Легал Линк Хуулийн Фирм • Legal Link Law Firm

Легал Линк Хуулийн Фирм • Legal Link Law Firm The Legal Link works to solve the toughest legal tasks for major projects and commercial contracts

19/02/2025

The Legal Link works to solve the toughest legal tasks for major projects and commercial contracts

ЭРДЭС БАЯЛГИЙН ТАЙЛАГНАЛЫН СТАНДАРТЫН ЯЛГАА, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТус фирмийн хуулийн зөвлөх О.Сансарын бэлтгэсэн танилцу...
22/02/2024

ЭРДЭС БАЯЛГИЙН ТАЙЛАГНАЛЫН СТАНДАРТЫН ЯЛГАА, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Тус фирмийн хуулийн зөвлөх О.Сансарын бэлтгэсэн танилцуулгыг хүргэж байна.

"Даяаршлын үр дүнд уул уурхайн болон хайгуулын компаниуд гүйцэтгэсэн ажлын болон эрдэс баялгийн нөөцийг тодорхойлох тайлагналыг боловсруулах аргачлал, стандарт нь улам бүр адил төстэй болсоор байна. Улс орнууд эрдэс баялгийн хайгуулын ажлын үр дүнг тайлагнах, бүртгэх, тэдгээрийн үндсэн дээр хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр тайлагнал нь олон улсын хэд хэдэн стандарт болж хөгжсөөр байгаа бөгөөд тэдгээрийг харьцуулан авч үзэх, ойлгох явдал эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа хэн бүхний сонирхдог сэдэв болжээ.

Олон нийтэд нээлттэй хувьцаат компаниуд өөрсдийн ололт амжилт, нээлт, бэрхшээлийн талаар мэдээлэх, жилийн болон улирлын тайлан гаргах, хэвлэл мэдээлэл, цахим хуудсанд нийтлэх, олон нийтэд танилцуулах зэргээр хөрөнгө оруулагчид, засгийн газар, хууль тогтоогч нарт тогтмол мэдээлж байх үүрэгтэй. Өөр өөр нутаг дэвсгэрт, өөр эрх зүйн тогтолцоотой улс орнуудад тайлагнасан хайгуулын үр дүн болон ашигт малтмалын баялгийг хэрхэн харьцуулах вэ гэсэн асуулт гарч ирдэг. Энэ асуудлыг сонирхон судалсан хүмүүст хэрэгтэй байж болох мэдээллийг хүргэхэд энэ ажлын зорилго оршиж байна.

Энэхүү танилцуулгад Монгол Улсын болон Австрали, Бразил, Канад, Чили, Европ ба Их Британи, Казакстан, ОХУ, Өмнөд Африк, АНУ зэрэг улсуудын JORC code, CBRR Guide, CIM, Commission Minera de Chile Certification Code, PERC Code, KAZRC, NAEN Code, SAMREC, SME Guide стандартуудыг авч үзэв.

"Даяаршлын үр дүнд уул уурхайн болон хайгуулын компаниуд гүйцэтгэсэн ажлын болон эрдэс баялгийн нөөцийг тодорхойлох тайлагналыг боловсруулах аргачлал, стандарт ....

Манай фирмийн партнер, хуульч Б.Батсэлэнгэ (Batselenge) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монго...
07/12/2023

Манай фирмийн партнер, хуульч Б.Батсэлэнгэ (Batselenge) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас эрхлэн бэлтгэдэг "Арбитрын подкаст"-ийн 4дэх дугаарт оролцож өөрийн санал, бодлоо хуваалцлаа.

Монголын Олон Улсын Арбитр /МОУА/-аас эрхлэн гаргаж буй подкастын дөрөв дэх дугаараар МОУА-ын арбитрч, өмгөөллийн “Легал линк си би эй” ХХН-ийн өмгөөлөгч Б.Б...

Дэлхийн банк нь ФИДИК-ийн жишиг гэрээг дахин таван жил ашиглахаар гэрээгээ сунгалаа. ФИДИК нь Дэлхийн банктай хамтран ФИ...
10/11/2023

Дэлхийн банк нь ФИДИК-ийн жишиг гэрээг дахин таван жил ашиглахаар гэрээгээ сунгалаа.

