Initium Novum LLC

Initium Novum LLC Та өдөр тутам тохиох бэрхшээлээ хэрхэн хуулийн хүрээнд шийдвэрлэхээ мэдэхгүй бол бид туслая.

23/04/2024

Мэддэгээ хуваалцаж мэдлэгээ тэлцгээе.

Цогтоо нь байна аа.

Өнөөдөр та бүхэнтэйгээ бас нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм. Энэ бол бидний сайн мэдэх Ломбардын тухай юм.

Ломбарданд эд зүйлээ алдаад явж байгаа юм биш биз?
Тэгвэл Улаанбаатарт өнөөдөр нийт ломбардын 80-аас багагүй хувь нь төвлөрч байна. Тухайлбал 180 ломбардын үйл ажиллагааг шалгахад барьцааны эд зүйлийг зах зээлийн үнээс 50-80 доогуур үнэлдэг, хугацаа нь дуусмагц сануулах мэссэж явуулж дараагийн өдрөөс нь зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан ломбардын орлого болгодог. Мөн хугацаа дуусахаас өмнө эд зүйлээ эргүүлж авсан ч гэрээнд заасан хоногоор хүү тооцож авдаг зөрчил бас байгааг бид мэддэг.
Гэхдээ эдгээрээс нэг чухал асуудал байна. Энэ нь зээлээ төлж чадаагүйгээс өөрийн үнэт эд зүйлсээ Ломбардад алдсан хүн багагүй биз. Төлж чадаагүй хойно яая гэхэв гээд эвлэрээд явж байгаа ... Гэтэл ингээд орхих асуудал бас биш шүү. Хэдийгээр ломбард таниас барьцаанд авсан зүйлийг бусдад борлуулан алдагдлаа нөхөж, орлого болгон авч байгаа гэх хэдий ч “Хэдэн төгрөгөөр зарж байна вэ?” гэдгийг бид анхаарч энэ талаар мэдээллийг шаардах эрхтэй.
Учир нь ломбард худалдан борлуулахдаа үнэлсэн үнэлгээнээс илүү буюу өндөр үнээр зарсан бол илүү олсон мөнгөө таньд буцааж өгөх ёстой болохыг та мэдэх үү?

Ломбардыхыг буруутгах гэсэнгүй ээ. Авсан өгсөндөө өлзийтэй байж ард бүгдээрээ санхүүгийн хариуцлагатай байцгаая.

01/09/2023

Таны хуулийн мэдлэгт туслахуй
Та төрийн болон хувийн эмнэлэг, сувлалд хэвтэн эмчлүүлж байхдаа эмчийн буруугаас болж хохирсон бол хаана хандах аа мэдэхгүй байна уу?
Тэгвэл та тухайн эмнэлгийн байршлаас хамааран нийслэлд бол Нийслэлийн эрүүл мэндийн газарт, хөдөө орон нутагт бол тухайн Аймгийн эрүүл мэндийн газарт хандан утсаар болон бичгээр гомдол гаргаж болно.
Эсвэл гар утаснаасаа Засгийн газрын 11-11 төв рүү залгаж болно. Ингэснээр асуудлаа хурдан шийдвэрлүүлэх боломжтой.
Цахим үндэстэн болсны хэргийг гаргая гэвэл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, цахим www.erp.ulaanbaatar.mn программ, Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, www.ub1200.mn цахим хуудас, smart UB гар утасны аппликейшн, 1800-1200 оператораас болон бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890-д гаргаж болно.
Та харин таны хүсэлтийг бүртгэн авсан эсэхийг сайтар хянаарай. Учир нь аливаа хэрэг маргаан хуулиар заагдсан олон шат дамжлагатай тул эхлэлээ зөв эхэлсэн байх хэрэгтэйг анхаараарай.

