17/08/2026
Та АНУ-ын визийн нөхцөл болон АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаагаа чанд мөрдөнө үү. I-94 маягтад заасан “Admit Until Date” буюу АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацааны эцсийн огноог хэтрүүлсэн тохиолдолд энэ нь таны визийг хүчингүй болгох, албадан гаргах, цаашлаад дахин виз авах боломжгүй болох зэрэг ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.
Зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлснээр таны ирээдүйд АНУ-д зорчих, суралцах, ажиллах боломжид бүрмөсөн сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхаарна уу.
#Консулынмэдээ #ХариуцлагатайАялцгаая
Respect the terms of your U.S. visa and your authorized period of stay in the United States. Remaining in the United States past your I-94 “Admit Until Date” can lead to severe consequences such as visa revocation, possible deportation, and ineligibility for future visas.
Overstaying may permanently affect your ability to travel, study, or work in the United States.