31/08/2026
Монгол Улсын нийт гадаад өр энэ оны нэгдүгээр улирлын эцэст 40.2 тэрбум ам.долларт хүрчээ
➡️Улсаар нь авч үзвэл Нидерландад хамгийн их буюу 14.9 тэрбум долларын өртэй байгаа нь нийт өрийн 37 хувийг эзэлж буй бөгөөд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэгтэй холбоотой.
➡️Гадаад өр өндөр байх нь ам.доллар болон бусад валютаар авсан өрийн хувьд төгрөгийн ханш сулрахад үндсэн болон хүүгийн төлбөрийн төгрөгөөр илэрхийлсэн өртөг өсөх эрсдэлтэй.
➡️Мөн зэс, нүүрсний ханш болон экспортын хэмжээ буурвал өр төлөхөд шаардлагатай валютын орлого хумигдаж, гадаад валютын нөөц болон төгрөгийн ханшид дарамт нэмэгдэнэ.