01/09/2023

2023/2024 оны хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан Шинэхэн бяцхан сурагчид, нийт сурагч, оюутан залуус болон эцэг эхчүүддээ Шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргье. Сурлага бүтээл нь өндөр байх болтугайв🥰🥳

02/08/2022

ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?
/Мэргэжлийн бус хүмүүст зориулсан энгийн зөвлөмж гэхдээ анхаарч уншсан байхад илүүдэхгүй/
Гэрээний төслөө шууд бичих ажилдаа орхоос өмнө ...
1. Гол санаануудаа жагсааж бичнэ. Энэ нь гэрээний нөхцлийг бүрэн гаргахад хэрэг болно.
2. "Хэрэв" гэсэн нөхцлүүдийг гаргаж ирнэ. Сайн байгуулагдсан гэрээ нь аливаа боломжит бүхий л бодит нөхцөл байдлыг үнэлсэн байдаг.
3. Өмнө байгуулж байсан төстөй гэрээгээ эргэж харна. Ихэнх тохиолдолд гэрээ байгуулах үед уг харилцаатай төстөй тохиолдол өмнө нь гарсан байдаг.
Ажил албаны компьютер эсвэл Интернетээс гэрээний загвар хайж болно. Ихэнх тохиолдолд компьютерээс гэрээний төстөй загвар олж болно. Гэрээний загварыг ашиглах нь цаг хугацааг хэмнэж дахин шивэлтийн үг үсгийн алдаанаас зайлсхийх боломжтой болгоно.
4. Гэрээний загвартай холбогдох ном, CD-ROM-ыг үзнэ.
Гэрээний төслөө бичиж эхлэхэд ...
5. Гэрээгээ байгуулах ажлаа гэрээний энгийн ерөнхий загвараас эхэл. Энэ нь гэрээний үндсэн багана нь болно. Байшинтай адил гэрээ нь маш сайн тулгуур суурьтай байх ёстой.
6. Эхний догол мөрөнд талуудын хууль ёсны зөв нэр, хаягийг бичих хэрэгтэй. Энэ нь гэрээг байгуулах үед гардаг нийтлэг асуудлын нэг. Хувь хүмүүсийн хувьд овог нэрээ бүтнээр бичих бөгөөд бусад мэдээлэлээ өгөх нь зүйтэй. Жишээ нь Доктор, Профессор зэрэг цол гуншинг дагалдуулж болно. Компанийн хувьд бүртгэсэн газраас шалгах нь зүйтэй.
7. Талуудын товчилсон нэрийг тодорхойлно. Талуудад товчилсон нэр өгөх нь гэрээг уншихад амар болгоно. Жишээ нь Батбаярын Эрдэнэ гэсэн нэрийг цаашид Б.Эрдэнэ эсвэл Худалдагч тал гэж товчилж болно.
8. Товчилсон нэрүүдэд хууль зүйн нэр томьёог хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. "Гэрээлэгч" гэсэн нэр томьёог хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Мөн нэг талыг зуучлагч гэж тодорхойлоогүй тохиолдолд "Зуучлагч" гэсэн нэр томьёог хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв нэг талыг зуучлагч гэж нэрлэх бол түүний эрх мэдлийн хүрээг тодорхойлох хэрэгтэй.
9. Эхний догол мөрөнд огноо тэмдэглэх хоосон зайг үлдээнэ. Огноог эхний догол мөрөнд хийх нь гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээний он сар өдрийг мэдэхэд амар хялбар болно. нр Бусад баримт бичгүүдэд гэрээг "2002 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ" гэж тэмдэглэж байвал алдаа мадаг, төөрөгдөл гарахгүй байх болно.
10. Гэрээг бичгээр хийж зүйл заалтуудын гарчигийг дэс дараатай хийх хэрэгтэй. Заалтууд нь логик дараалалтай байх нь зүйтэй. Тэдгээрийг нэг дор бичих албагүй. Нэг заалтад төсөөтөй үзэл санааг оруулна.