ФИДИК нь Дэлхийн банктай хамтран ФИДИК-ийн 9 төрлийн жишиг гэрээг Олон улсын санхүүжүүлэгч байгууллагад таван жилийн хугацаанд ашиглах гэрээг шинэчлэн байгууллаа.
Энэхүү гэрээний дагуу ФИДИК нь Дэлхийн банканд гэрээг ашиглах онцгой бус тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд уг 9 гэрээ нь банкны тендерийн стандарт баримт бичгийн нэг хэсэг болгон ашиглагдах билээ. Шинэчлэн байгуулсан гэрээний хүрээнд 2022 онд хэвлэгдсэн 2017 оны хоёр дахь хэвлэл болон олон улсын барилга, дэд бүтцийн ажлыг хамарсан ФИДИК-ийн гэрээнүүд багтжээ. Дэлхийн банкны энэхүү алхам нь олон улсын томоохон санхүүжилтийн байгууллагын гэрээнд чухал дэмжлэг үзүүлсэн байна.
ФИДИК болон Дэлхийн банкны хооронд хийгдсэн дээрх хэлэлцээрийн дагуу ирэх 5 жилд ФИДИК-ийн дараах 9 төрлийн жишиг гэрээнүүдийг хэрэглэхээр боллоо. Үүнд:
• 2017оны 2022 онд хэвлэгдсэн Улаан ном
• 2017 оны 2022 онд хэвлэгдсэн Шар ном
• 2017 оны 2022 онд хэвлэгдсэн Мөнгөлөг ном
• 2017 оны Цагаан ном
• 2008 оны Алтлаг ном
• 1999 оны Ногоон ном
• 2021 оны Ногоон ном
• 2019, 2023 оны Эмералд ном
• 2016 оны Цэнхэр ном
https://www.fidic.org/node/42052?fbclid=IwAR05sdKq-X-qiGXzO_lwnLdvgWbd5Hxv02DuVJemsFOEcwADBkz3sLiuiyE #:~:text=Back%20to%20News-,World%20Bank%20renews%20agreement%20to%20use%20FIDIC,for%20a%20further%20five%20years&text=FIDIC%20has%20renewed%20and%20expanded,for%20a%20further%20five%20years

FIDIC has renewed and expanded a major agreement with the World Bank that will see the international funding organisation adopt the use of nine FIDIC standard contracts for a further five years.

БАРИЛГЫН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ "АПУ"ХК-дМанай хамт олон "Шунхлай" ХХК, "АПУ" ХК-ийн төслийн хамт олонд "Барилгын төсөлд ФИДИК...
09/11/2023

БАРИЛГЫН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ "АПУ"ХК-д
Манай хамт олон "Шунхлай" ХХК, "АПУ" ХК-ийн төслийн хамт олонд "Барилгын төсөлд ФИДИК-ийн жишиг гэрээг хэрэглэх, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх нь" сэдвээр сургалт, семинарыг зохион байгууллаа. Энэ хүрээнд "ФИДИК-ийн жишиг гэрээний ойлголт, жишиг гэрээг сонгох нь", "Тусгай нөхцөл бэлтгэх зааварчилгаа, Алтан зарчим", "Эрсдэл хуваарилалт", "Гүйцэтгэгч, захиалагч, инженерийн үүрэг, хариуцлага", "Ажил эхлэх, хойшлох, түр зогсох, гэрээ цуцлах", "Гэрээний төлбөрийн нөхцөл, баталгаа", "Зураг төсөл, туршилт, хүлээж авах", "Маргаан шийдвэрлэлт" гэсэн сэдвүүдийг хамарч бүтэн өдрийг мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцан өнгөрүүллээ

ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВЭвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэний 10 жилийн ойн  хүрээнд “Эвлэрүүлэн зуучлалын үр нөлөө ба ...
02/11/2023

ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ
Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэний 10 жилийн ойн хүрээнд “Эвлэрүүлэн зуучлалын үр нөлөө ба цаашид анхаарах асуудал” сэдэвт Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд ахлах хуульч Н.МӨНХТУЯА, зөвлөх инженер Б.БААСАНСҮРЭН нарын хамтран хэлэлцүүлсэн “Төрийн болон ТББ, мэргэжлийн холбооны дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын механизм” сэдэвт илтгэл тэргүүн байр эзлэв.

