22/01/2023
DV2024 ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ 2022.10.05-11.08 -ныг ДУУСТАЛ ЯВАГДАЖ БАЙНА.
✅АНХААР❗️
Өмнөх Ерөнхийлөгчөөс хойш ногоон картын хожигчид олгодог цагаачийн статустай виз байтугай цагаачийн бус визийн шаардлага маш чанга болсон байгаа. Цагаачийн хориг зэрэг өмнөх ерөнхийлөгчийн гаргасан тогтоол шийдвэрийг одоогийн ерөнхийлөгч хүчингүй болгосоор байгаа хэдий ч гэр бүлийн бүртгэлийн зөрчлөөс болж визээ авч чадаагүй, хожил нь хүчингүй болсон тохиолдлууд гарсаар байна. Тиймээс та гэр бүлтэй бол сугалаанд бүртгүүлэхээс өмнө гэрлэлтээ батлуулах, тусдаа амьдарч байгаа бол шүүхээр гэрлэлтээ салгуулж байж бүртгүүлээрэй. Бид 700 шахам хожигчтой, тэд нарын хожсон тохиолдлоор авч үзэхэд энэ сугалаа үнэхээр дүрмийнхээ дагуу явагддаг буюу хэн ч хожоод гараад ирдэг тул та бүртгэлээ зөв хийлгүүлж байж хожил нь хожил болж баталгааждаг.
✅АНХААР❗️
Та хаана ч, хэнээр ч бүртгэл хийлгүүлсэн бай заавал бүртгүүлсэн батламжаа авах ёстой. Энэ батламжаар тохирлоо шалгадаг. Хожлын дараагийн үйл ажиллагааг дүрмийн дагуу шуурхай, алдаа мадаггүй хийх шаардлагатай тул одоо бүртгүүлсэн батламжаа өөрийнхөө гар дээр заавал аваарай.