11. Гэрээний нөхцлийг бичих замаар заалт бүрийг хийх хэрэгтэй. Энэ нь маш энгийн. Талууд юу хийх ёстой, эсвэл юу хийх ёсгүй тухай заалт бүрээр бичнэ.
12. Нэмж болох нөхцлүүдээ санаж байх үүднээс тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Гэрээ байгуулах үед нэмэхээр санасан санаа, нөхцлүүдийг марталгүй тэмдэглэж байх нь хэрэгтэй юм. Нөгөө талын санаа бодлыг хүртэл тэмдэглэж авч байх нь зүйтэй.
13. Тодорхой болгоход хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд дурдсан зүйлээ давтаж болно. Хоёрдмол санаа нь нэг зүйлийг хэд хэдэн удаа дурдаж давтснаас үүсдэг. Санаа нь илэрхийлэхэд хэцүү байгаа тохиолдолд түүнийг нэгээс илүү удаа дурдаж болно. Мөн хэрэв та нарийн төвөгтөй санаа, томьёог тодруулахаар жишээ хэрэглэж байгаа тохиолдолд бүхий л боломжит утга санааг авч үзэж, жишээг алдаа мадаггүй, төөрөгдөлд оруулахгүй байхаар хийх хэрэгтэй.
14. Төсөл боловсруулахад юун түрүүн ямар шалтгаанаар гэрээ байгуулах болсон тухай зорилгоо сайтар ойлгох хэрэгтэй. Энэ нь тухайн гэрээний дүнд хэрэгжих үйл ажиллагааг сайн мэдэж, таньсны үндсэн дээр хийгддэг зүйл юм.
15. Жишээлбэл, компаний үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, шинэ харилцагчтай болох зорилгоор мэргэжлийн байгууллагаас тухайн чиглэлийн үйлчилгээ авах тохиолдолд зуучлал, комиссын гэрээ хэрэгтэй.
16. Юунд зориулж ямар гэрээ байгуулах ёстойг мэдсэн бол дараагийн алхам нь та гэрээндээ ямар зүйлийг хэрхэн зохицуулахыг хүсэж байна түүнийгээ өөрийн зүгээс дэвшүүлэх төсөлд тусгаад харилцагчдаа санал болгох.
17. Дээрх санааг тухайн гэрээний шинж, онцлогоос үүдэн зайлшгүй байх ёстой нөхцөлтэй нийцүүлэн дэс дараатайгаар тусгах шаардлагатай. Мөн өөрийн байр, суурь, эрх ашгийг хамгаалсан заалт оруулахаа мартаж болохгүй.
18. Энэ ажлыг хөнгөвчлөх зорилгоор иргэний хууль ашиглаж болох бөгөөд 246-485 дугаар зүйлд тодорхой нэр төрлийн гэрээний бүрдэл, зайлшгүй байх нөхцөлийг заасан. Хэрэв хууль ашиглах нь танд төвөгтэй бол ижил төрлийн гэрээнээс загвар, санаа авах, бүр цаашлаад өөр гэрээний бүтэц, заалтыг ч жишээ болгон харж болно.
19. Гэрээний нийтлэг хэлбэрт тохиолдох бүрдэл хэсгийг төсөл боловсруулах ажиллагааны шатанд загварчилбал.
20. Эдгээр алхмыг доор үзүүлбэл,
21. [1] Алхам I. Гэрээний нэр
22. [2] Алхам II. Огноо
23. [3] Алхам III. Ерөнхий зүйл
24. [4] Алхам IV. Нийтлэг үндэслэл
25. [5] Алхам V.
26. [6] Алхам VI. Гэрээний үнэ, түүнийг төлөх хэлбэр, хугацаа
27. [7] Алхам VII. Талуудын хүлээх үүрэг
28. [8] Алхам VIII. Талуудын эдлэх эрх
29. [9] Алхам IХ. Үүрэг гүйцэтгэх
30. [10] Алхам Х. Хариуцлага
31. [11] Алхам ХI. Гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах
32. [12] Алхам ХII. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах
33. [13] Алхам ХIII. Маргаан шийдвэрлэх
34. [14] Алхам ХIV. Ёсчлох хэсэг
ГЭРЭЭГ ХИЙХ ҮЕДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛ
