Эрдэнэбатын Хангал

Эрдэнэбатын Хангал Ноён болгон хүү байсан. Хүү байхдаа хайр хүртэж бас түгээж байсан. Харин Ноён болсон хойноо хайрыг түгээж хүртээдэг нь хэр олон бол...?

Аi камерын хяналт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гэрлэн дохионд нэг өөрчлөлт оруулбал зүгээр санагдсан. Гэрлэн дохион...
07/01/2026

Аi камерын хяналт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гэрлэн дохионд нэг өөрчлөлт оруулбал зүгээр санагдсан.

Гэрлэн дохионы ШАР асдаг секторт секунд гардаг болгож өөрчилбөл хэзээ ногоон гэрэл унтрах, хэзээ улаан гэрэл асах нь тодорхой болж жолооч нар замын хөдөлгөөнд оролцоход илүү ойлгомжтой амар болох юм болов уу.

Бүгдээрээ олон улсын стандартын онгоцны буудалтай болчихсон юм чинь одоо англи хэл дээрх зарлан мэдээллийн үг хэллэг дээ...
06/01/2026

Бүгдээрээ олон улсын стандартын онгоцны буудалтай болчихсон юм чинь одоо англи хэл дээрх зарлан мэдээллийн үг хэллэг дээрээ жоохон анхаарая тэгэх үү? Гадаад жуулчдад бас албан хэлбэрээр сонсогдоно.

Чингис хаан олон улсын нисэх буудал дээр болон манай үндэсний агаарын тээвэрлэгч компаниар үйлчлүүлж байхад англиар уншихдаа АЛБАН БУС дуудлагатай үгнүүдийг хэрэглэж байгаа нь мэр сэр сонсогддог.

Жишээ нь TWENTY гэдэг үгийг TWENNY гэж хэлэх нь маш түгээмэл. Энэ нь англи хэлэнд албан бус бичвэр хэллэгтээ орно. Бүүр цаашилбал TWEEN гэдэг нь 8-14 насны хүүхдүүдийг хэлдэг бол TWEENY гэхлээр жаахан өсвөр насны хүүхэд гэх утгыг илэрхийлдэг.

Тэгэхлээр ер нь энэ мэдээллийн чанартай болон зарлан мэдээлэл бэлтгэдэг хүн текс дээрээ анхаарвал зүгээр санагдсан.

Еврейчүүдийг хорт утааны пункерт үй олноор нь хийж хөнөөдөг кино шиг л байх шив дээ бид ☠️☠️☠️(The Boy in the Striped Pa...
05/01/2026

Еврейчүүдийг хорт утааны пункерт үй олноор нь хийж хөнөөдөг кино шиг л байх шив дээ бид ☠️☠️☠️

(The Boy in the Striped Pajamas)
https://youtu.be/Mu8uIOjLKwg?si=7ixhsbqYZR2Fk2xP

Саруул захын жимсний тасгуудын харилцаа үйлчилгээ янзын сайн болжээ гэж бодогдтол үйлчилгээ үзүүлж амтлагаа хийлгэж байв...
03/01/2026

Саруул захын жимсний тасгуудын харилцаа үйлчилгээ янзын сайн болжээ гэж бодогдтол үйлчилгээ үзүүлж амтлагаа хийлгэж байв. Ер нь бол саруул захын жимсний үнэ өндөр гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ тэр үнэтэй байгаа шалтгаан нь цэвэрхэн, сайн сортын жимснүүд зардаг гэж одоог хүртэл боддог байлаа.

Гэртээ ирээд өнөөх тэнд амсаж үзсэн мандаринаа идэх гэтэл худалдан авахад амсуулж байсан нь гурван ширхэг, бусад нь түүхий бас шал өөр сортын хатуу муу мандарин хольж хийгээд явуулжээ.

Хүн ам цөөхөн манайх шиг улсад худалдаа үйлчилгээний гол ЗАРЧИМ бол үйлчлүүлэгчдийн эргэх холбоонд л оршидог. Тэр үед өгч байгаа жимсийг нь шалгаж аваагүй нь итгэмтгий миний буруу байх. Та бүхэн бас над шиг гэнэдэлгүй шалгаж авч байхад илүүдэхгүй болжээ.

( гэнэдэж хохирсон мөнгө нь яая гэхэв, ядаж НӨАТ-аа авсан байсан бол...)

Налайх! Энэ янаг заваан хаалгаа буулгаачээ! Өвөл зунгүй 2 талаасаа баахан машин бөөгнүүлчих юм!Иргэдэд ээлтэй, чирэгдэлг...
02/01/2026

Налайх! Энэ янаг заваан хаалгаа буулгаачээ! Өвөл зунгүй 2 талаасаа баахан машин бөөгнүүлчих юм!

Иргэдэд ээлтэй, чирэгдэлгүй байж болдоггүй юм уу?!!!!

19/12/2025

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яам улирал тутам нас барсан хүмүүсийн нас баралтын тоо, шалтгааныг нийтэд нээлттэй тайлганадаг жишиг тогтооё.

