10/03/2024
Энд би нэгэн бичвэр бичихийг хүслээ.Гэр бүлийг хүчирхийлэл дандаа далд хэлбэрээр явагддаг.Олон жилийн өмнө миний нэг танилынх 7 буудалд хашаа байшинд амьдраад илүү гэрээ амьдралд хөлөө олоогүй, амьдрах гэж хичээж яваа залууст багахан мөнгөөр түрээсэлдэг байв.Гэтэл тэр гэрийг түрээслэхээр залуухан хүүхэдгүй гэр бүл ирсэн цагаас хойш бүтэн жил өнгөрчээ.Хааяа нэг очиход хүн байгаа үгүй нь мэдэгдэхгүй байдаг бөгөөд танилаасаа ямар айл байдаг талаар сонирхсон юм.Гэтэл нөхөр нь эхнэрээ гэрээс нь гаргадаггүй гэрээсээ гараад явахаар хардаж сэрдэж бөөн хэрүүл зодоон болдог тийм болохоор эмэгтэй ч тэр байдалдаа дасаж гэрээсээ гарахаа больсон тухай ярьсан юм.Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн тод жишээ юм шүү.Та бүхэн иймэрхүү нөхцөл байдалд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдтэй тааралдсан уулзсан тохиолдолд зохих байгууллагад хандаарай гарц байдаг юм шүү гэж хэлж зөвлөөрэй.!