Өмгөөллийн Поларис хуулийн фирм

Өмгөөллийн Поларис хуулийн фирм - Хууль зүйн мэдээлэл
- Хууль зүйн зөвлөгөө
- Хууль зүйн туслалцаа

Даатгалын  болон ББСБ-н хамтарсан луйвар. Иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрөө даатгал хийлгэх байгууллагаа өөрийн үзэм...
19/05/2026

Даатгалын болон ББСБ-н хамтарсан луйвар.

Иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрөө даатгал хийлгэх байгууллагаа өөрийн үзэмжээр сонгох эрхтэй байдаг. Гэвч даатгалын байгууллагууд ББСБ-тай зуучлал, хамтран ажиллах гэрээ гэх нэрийн доор ББСБ-с зээлээр машин авч буй иргэдийн сонголтод шууд нөлөө үзүүлж байдаг. Манайх энэ даатгалтай хамтран ажилдаг энд даатгалаа хийлгээрэй гэж шууд тулгадаг. Үгүй бол мэдээж зээл олгохгүй.

Ийм байдлаар даатгалын байгууллага зорилтод хэрэглэгч нараа татаж санхүүждэг бол ББСБ тодорхой хэмжээний ашиг хүртэх зарчимтай.

Гол хохирол нь иргэд даатгалын төлбөр олгохдоо удаан, барагтай олгодоггүй, хүндрэл ихтэй, даатгалын байгууллагатай хүчээр гэрээ хийж нөхөн төлбөр авах нөхцөл үүссэн үед авч чаддаггүй хохирч үлддэг. Энэ үед ББСБ-с ямар нэгэн үүрэг хүлээдэггүй үлддэг.

Зээлээр машин авсан ББСБ-н шууд тулгалтаар даатгалын байгууллагатай гэрээ хийж байсан иргэд сэтгэл үлдээгээрэй.

Манай байгууллагын зүгээс дээрх үйлдлийг таслан зогсоох нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс уг асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахаар төлөвлөж байна.

SHARE ХИЙЖ ТҮМЭНД ТҮГЭЭЖ ӨГНӨ ҮҮ.

ХУУЛЬ БУС ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ИРГЭНД ИХ ХЭМЖЭЭНИЙ  ХОХИРОЛ УЧРУУЛСАН АСУУДЛЫГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД  ХА...
19/05/2026

ХУУЛЬ БУС ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ИРГЭНД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН АСУУДЛЫГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ХАНДАН ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ.

Тодруулбал Иргэн Г нь
1. 40,000,000 төгрөгийг өдрийн /1 хоног/ 2 хувийн хүүтэй олгож 7 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 5,600,000
2. 50,000,000 төгрөгийг өдрийн /1 хоног/ 2 хувийн хүүтэй олгож 13 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 13,000,000
3. 45,000,000 төгрөгийг /1 хоног/ 2 хувийн хүүтэй олгож 5 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 4,500,000 төгрөг
4. 32,000,000 төгрөгийг өдрийн /1 хоног/ 5 хувийн хүүтэй олгож 26 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 44,700,000 төгрөг
5. 50,000,000 төгрөгийг өдрийн /1 хоног/ 1 хувийн хүүтэй олгож 30 хоногийн хугацаанд хүүгийн төлбөрт 15,000,000 төгрөгийг олгож дээрх байдлаар 2 сарын хугацаанд зөвхөн хүүгийн төлбөрт 82,800,000 төгрөгийг авч хохироосон байна.

Санхүүгийн зохицуулах хороо-с дээрх үйлдлийг хууль бусаар зээлийн үйл ажиллагаа явуулсан хэмээн дүгнэж тус дүгнэлтийг прокурорын байгууллагаас хэвээр үлдээж шийдвэрлэв.

Манай байгууллага нь зээлийн харилцаанаас үүдэлтэй өглөг, авлага гэх мэт бүх төрлийн харилцаанд зөвлөгөө мэдээлэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.

Уулзалтын цаг авах утас: 1900-1959

14/05/2026



Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ПРО БОНО ХОРООноос бэлтгэн хүргэдэг “Өмгөөлөгчийн өрөө” нэвтрүүлгийн хөтлөгчөөр оролцлоо.

