Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн холбоо

Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн холбоо, Legal, Ulaanbaatar.

"Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн холбоо" ТББ-ын албан ёсны хуудас
☎ 9910-2976, 8005-3667
[email protected]
🌐 www.worldrade.mn
https://www.facebook.com/groups/worldtrade.mn Холбоо нь гадаад худалдааны чиглэлээр мэдээлэл түгээх, салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын стандарт бүхий өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаар

дамжуулан гишүүдийн мэдлэг, чадамжийг дээшлүүлэхийн зэрэгцээ гадаад худалдааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг уялдуулах стратегийн түншийн үүрэг гүйцэтгэнэ

23/03/2025

"Гадаад зах зээлд нэвтрэх аргууд" сургалт
Багш: С.Цэрэнням (Хавайн Бригам Янгийн их сургуулийн маркетингийн профессор)

23/03/2025

"Ложистик болон инкотермсийн ерөнхий ойлголт, олон улсын тээвэрт тулгарч буй асуудал" сэдэвт сургалт
Багш: Б.Батчимэг ("Шандас говь" ХХК-ийн тээвэр, ложистикийн менежер) [email protected], 88889178, 70115959

23/03/2025

"Гадаад худалдааны санхүүжилт" сургалт
Багш: Г.Дэлгэр
Certified trade finance professional (CTFP)
Олон улсын худалдааны танхимаас олгодог Гадаад худалдааны санхүүжилтийн ОУ-ын мэргэшсэн зэрэгтэй.

23/03/2025

"Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн холбоо" ТББ-ын танилцуулга.

☎ 9910-2976, 8005-3667
[email protected]
🌐 www.worldrade.mn
ⓕ Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн холбоо
www.youtube.com/

Гадаад худалдааны шинэ боломж: Монгол Улсад ашигтай чиг хандлагаМанай улсын гадаад худалдааны урсгалд эерэг өөрчлөлт авч...
21/03/2025

Гадаад худалдааны шинэ боломж: Монгол Улсад ашигтай чиг хандлага
Манай улсын гадаад худалдааны урсгалд эерэг өөрчлөлт авчрах чухал хэлэлцээр ойртож буйд баяртай байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын байр суурь, тээвэр, ложистикийн өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой.
Зарим статистик мэдээлэл: Хятад-Европ чиглэлийн хуурай замын тээврийн үр ашиг
o Одоогоор Хятадаас Европ руу Казахстанаар дамжин өнгөрөх контейнерийн галт тэрэгний 30%-ийг шинэ Евро-Азийн шинэ коридор бүрдүүлж буй нь хамгийн үр ашигтай тээврийн хувилбар болж цаашид ч өсөх хандлагатай байна.
o Европруу далайгаар тээвэрлэх 30-50 хоногийн хугацаа энэхүү хуурай замаар 15-25 хоног болж богиносож, цаг хугацаа, өртгийн хувьд илүү хэмнэлттэй болжээ.
o Европын холбоо 2024 оны эхээр "Европ - Дунд Коридор"-ын хөгжлийг дэмжихэд 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, дараагийн шатанд 18.5 тэрбум евро нэмж санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү бүс нутгийн хөгжил нь Монгол Улсад гадаад худалдааны шинэ гарцууд нээх, тээврийн зардлыг бууруулах, Евразийн зах зээлд илүү өрсөлдөх боломж олгох чухал үе шат болж байгааг төр засгийн зүгээс мөн алхам хийж байгаад баяртай байна.
🔗 Эх сурвалж: Kazakhstan and China to Build Container Hub in the Port of Aktau

10/03/2025

📢 Ачаа тээврийн даатгалын нөхөн төлбөрийг авч чадахгүй тохиолдлууд
Даатгалын нөхөн төлбөрийг авч чадахгүй хэд хэдэн тохиолдол байдаг.
📌 Даатгалын үндсэн зарчим нь гэнэтийн, ослын шинжтэй эрсдэлийг хамгаалахад чиглэдэг.
❌ Анхнаасаа эвдрэлтэй, эсвэл эвдрэх нь тодорхой байсан ачаа даатгалын нөхөн төлбөрт хамрагдахгүй байх эрсдэлтэй.
❌ Хохирол гарсан хэсэг болон буруутай этгээдийг тогтооход хүндрэлтэй нөхцөлд нөхөн төлбөр олгох боломжгүй байж болзошгүй.
✅ Аль болох бүх эрсдэлийг хамарсан ачаа тээврийн даатгал хийлгэснээр та эрсдэлээс бүрэн хамгаалагдаж, нөхөн төлбөрөө бүрэн авах боломжтой!
📸 Санамж: Гэмтэх эрсдэлтэй ачаагаа ачилтаас өмнө зураг болон бичлэгээр баталгаажуулж үлдээхээ мартуузай!
#импортэкспорт #гадаадхудалдаа

28/02/2025
26/02/2025

❓Бизнес эрхлэгчид тээврийн компаниас "Даатгалын гэрээг үзэж болох уу?" гэж асуудаг.
Гэвч даатгалын гэрээ нь тээврийн компани болон даатгалын компанийн хоорондын хувийн гэрээ учраас нийтэд ил болгоход зохимжгүй. Энэ нь аливаа осол, гэмтэл, хариуцлагын нөхөн төлбөрийг зохицуулах хууль ёсны баримт бичиг юм.
✅ Даатгалын сертификат гэж юу вэ?
🔹 Даатгалын гэрээ хүчин төгөлдөр байгааг нотолсон албан ёсны баримт бичиг
🔹 Үндсэн мэдээллийг (гэрээний дугаар, хүчинтэй хугацаа, хамрах хүрээ) агуулдаг
🔹 Нийтэд зориулан гаргадаг боловч нарийн заалтуудыг илрүүлэхгүй
📌 Та тээврийн компаниас даатгалын гэрээг биш, даатгалын сертификатыг шаардаж, баталгаажуулан шалгаарай! 🚛✅

#импортэкспорт #гадаадхудалдаа

Address

Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Гадаад худалдааны мэргэжилтнүүдийн холбоо:

Share

Category