвлөрөлт сайн болдог.

Нурмайх, анхаарал сарних, амьдрал таашаалгүй санагдах, бэлгийн дуршил сулрах, сэтгэл үймрэх зэрэг шинж илэрч байвал баланс алдагджээ гэсэн үг. Дасгал хөдөлгөөн, тирозин агуулсан хүнс болох өндөг, бяслаг, загас идвэл сайн. Унтаж амрах, стресс бууруулах амьсгалын дасгал хийх хэрэгтэй.

3. Эпинефрин (Epinephrine) буюу Адреналин

Стресс ихэссэн үед зүрхний цохилт, биеийн энергийг нэмэгдүүлж, "зугт эсвэл тулалд" гэсэн мессежийг биед өгдөг. Огцом самбаачлага гаргах комманд өгдөг гэсэн үг.

Сульдах, реакц муудах зэрэг шинж илэрвэл энэ гормон тань болохгүй байнаа л гэсэн үг. Биедээ ачаалал авсан эрчимтэй дасгал хийх, С витамин агуулсан хүнс болох лимон, жүрж, гүзээлзгэнэ, чинжүү, брокколи зэргийг идвэл сайн.

4. Норэпинефрин (Norepinephrine) буюу Нора-адреналин

Оюун санааны сэргэг байдал, анхаарал, ой тогтоолт, стрессийн үед хариу үйлдэл хийхэд энэ гормон онцгой үүрэгтэй.

Энерги муудаад нурмайгаад, анхаарал сарних нь амархан болоод, сэтгэл хямраад, амьдралд урам зориггүй болоод, стресс даах чадвар муудаад хямраад байвал энэ гормон болохгүй байна гэсэн үг. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх, уураг, тэжээллэг хүнс болох мах, загас, шош, гадил, самар, авокадо зэргийг идвэл энэ гормоныг сайн дэмжинэ.

Ер нь тэгээд нойр, хоол, дасгал гуравдаа сайн байвал болчих юм бишүү дээ.
Сэтгэлийн хүч дутаад байвал коммэнтдээ
"96"гэж бичиж мэдээлэл аваарай.

18/06/2025
16/06/2025

1. "Эргэлзээ бол боломжийн хулгайч юм." – Жим Рон

2. "Хэрэв та шийдвэр гаргахгүй бол, бусад хүмүүс таниас өмнө гаргана." – Харви Маккей

3. "Амжилттай хүмүүсийн нийтлэг чанар бол шийдэмгий байдал юм. Харин бүтэлгүйтэл нь шийдвэргүй байдалтай холбоотой." – Тони Роббинс

4. "Шийдэмгий байдал бол өндөр бүтээмжтэй хүмүүсийн онцлог. Аль ч шийдвэр байхгүйгээс дээр." – Брайан Трэйси

5. "Та шийдвэр гаргавал, орчлон ертөнц тэр шийдвэрийг бодит болгоход тусалдаг." – Ралф Валдо Эмерсон

6. "Хамгийн хэцүү нь шийдвэр гаргах явдал. Түүний дараа зөвхөн тууштай байдал л хэрэгтэй." – Амелиа Эрхарт

7. "Амжилтад хүрэх нууц нь эхлэх явдал юм. Эхлэхийн нууц нь хэцүү, төвөгтэй ажлуудыг жижиг, хялбар хэсгүүдэд хувааж, хамгийн эхнийгээ хийхээс эхэлдэг." – Марк Твен

8. "Таны хувь тавилан шийдэгддэг мөч бол яг тэр шийдвэр гаргах агшин юм." – Тони Роббинс

9. "Шийдвэр гарга — тэр мөчөөс таны амьдрал урагш хөдлөнө." – Опра Уинфри

10. "Амьдралдаа хийж болох хамгийн том алдаа бол алдаа гаргахаас үргэлж айж явах явдал юм." – Элберт Хаббард

Нэмэлт 1: "Амьдрал бол шийдвэрээс бүтдэг. Хэрэв та алдаа гаргахаас айж байвал шийдвэр гаргаж чадахгүй."

Нэмэлт 2: "Хоёр ижилхэн сонголтын өмнө очвол зоримог талыг нь сонго." – В.Ж. Слим

Address

Ulaanbaatar

Telephone

+97688126572

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Caffe Borbone Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category