Үүнээс бид манай улсад ямар өвчлөл, нас баралт зонхилж байгааг мэдэж, төр урьдчилан сэргийлэх бодлогодоо тусгаж, иргэд эрүүл мэнддээ анхаарч хүнд өвчлөхөөс сэргийлэх хэрэгтэй байна.

Буруутан хайхаас илүүтэй ээжийнхээ хамгийн сүүлд ажиллаж амьдарч байсан, амьсгал хураасан газар нь ирж нүдээр үзэж сэтгэ...
19/12/2025

Буруутан хайхаас илүүтэй ээжийнхээ хамгийн сүүлд ажиллаж амьдарч байсан, амьсгал хураасан газар нь ирж нүдээр үзэж сэтгэлийн гэрэл асааж сэтгэл зүрхээ тайвшруулаад буцаж дээ.

Монголчууд нэгдэж чадвал хүчтэй гэдгийг ард түмний олон сайхан сэтгэлийн хандивуудаас харж болдог болжээ. Олон улсад ч Монголын ард түмний сайхан сэтгэлийг түгээж чадлаа. Мундаг байнаа.

Сэтгүүлч С.Будрагчаа: Энэ хэрэг нэгэнт сэргэсэн тул цаашид хуулийн дагуу шалгагдаад явах биз ээ. Шударга ёс ялна гэдэгт итгэж байна

Филиппин Улсын иргэн Террил Атиензагийн гэр бүлийг өнөө өглөө 06 цаг Чингис хаан олон улсын нисэх буудлаас үдэж мордууллаа. Богино хугацаатай, маш шахуу хөтөлбөртэй энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэн дэмжсэн ард түмэндээ баярлалаа.

Бүх талаар туслан дэмжсэн эрхэм хэвлэлийнхэндээ баярлалаа. Террил Атиензагийн гэр бүлийн ирэх буцах нислэгийн зардал, байрлах буудлыг бүрэн шийдсэн Д.Мөнх-Эрдэнэ ахад баярлалаа. Хуулийн бүх талын туслалцааг үзүүлсэн хуульч Болдхуягийн Пүрэвсүрэн найздаа баярлалаа.

Бодлогоор дэмжин тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт баярлалаа.
Riel Atienza-г маш богино хугацаанд хохирогчоор тогтоож, хавтаст хэргийг сэргээж, мөн танилцах боломжоор хангасан Улсын ерөнхий прокурорын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын эрхэм алба хаагчиддаа баярлалаа.

Энэ хэрэг нэгэнт сэргэсэн тул цаашид хуулийн дагуу шалгагдаад явах бизээ. Шударга ёс ялна гэдэгт итгэж байна. Шударга ёсоор цангасан ард түмний дэмжлэг үнэнхүү хүчирхэг байлаа.

Энэхүү гэр бүлийн зүрхэнд Монголын ард түмний нинжин сэтгэл, зочломтгой зан, найрсаг сайхан харилцаа мөнхөд шингэн буцсан гэдэгт би эргэлзэхгүй байна.

Төр, төрийн банкаараа дамжуулж хүү багатай, хөнгөлөлттэй, барьцаа багатай зээл олгож иргэд ААН-үүдээ дэмжээч.
19/12/2025

Төр, төрийн банкаараа дамжуулж хүү багатай, хөнгөлөлттэй, барьцаа багатай зээл олгож иргэд ААН-үүдээ дэмжээч.

🔴Иргэд апплейкшн, ББСБ-ын өндөр хүүтэй зээлээр өрөөс өрийн хооронд амьдарч, зээлийн хүүнд дарлуулж буй тул Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулиар энэ бүхнийг зохицуулах шаардлагатай гэж үзэн энэхүү хуулийг санаачилжээ.

Тодорхой салбаруудад оролцоотой байхаар журамлахгүй бол бүх салбарт оролцвол иргэд ААН-үүдээ дарамтлаад авилга авдаг нэг...
17/12/2025

Тодорхой салбаруудад оролцоотой байхаар журамлахгүй бол бүх салбарт оролцвол иргэд ААН-үүдээ дарамтлаад авилга авдаг нэг шат дамжлага нэмэгдэнэ!

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулахаар боллоо. Энэ газар аж ахуй нэгжүүдийг хэт дарамталдаг, авлигын үүр уурхай болсон гэж үзэн 2022 онд татан буулгаж байсан юм.

Манай улсын давхардсан татварын систем ард түмнийг дарангуйлах нэг төрлийн зэвсэг мэт. Жижиг, дунд компаниуд томорч дэвш...
16/12/2025

Манай улсын давхардсан татварын систем ард түмнийг дарангуйлах нэг төрлийн зэвсэг мэт. Жижиг, дунд компаниуд томорч дэвших боломжгүй, бас урт хугацаанд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Олон хүн ажлын байраар хангаж үйл ажиллагаа томрох тусам илүү их татварын өрийн дарамтад ордог.