Энэ удаагийн дугаарт “Хүчиндэх гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, түүнд холбогдож буй харамсалтай тохиолдол”-уудын талаар тус хорооны УЗ-ийн гишүүн, Хуульч, Өмгөөлөгч Б.Түвшинтөгс тэй ярилцлаа.

Иймд иргэд, олон нийт та бүхэн нэвтрүүлгийг бүтэн үзэж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлнэ үү.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр:
https://fb.watch/H2_CW5c5-l/

👨‍⚖️Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажиллаж байх хугацаандаа ажил олгогчоос шагнасан 2 өрөө байрыг ажлаас халагдсан тул ту...
24/04/2026

👨‍⚖️Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажиллаж байх хугацаандаа ажил олгогчоос шагнасан 2 өрөө байрыг ажлаас халагдсан тул тус байр болон өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан гэх хэрэгт 2023 оны 11 сард нэхэмжлэл гаргаж хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажиллаж 3 жил гаруй хугацаанд үргэлжлэсний эцэст нэхэмжлэлийг хангуулж шийдвэрлэлээ.
✅Маргааны тойм: Иргэн Ө нь 2019 онд эмнэлгийн байгууллагад мэс заслын эмчээр ажилд орсон бөгөөд дэлхий дахин болж буй ковид-19 цахлын хүнд нөхцөл байдалд сайн ажилласан гэж олгогчоос 2020-2021 байгууллагын шинэ жилээр 2 өрөө байрыг иргэн Ө-д олгож шагнаж урамшуулсан. Гэтэл 2023 онд үйлчлүүлэгчээс хувийн дансаар мөнгө авсан гэж буруутгаж сахилгын шийтгэл ноогдуулж үүнээс 7 хоногийн дараа үйлчлүүлэгчтэй холбогдож эмнэлгийн нэр хүнд унгаасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шагнаж урамшуулсан 2 өрөө байрыг олгохоос татгалзаж тухай тушаал гарсан. Хариуцагч шангаж урамшуулсан байр нь 1 өрөө бөгөөд бэлэн 2 өрөө байранд түр суулгаж зөрүү авах талаар тохиролцсон байсан. Тус байр нь иргэний хуулийн 420-р зүйлийн 420.1-т заасан Шагнал олгохоор нийтэд амлах үндэслэлд хамаарахгүй бөгөөд иргэний хуулийн 276-р зүйлийн 276.1-т заасан Бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн улмаар бэлэглэлийн гэрээг хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тул тус гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргадаг.
✅Анхан шатны шүүх:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.1.1, 128-р зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч Ө-г ........ эмнэлгийн мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ....... ХХК-иас ажилгүй байсан хугацаа цалин хөлс 36.681.255 төгрөгийг гаргуулж, Ө-д олгож гэж
Хариуцагч ........ ХХК-д ........... хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгаж
Ө-д ажилгүй байсан хугацааны цалингийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагч ....... ХХК-д даалгасугай гэж тус тус шийдвэрлэсэн.
✅Давж заалдах шатны шүүх:
2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ө-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж тус тус зааж шийдвэрлэлээ.
‼️Жич: Шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон тул тус маргаантай ижил төстэй иргэдийг мэдээлэл авах боломж олгох үүднээс шийдвэрийг орууллаа.
Тус хэрэгт баг болон Өмгөөлөгч Хуульч, Өмгөөлөгч Б.Түвшинтөгс ажилласан туслах ажилтан М.Тэмүүлэн нартаа баяр хүргэж амжилт хүсье.

14/04/2026

❗️❗️❗️ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ХЭРХЭН БОДИТОЙГООР АВАХ ВЭ?
🕵️‍♀️Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй байх нөхцөл байдал бий болдог үүнээс улбаалаад хүүхдийн ахан шатны хэрэглээ хангагдахгүй байх нөхцөл байдал үүсдэг.
🕵️‍♀️Хүүхдийн тэтгэлгийг хариуцагч төлөхгүй байвал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах
🕵️‍♀️Санаатайгаар хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй байх мөн, зайлсхийсэн нь тогтоогдвол дахин шүүхэд хандаж алданги тооцуулах мөн цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авхуулах
Та бүхэн хүүхдийн тэтгэлгийг гаргуулж авахыг тулд дээрх байгууллагуудад хандах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1959 утсаар холбогдож хууль зүйн зөвлөгөө аваарай.

