Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм

Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ

01/07/2026

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

01/07/2026
Монголын Хуульчдын холбооноос залуу хуульчдын дунд зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд Легал гайд хуулийн фирмийн...
25/06/2026

Монголын Хуульчдын холбооноос залуу хуульчдын дунд зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд Легал гайд хуулийн фирмийн залуу хуульч, өмгөөлөгч Н.Баясгалан “Хуульчийн нийгмийн хариуцлага ба Pro Bono үйлчилгээ” сэдэвт эсээгээр дэд байранд шалгарлаа.
Хуульч Н.Баясгаландаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэхийн зэрэгцээ Олон улсын залуу хуульчдын холбоо (AIJA)-ноос БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулах "AIJA Regional Meeting 2026" олон улсын хуралд амжилттай оролцохыг хүсье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Иргэний эрх зүйн хорооноос  зохион байгуулж буй “CIVIL LAW-QUIZ NIGHT” тэмцээнийг "Өмгөө...
19/06/2026

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулж буй “CIVIL LAW-QUIZ NIGHT” тэмцээнийг "Өмгөөллийн Легал гайд" хуулийн фирм дэмжин оролцож байна.
Өмгөөлөгч, хуульч, эрх зүйч та бүгдийг идэвхтэй оролцож, өөрийгөө сорьж, мэдлэгээ бататгаж, багаараа хөгжилдөж өнгөрөөхийг урьж байна.

✨ Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🥰Хүүхдийн эрхийг дээдэлж, аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж т...
01/06/2026

✨ Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 🥰

Хүүхдийн эрхийг дээдэлж, аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж торних боломжийг бүрдүүлэх нь бид бүхний нийтлэг үүрэг юм.

Бяцхан зүрх бүхэнд инээмсэглэл, аз жаргал бялхсан өдрүүд хүсье. 🌈🥳

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаа болж тус аймгийн хуулийн байгууллагууд, хуульчид болон ха...
22/05/2026

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хаалтын үйл ажиллагаа болж тус аймгийн хуулийн байгууллагууд, хуульчид болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын дунд дартсын аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь хуульчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ хуульчид хоорондоо танилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцох, хамтын ажиллагаа, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой байлаа.

Идэвхтэй оролцсон нийт баг, тамирчид болон хамтран зохион байгуулсан байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ийнхүү “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөг маань мэдлэг, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг түгээсэн олон талт үйл ажиллагаагаар амжилттай өндөрлөж байна.

Дараа жил танай аймагт уулзая…

“Мэдлэг түгээе” ном бэлэглэх аян“Хуульч Мазаалай” өдөрлөгийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдлэг түгээе” н...
22/05/2026

“Мэдлэг түгээе” ном бэлэглэх аян

“Хуульч Мазаалай” өдөрлөгийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдлэг түгээе” ном бэлэглэх аян амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү аяны маань гол зорилго нь хүүхэд, залуусын мэдлэг боловсролыг дэмжих, ном унших дадал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ялангуяа орон нутгийн хүүхэд багачуудын хүртээмжид бодит хувь нэмэр оруулахад чиглэдэг билээ.

Бид энэ удаагийн аянаар хүүхэд, өсвөр насныханд зориулсан уран зохиол, танин мэдэхүй, хувь хүний хөгжил болон боловсролын ач холбогдолтой олон төрлийн номыг цуглуулж, хүүхдүүдэд хамгийн хэрэгцээтэй, уншихад өгөөжтэй бүтээлүүдийг хүргэхийг зорин ажиллалаа.

Ийнхүү “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд өрнөсөн “Мэдлэг түгээе” ном бэлэглэх аяны хүрээнд Баянхонгор аймгийн Нийтийн номын сан, Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байр, Баянговь сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байр, мөн Баянхонгор аймгийн ЕБ-ын VI сургууль буюу “Гэгээн Сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолборын сурагчдын дотуур байранд номын дээжээ амжилттай гардуулан өглөө.

Энэхүү аянд нэгдэн хүүхэд багачуудын мэдлэгийн хүрээг тэлэх, унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, оюун ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулах үйлсэд сэтгэл гарган оролцсон нийт хандивлагчид, дэмжигчид, хамтран ажилласан эрхэм хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ном бэлэглэж, мэдлэг түгээе.
“Хуульч Мазаалай”

“Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?”“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн ахлах ангийн сура...
22/05/2026

“Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?”

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн ахлах ангийн сурагчдын дунд “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт хариултын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээн нь ахлах ангийн сурагчдын Үндсэн хуулийн тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, үзэл санаа, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгын дор зохион байгуулагдсан бөгөөд сурагчид маань идэвхтэй оролцож, мэдлэгээ сорин ширүүн өрсөлдлөө.

Идэвхтэй оролцсон бүх хөөрхөн дүү нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Хуульч мазаалай Баянхонгорт … “Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги...
22/05/2026

Хуульч мазаалай Баянхонгорт …

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан эрх зүйн мэдлэг түгээх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Хүүхэд, залуусын эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх нь ирээдүйн зөв төлөвшил, хариуцлагатай иргэнийг бүтээх чухал үндэс билээ. Тиймээс өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Номундалай” цогцолбор сургууль болон “Соого Сейкео” сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа”, “Өсвөр насны хүүхдийн хийж болох гэрээ” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой анхаарах асуудал болон гэрээний харилцааны талаарх суурь ойлголтыг зөв төлөвшүүлж, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэхэд чиглэсэн юм.

Ирээдүй болсон хүүхэд, залуусынхаа хөгжлийг дэмжин, сургалтыг хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн сургуулиудын удирдлага, багш, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албан хаагч нарт зориулсан эрх зүйн мэдлэг тү...
22/05/2026

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албан хаагч нарт зориулсан эрх зүйн мэдлэг түгээх сургалт “Хүний эрхэд ээлтэй захиргааны шийдвэр” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, сургалтад идэвхтэй оролцсон төрийн албан хаагч нартаа баярлалаа. Нээлттэй Засаг Нэг Баянхонгор

Мөн сургалтыг удирдан явуулсан “Өмгөөллийн Легал Гайд” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч Э.Эрдэнэхишигтээ талархал илэрхийлье. Erdenekhishig Erdenebaatar

“Хуульч Мазаалай Баянхонгорт” өдөрлөг маань амжилттай үргэлжилж байна.

Address

Ulaanbaatar
14100

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677770040

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмгөөллийн Легал гайд хуулийн фирм:

Shortcuts

Share