Athena Advocates LLC/ Өмгөөллийн "Атина Адвокатс" ХХК

Athena Advocates LLC/ Өмгөөллийн "Атина Адвокатс" ХХК Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Athena Advocates LLC/ Өмгөөллийн "Атина Адвокатс" ХХК, Ulaanbaatar.

Манай Өмгөөллийн “Атина адвокатс” ХХК нь гадаад, дотоодын хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд Монгол, Хятад, Англи хэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
雅典娜律师事务所为外国投资者以中文、英文、蒙文提供全面法律服务的蒙古国律师事务所。

25/08/2026

Өмгөөллийн “Атина Адвокатс” ХХК нь БНХАУ-ын Тиандирен хуулийн фирмтэй хамтран, Хятадын Хунань мужийн Зам тээвэр, Олон улсын Эдийн засаг, Инженерийн Хамтын Ажиллагаа төрийн өмчит ХХК (湖南交通国际经济工程合作有限公司)-ийн Монгол Улс дахь 2 тэрбум юанийн үнийн дүнтэй уул уурхайн төсөлд Монгол талын хуулийн зөвлөхөөр ажиллалаа.

Бид уул уурхайн салбарын хууль зүйн магадлан шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, EPC (зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт) гэрээ болон бусад холбогдох гэрээний төсөл боловсруулах, хянах зэрэг ажлуудыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэж байна.

Манай фирм нь цаашид хил дамнасан төслүүдийг дэмжин ажиллаж, гадаадын хөрөнгө оруулагчид болон төрийн өмчит компаниудтай хамтран ажиллахад үргэлжид нээлттэй байх болно.

Өмгөөллийн “Атина Адвокатс” хуулийн фирм нь БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, аж ахуй нэгжүүд, хуульчид, хүний нөөцийн мэргэж...
05/08/2026

Өмгөөллийн “Атина Адвокатс” хуулийн фирм нь БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, аж ахуй нэгжүүд, хуульчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд болон хятад хэл дээрх хуулийн орчуулгын хэрэгцээ шаардлага бүхий хүн бүрт зориулан Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль” болон хууль тогтоомжийг даган гарсан дүрэм, журам, заавруудыг хятад хэл рүү хөрвүүлэн “蒙古国劳动法律法规汇编” /“Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн эмхэтгэл”/ нэртэйгээр эрхлэн гаргалаа.

Энэхүү эмхэтгэл нь манай фирмийн Монгол Улсын хууль тогтоомжийг хятад хэл дээр системтэйгээр хүргэх зорилгын эхний алхам бөгөөд бид бүхэн цаашид компанийн эрх зүй, хөрөнгө оруулалт, татвар, уул уурхай зэрэг бусад салбарын хууль тогтоомжийн орчуулга, судалгааны бүтээлийг үе шаттайгаар хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байна.

Та бүхэн тус эмхэтгэлийг худалдан авахыг хүсвэл Тэнгис кино театрын урд талын “MN Tower” оффисын барилгын 1302 тоот хаягаас биечлэн ирж авах /ирэхээсээ өмнө холбогдох/ эсвэл “PM”-ээр болон +976 99257877 дугаарт холбогдон, хүргэлтээр авах боломжтой.

Эмхэтгэлийн үнэ: 50,000₮ /Хот доторх хүргэлт 5000₮ нэмэгдэнэ./

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Athena Advocates LLC/ Өмгөөллийн "Атина Адвокатс" ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Athena Advocates LLC/ Өмгөөллийн "Атина Адвокатс" ХХК:

Shortcuts

Share