Жишээ авч үзэе: 10.000 төгрөгийн бараа зарахын тулд наад зах нь 4 төрлийн татварыг үнэнд нь шингээж бас ашигаа нэмж байж зарах хэрэг гарна. Зарах үнэ нь бараг 20.000 төгрөг болно. 10.000-20.000 төгрөг болтол нэмсэн учир НӨАТ шууд зөрүүнд бодогдож авна. Ядаж байхад бүгд НӨАТ төлөгч биш учир бараа зарсан хүний НӨАТ-г бас нэмж төлөх хэрэг гарна. Машин, гар утас, байр үл хөдлөх үнэтэй гэсэн бүх бүтээгдэхүүн нь НӨАТ өгдөггүй. Тэгсэн мөртлөө жижиг дундуудаас татвараа ягштал авдаг хяналтгүй тогтолцоотой. Уул нь татвараа шингээсэн үнэ ш дээ. Тэгтэл татварын шингээсэн нийт үнийн дүнгээс давхар татвар авдаг гаж тогтолцоотой. Компаний захирал ашиг авбал татвар төлсний дараах авсан мөнгөдөө ахиад ХХОАТ төлнө.

Татварын ийм гаж тогтолцоотой байхад манайх шиг импортлогч улс юмны үнийг бага байлгах ямар ч боломжгүй. Үний хөөрөгдөл бол гол угтаа татварын буруу бодлогын үр дүн. Татварыг хууль эрхзүйн хүрээнд иргэд ААН-үүдийг дэмжих, нийтээр төлж болохуйц бодит хувь хэмжээг тогтоож төлөх хялбар арга замуудыг бий болгох хэрэгтэй.

Монгол улс чинь аль нэг улсын колони улс биш биз дээ. Нийтээрээ амьжиргаагаа сайжруулж дээр нь иргэнийхээ үүргийг биелүүлж иргэн ААН-д ээлтэй хувь хэмжээтэй татварын бодлого явуулах хэрэгтэй санагдаж байна.

Өмнөх жилүүдийн иргэдийн төлсөн татвар улс оронд үр ашигаа өгч амьдрах орчин нөхцөл сайжирсан бол өөр хэрэг. Харамсалтай нь бидний төлсөн татварын мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй алга болсоор байгаа учир одоо иргэд ААН-үүдээ дарамжлаж татвар авдагаа бодох хэрэгтэй.

Улсдаа татвар төлөх нь хэдий иргэн ААН-үүдийн үүрэг ч гэлээ бид чинь өөрсдийгөө доромжлуулж загнадаг дарга нэртэй боловсролгүй хүмүүсийг тэжээх гэж нэг насны амьдралаа зориулах гэж төрөөгүй биз дээ?!

Төр, захиргааны байгууллага,  дарга нарын чадавхгүйгээс үүдсэн хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг манай иргэд хэвийн зүйл г...
16/12/2025

Төр, захиргааны байгууллага, дарга нарын чадавхгүйгээс үүдсэн хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг манай иргэд хэвийн зүйл гэж хүлээн зөвшөөрдөг болсоноор иргэдийн өөрсдийн эрүүл мэнд ноцтой эрсдэлд орсоныг өвчин тусч хохирсоныхоо дараа ойлгож байна. Нэгэнт хүнд өвчин туссан хүн агаарын бохирдол, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, хот суурин газрын төлөвлөлт, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх, хүний эрүүл мэндийг доройтуулан зөрчигдөж буй бусад хууль тогтоомжуудын талаар гомдлох бус өвчинтэйгээ тэмцээд дуусдаг. Өнөөдрийн байдлаар иргэдийн эрх ашиг шууд зөрчигдөж байгаа наад захын хуулиуд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16.2 эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16.6 эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;

Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16.9 шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

Эрүүл ахуйн тухай хуулийн 2.5.1 Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүү1.1.Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуульчилжээ.

Агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэл, хот төлөвлөлтиин алдаатай бодлогоос болж иргэдэд стрессээс үүдэлтэй сэтгэцийн эмгэг, зүрх судасны өвчлөл, нас баралт, утаанаас үүдэлтэй ханиад томуу, бүх төрлийн хорт хавдарын өвчлөл, нас баралт зонхилж байна.

Хууль хэрэгжүүлж, улс орноо, иргэдийнхээ хуульд заасан эрхийг хамгаалж чадахгүй байгаа шат шатны удирдлагууддаа хуулийн дагуу шаардлага тавьдаг, тэр албан тушаалд нь тэнцэх хүнийг сэлгэн ажиллуулах санал хүсэлтийг шуурхай авч хэрэгжүүлдэг механизмтай болох нэн шаардлагатай байна.

Бизнесийн орчин зах зээлээ дагаж өөрчлөгдөнө. Татварын систем бодлого дагаж өөрчлөгдөнө. Тиймээс татварын дарамтыг багас...
16/12/2025

Бизнесийн орчин зах зээлээ дагаж өөрчлөгдөнө. Татварын систем бодлого дагаж өөрчлөгдөнө. Тиймээс татварын дарамтыг багасгаж байж бизнесийн орчин сайжирна!

Тиймээс практикгүй хүмүүс бодлого ярьж ирсэн 30 жилийн алдаа завхрал нь энэ! Бизнесийн фронт дээр ажилладаг, ажиллаж үзсэн хүмүүс татварын бодлого хийвэл гарцаагүй зөв болно!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэбатын Хангал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share