35. Байгуулж буй баримт бичгээ хууль ёсоор заавал мөрдөх ёстой байлгах хүсэлтэй байгаа тохиолдолд түүнийг "Гэрээ" гэж нэрлэх хэрэгтэй. Хэдийгээр талууд гарын үсэг зурсан байсан ч "Протокол", "Санал" зэрэг нэртэй баримт бичгийг гэрээ гэж тооцохгүй.
36. Богино өгүүлбэрээр санааг гаргана. Богино өгүүлбэр нь ойлгоход амар хялбар байдаг.
37. Өгүүлбэрийг бусдаар үйлдэх хэв дээр бус харин өөрөө үйлдэх хэв дээр бичих хэрэгтэй._ Өөрөө үйлдэх хэв дээр бичсэн өгүүлбэрийг ойлгоход хялбар байдаг. өөрөө үйлдэх хэвийн жишээг авч үзвэл "Худалдагч эд хөрөнгийг худалдан авагчид худалдна". Бусдаар үйлдэх хэв дээр уг өгүүлбэрийг хувиргавал "Эд хөрөнгө худалдагчаас худалдан авагчид худалдагдна."
38. "Хонины арьс, ноос" гэх мэт нийлэмж үгсийг хэрэглэхээс зайлсхий. "Арьс, ноос " зэрэг нийлмэл үгс хэрэглэж байгаа үед тэмдэг нэрийг хэрэглэхдээ чухам аль үгийг тодорхойлох гэж буйгаа зөв гаргах хэрэгтэй. Хэрэв та аль алиныг тодорхойлох бол "хонины ноос, хонины арьс" гэж тэмдэг нэрийг үг тус бүрийн өмнө тавьж хэрэглэх нь зүйтэй. Харин нэг үгийг тодорхойлох бол "ноос, хонины арьс" гэж буюу тэмдэг нэрээр тодорхойлох үгийг хамгийн сүүлд бичиж байх нь зүйтэй.
39. "Түрээслэгч" эсвэл "Түрээслүүлэгч" зэрэг нэр томьёог хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. Харин "Түрээсээр өгөгч" эсвэл "Түрээсээр авагч" гэвэл нэр томёоны хувьд ойлгомжтой болно.
40. "Цаашид" гэдэг үгийг хэрэглэхдээ анхааралтай бай. "Цаашид …гэж хэрэглэгдэх" гэсэн үгийн утга нь уг гэрээнд хамаарна гэж ойлгох уу эсвэл уг заалтад хамаарна гэж ойлгох уу? Хоёрдмол санааг тодорхойлох хэрэгтэй.
41. Тоог үсгээр болон тоон тэмдэгтээр хамтад нь тэмдэглэж байх хэрэгтэй. Арав (10) гэх мэт. Энэ нь алдаа гарахаас сэргийлнэ.
42. Хэл зүйн дүрэмд найдах хэрэггүй. Сургуульд үзсэн хэл зүйн дүрэм төгс төгөлдөр биш. Шүүгч, өмгөөлөгч нар хэл зүйн дүрмийг өөр өөрөөр ойлгож болно. Гэрээг ойлгомжтой, хоёрдмол санаагүй байхаар анхаарч хийх хэрэгэй. Бүх таслал, цэгийг арилгаж байгаад унш. Зөв үгээ сонгож түүнийг зөв газарт байрлуулах нь цэг таслалгүйгээр бичгийг тодорхой болгоно.
43. Үгэнд бүтээлчээр ажиллах хэрэггүй. Гэрээ байгуулах нь уран бүтээлийн ажил биш юм. Энэ нь тодорхой, шууд, ойлгомжтой байх ёстой. Иймд нийтлэг үгс, нийтлэг санааг хэрэглэхийг урьтал болгох хэрэгтэй. Гэрээг энгийн хүн уншаад ойлгохоор хийх нь зүйтэй юм.
44. Нэг үг хэрэглэсэн бол түүнийг тууштай хэрэглэнэ. Худалдах худалдан авах гэрээнд "бараа бүтээгдэхүүн" гэсэн нэр томьёог хэрэглэсэн бол энэ үгээ гэрээний туршид хэрэглэнэ. Харин нэг бол "бараа бүтээгдэхүүн" эсвэл "эд зүйлс" гэж нэрлэж хоёр нэр томъёогоор нэг утгыг гаргах гэж оролдсны хэрэггүй. Тууштай байх нь дахин давтахаас илүү чухал. Гэрээг уншихад сонирхолтой байлгахад бус харин өмгөөлөгч таны гэрээний хоёрдмол санааг яаж ч ашиглаж болох юм гэдэгт анхаарах нь зүйтэй.
45. Хуулиа болон шүүхийн харьяалалаа сонгох, өмгөөлөгчид төлөх хөлс зэрэг нөхцлийг гэрээндээ тусгах хэрэгтэй.