ЗЭЭЛИЙН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ БОДИТОЙ ТОГТООГООГҮЙ БОЛ ИЛҮҮ АВСАН ШИМТГЭЛИЙГ БУЦААН ГАРГААЛНА.Талаар улсын дээд шүүхийн тай...
10/04/2026

ЗЭЭЛИЙН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ БОДИТОЙ ТОГТООГООГҮЙ БОЛ ИЛҮҮ АВСАН ШИМТГЭЛИЙГ БУЦААН ГАРГААЛНА.
Талаар улсын дээд шүүхийн тайлбараас....
⏳Дэлгэрэнгүй унших бол QR кодыг уншуулна уу.
Манай хуудсыг дагаж илүү олон мэдээ мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө аваарай.
Өмгөөллийн Поларис хуулийн фирм

ЭЗЭМШИЛ, ӨМЧЛӨЛИЙН ТАЛААР МАРГАЖ БУЙ ЭД ЗҮЙЛЭЭ МЭДЭГДЭЛГҮЙ АВСНЫГ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ ГЭЖ ҮЗЭВ. Талаар улсын ...
06/04/2026

ЭЗЭМШИЛ, ӨМЧЛӨЛИЙН ТАЛААР МАРГАЖ БУЙ ЭД ЗҮЙЛЭЭ МЭДЭГДЭЛГҮЙ АВСНЫГ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ ГЭЖ ҮЗЭВ.
Талаар улсын дээд шүүхийн тайлбараас....
⏳Дэлгэрэнгүй унших бол QR кодыг уншуулна уу.
Манай хуудсыг дагаж илүү олон мэдээ мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө аваарай.
Өмгөөллийн Поларис хуулийн фирм

🧑‍⚖️ГЭМТ ХЭРЭГТ СЭРДЭГДСЭН ХҮНЭЭС ӨӨРИЙНХ НЬ ЭСРЭГ ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АЛБАДАН АВЧ БОЛОХГҮЙ.Улсын дээд шүүхийн тайлбараас.....
03/04/2026

🧑‍⚖️ГЭМТ ХЭРЭГТ СЭРДЭГДСЭН ХҮНЭЭС ӨӨРИЙНХ НЬ ЭСРЭГ ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АЛБАДАН АВЧ БОЛОХГҮЙ.
Улсын дээд шүүхийн тайлбараас....
⏳Дэлгэрэнгүй унших бол QR кодыг уншуулна уу.
Манай хуудсыг дагаж илүү олон мэдээ, мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө аваарай.

🧑‍🎓ГЭРЭЭГЭЭР ТОХИРСОН ЭД ХӨРӨНГӨ ДОГОЛДОЛТОЙ БОЛ ХУДАЛДАН АВАГЧ ҮНИЙГ БУУРУУЛАХААР ШААРДАХ ЭРХТЭЙ.  Улсын дээд шүүхийн т...
31/03/2026

🧑‍🎓ГЭРЭЭГЭЭР ТОХИРСОН ЭД ХӨРӨНГӨ ДОГОЛДОЛТОЙ БОЛ ХУДАЛДАН АВАГЧ ҮНИЙГ БУУРУУЛАХААР ШААРДАХ ЭРХТЭЙ.
Улсын дээд шүүхийн тайлбараас....
⏳Дэлгэрэнгүй унших бол QR кодыг уншуулна уу.

👨‍⚖️ПОС ТӨХӨӨРӨМЖИД ХУУРАМЧ КАРТ УНШУУЛЖ, МӨНГӨ АВСАН ҮЙЛДЛИЙГ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭЖ ҮЗЭВ. Талаар улсын дээд ...
27/03/2026

👨‍⚖️ПОС ТӨХӨӨРӨМЖИД ХУУРАМЧ КАРТ УНШУУЛЖ, МӨНГӨ АВСАН ҮЙЛДЛИЙГ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭЖ ҮЗЭВ. Талаар улсын дээд шүүхийн тайлбараас....
⏳Дэлгэрэнгүй унших бол QR кодыг уншуулна уу.
Манай хуудсыг дагаж илүү олон мэдээ мэдээлэл, хууль зүйн зөвлөгөө аваарай.

Address

25, ЧД/5 хороо, Улаанбаатар 15150
Ulaanbaatar
ХУУЛЬЧДИЙНОРДОН,6ДАВХАР605ТООТ

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөллийн Поларис хуулийн фирм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмгөөллийн Поларис хуулийн фирм:

Share

Category