Дэлхийн багш нарын өдрийн мэндийг хүргэе! Багш таны эрхүүд хангагдсан, бүтээмж тань өндөр, оюутан суралцагсад тань сэтгэ...
05/10/2023

Дэлхийн багш нарын өдрийн мэндийг хүргэе! Багш таны эрхүүд хангагдсан, бүтээмж тань өндөр, оюутан суралцагсад тань сэтгэл ханамжтай, та урам зоригтой байхыг хүсье!!!

5 October

 📗📗📗 “Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ” ном | Эрхлэн хэвлүүлсэн: Легал линк Си Би Э...
14/09/2023


📗📗📗 “Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ” ном | Эрхлэн хэвлүүлсэн: Легал линк Си Би Эй" ХХН
🛒 legaldata.mn/book/view/240
Тус номоор түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний онцлог, гэрээний талуудын эрх, үүрэг болон төслийн зураг төсөл, гэрээний үнэ, төлбөр, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, маргаан шийдвэрлэлт, төслийн эрсдэл зэрэг төслийг хэрэгжүүлэхэд хөндөгдөх чухал сэдвүүдийг авч үзсэнээрээ онцлог.
📘📘📘”Барилга, дэд бүтцийн байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах эрх зүйн зохицуулалт” ном
🛒 legaldata.mn/book/view/313
🔹Олон Улсын жишиг баримт бичиг /FIDIC Suite of Contracts/
🔹Эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик
🔹Шалгах зүйлсийн жагсаалт /Check list/
📬 УБ хот болон орон нутагт хүргэлттэй.
📲 94940037

Барилгачдын баярын мэндийг тус салбарынхан, тэдэнтэй хамтран ажилладаг бүх хүмүүстээ хүргэе!
03/09/2023

Барилгачдын баярын мэндийг тус салбарынхан, тэдэнтэй хамтран ажилладаг бүх хүмүүстээ хүргэе!

Та бүхэнд "ФИДИК-ийн Цагаан номын хэрэглээ" нийтлэлийг хүргэж байна. https://legal-link.mn/2023/08/31/fidic-white-book/h...
31/08/2023

Та бүхэнд "ФИДИК-ийн Цагаан номын хэрэглээ" нийтлэлийг хүргэж байна.

https://legal-link.mn/2023/08/31/fidic-white-book/

https://legaldata.mn/b/1632

ФИДИК-ИЙН ЦАГААН НОМЫН ХЭРЭГЛЭЭPublished by admin on 8 сар 31, 20238 сар 31, 2023 ФИДИК-ИЙН ЦАГААН НОМЫН ХЭРЭГЛЭЭ Монгол Улсын Их Хурлаас ФИДИК-ийн жишиг гэрээний хэрэглээг Монголд н...

ХУДАЛДААНД ГАРЛАА: “Барилга, дэд бүтцийн байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах эрх зүйн зохицуулалт" номыг Интерн...
29/08/2023

ХУДАЛДААНД ГАРЛАА: “Барилга, дэд бүтцийн байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах эрх зүйн зохицуулалт" номыг Интерном, Аз Хур, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүр, Legaldata-аас хүргэлттэйгээр тус тус худалдан аваарай.

Internom Bookstore - https://shorturl.at/wyYZ4

Аз Хур номын их дэлгүүр - https://book.mn/product/show/31885

LegalData.mn - https://legaldata.mn/book/view/313

Address

10th Floor C Block, Union Building
Ulaanbaatar
14230

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677667720

Alerts

Be the first to know and let us send you an email when Легал Линк Хуулийн Фирм • Legal Link Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Легал Линк Хуулийн Фирм • Legal Link Law Firm:

Share