46. Гэрээг уншиж буй хүн нь энгийн хүн байна гэж төсөөлнө. Хэрэв та гэрээг ойлгомжтой хийвэл энгийн хүн түүнийг ойлгоно.
47. Үгийг том үсгээр бичих мөн хашилтанд хийх зэргээр тодорхойлж болно. Үгийг том үсгээр бичнээр түүнд гол анхаарлаа хандуулж байна гэсэн ойлголт өгнө. Жишээ нь:"Энэхүү гэрээнд хэрэглэгдэж буй "Бараа бүтээглэхүүн" гэсэн үг нь тус гэрээний дагуу Худалдагчаас Худалдан авагчид худалдахаар тохиролцсон бараа бүтээгдэхүүн байна". "Худалдан авагч үүгээр Худалдагчаас цаашид "Бараа бүтээгдэхүүн" гэх арван (10) хайруул худалдаж авахаар тохиролцсон".
48. Үгийг эхэлж хэрэглэх үед тодорхойлох нь зүйтэй. Тодорхойлолтыг гэрээний эхэнд буюу төгсгөлд бичих бус харин нэр томъёо, үзэл баримтлалыг гэрээнд эхэлж гарахад нь тодорхойлох нь зүйтэй. Энэ нь гэрээг уншиж ойлгоход хялбар болгоно.
49. Техникийн ойлголт,үзэл баримтлалыг тайлбарлана. Талууд техникийн өвөрмөц хэллэгийг ойлгож болох ч шүүгч өмгөөлөгчид ойлгохгүй байж болно. Иймд тэдгээр нэр томъёог гэрээндээ тодруулах хэрэгтэй. Гэрээ өөрөө бүгдийг тайлбарладаг байх хэрэгтэй юм.
50. Гэрээнд бүх эрсдлийн асуудлыг тусгахыг хичээнэ.
ТӨСЛӨӨ БИЧИЖ ДУУССАНЫ ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС
51. Үг зүйн алдаа, зүйл, заалтын дугаар зэргийг сайтар нягталж шалгана.
52. Нарийн бичгийн дарга эсвэл хуульч хүнд уншуулна. Ингэснээр дан алдаа олоод зогсохгүй ойлгомжгүй утга санааг олоход туслана.
53. "Төсөл (1) 2022/08/01 гэсэн огнооны тэмдэг тавих нь зүйтэй. Энэ нь магадгүй гэрээний олон төслийн эхнийх байхыг үгүйсгэхгүй. Мөн гэрээний хуудас бүрт "Төсөл" гэсэн тэмдэг тавьж болно. Мөн хэддэх төслөөс хамааран (1),(2) гэх мэтээр өөрчилж болно.
54. Төслөө компьютерт хэд хэдэн файл болгож хадгална.
55. Бэлэн болсон хувилбараа өмнөх хувилбартай харьцуулна.
56. Гэрээг хэвлэж гаргахдаа ижил цаасан дээр гаргах хэрэгтэй. Хэрэв өөр цаасан дээр гаргасан бол гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг асуудал гарч болно.
57. Гэрээний эх хувь дээр гарын үсгийг хар бэхээр бус хөх бэхээр зурна. Энэ нь гэрээний эх хувийг хуулбарласан хувиас ялгаж өгнө.
58. Гэрээний хуудас бүрд гарын үсэг зурж тамгаа дарах нь зүйтэй. Ингэснээр гэрээ байгуулсны дараа гэрээний хуудсыг сольсон гэх асуудал гарахгүй.
59. Талууд, гэрчүүдийн нэрс хаягийг гэрээнд гарын үсэг зурсан хэсгийн дор тэмдэглэх хэрэгтэй. Арилжааны гэрээнд хоёроос доошгүй гэрч байлгах нь зүйтэй. Ингэснээр гэрээнээс үүдэж маргаан гарвал гэрчүүдийг олох хялбар болно.
60. Компани, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан нь байгууллагын өмнөөс гэрээ байгуулж байгаа үед компанийн нэр, албан тушаалаа заавал бичнэ.
Гэрээ байгуулахад талуудын хамгийн бага анхаарадаг ч хамгийн чухал нэг заалт нь маргаан шийдвэрлэх тухай заалт юм. Маргахгүй байх ч сайхан ч анхнаасаа тохирцон байх нь шаарадлагүй үлйдэл, зардлаас сэргийлнэ.
--o0o—

16/11/2021

Таны хуулийн мэдлэгт туслахуй.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухай.
"Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө" (joint property of family members/ Совместное имущество членов семьи) гэж гэрлэлтээ бүртгүүлснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгөөс бусад эд хөрөнгө. Үүнд дараах эд хөрөнгө хамаарна. /МУИХ-ийн 126 зүйл/
1. гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
2. гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
3. ногдол хувь, үнэт цаас;
4. гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
5. гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал. зэрэг болно.

Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Харин гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан ойлгоно. Тиймээс хэрэв гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг зайлшгүй авсан байна эс болвоос уг зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Энэхүү гэр бүлийн гишүүдийн дунд үүссэн дундаа өмчлөх эд хөрөнгийн гишүүдэд ногдох хэсгийн талаарх маргааныг зөвхөн МУ-ын шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Иймээс гэр бүлийн одоо байгаа болон шинээр үүсэх гишүүд тэдгээрийн хоорондын эдийн талаарх маргаанаас зайлсхийх амьдралын хугацаанд бий болгосон хөрөнгө, түүний төлөө зарцуулсан хөдөлмөрийг ирээдүйд үнэ цэнэтэй байлгах, маргаан гарах асуудлыг урьдчилан шийдвэрлэн зохицуулах боломжтой бөгөөд үүний нэг бодит арга нь Гэрлэгсдийн хооронд байгуулсан эд хөрөнгийн талаарх бичгээр байгуулж нотариатаар батлуулсан гэрээ болно. Уг гэрээг гэрлэлтээ батлуулхаас өмнө байгуулсан бол уг гэрээ нь гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилэх бөгөөд хэрэв гэрээг байгуулаагүй бол гэрлэлтээ бүртгүүлснээс хойш хэдийд ч байгуулах боломжтой юм.

15/11/2021

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхтэй холбоотой ажил олгогч, ажилтан болон бусад этгээд хоорондын харилцаатай холбоотой судлах болон тухайн байгууллагын дотоод зохицуулалтын баримт бичгүүдэд холдбогдох шинэчлэлт өөрчилөлт хийгдэх ажил тулгараад байгаа тул бид та бүхэнд туслалцаа үзүүлэх зорилгоор харьцуулсан судалгаа гүйцэтгэснийг та бүхэнд толилуулж байна.

15/11/2021

"Олон улсын төрийн бус байгууллага" (international non-governmental organization / Международные негосударственные организации) гэж эрхлэх асуудлын хүрээ, үйл ажиллагаа нь олон улсыг хамарсан, хэд хэдэн улсад байрлах төлөөлөгчийн газраараа дамжуулан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.

14/11/2021

Таны хуулийн мэдлэгт туслахуй.

"ДҮРМИЙН САН" (Nominal/ Share/ Legal capital/ Уставной капитал/ уставной фонд) Зарим төрлийн ашгийн төлөө хуулийн этгээдийг байгуулхад үүсгэн байгуулах баримт бичиг буюу хууль тогтоомжид тодорхойлсон хөрөнгийн хэмжээг хангах эд хөрөнгийн хуримтлал (эдийн болон эдийн бус хөрөнгө)-ын нийлбэр цогц. Дүрмийн сан нь тухайн хуулийн этгээдийн эд хөрөнгийн доод хэмжээг тодорхойлж, түүний харилцагчдын эрх ашгийг баталгаажуулж байдаг.
/Dictionary of law Second edition 2008./

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00
Saturday 10:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Initium Novum LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Initium Novum LLC:

Share

Category