01/01/2024
Хуулийн салбарын 4 мөхөл...
1. Иргэнээ үүднээсээ хөөдөг хэрнээ, албан тушаалтанд долдойдох #цагдаа.
Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргана гэдэг жижүүрийн цагдаагийн үндэслэлийг няцаагаад, ахлах, эсхүл мөрдөн тасгийн даргатай мэтгэлцэж өгдөг процесстэй болчихсон. Ачаалалаасаа болж ингэж байна л гэдэг үүнийг бол би хүнд суртал л гэж хэлнэ. Гэтэл тоож шалгахааргүй юмыг сүр дуулиан болгон шалгаж, албан тушаалтанд долдойдож байгааг Содномгуан мийм, хятад хэлтэй ерөнхийлөгч, салаавч гэх олон жишээнээс харж болно.
2. Харанхуй бүтэцтэй #прокурор
Прокурорын бие даасан байдал гэж түй ч байхгүй, босоо бүтэцтэй бүгд даргын үгээр мэт. Прокурорын нээлттэй сонгон шалгаруулалтын талаар дурсдаг ч үгүй. Нэг тийм болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм бүтэц.
3. Аймхай #шүүгч
Шүүгч гагцхүү хуульд захирагдана. Гэтэл хуульдаа бус олон нийтийн санаа бодолд захирагддаг нь олон болсон. Салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг л... Тэд амархан хэрэг шийдэж, олон нийтэд сайхан харагдах, албан тушаал ахихыг бодох болохоос хуулийн салбарын ирээдүй тэдэнд огт хамаагүй.
4. Дуугардаггүй #өмгөөлөгч
Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах баталгаа байхгүй ч эдгээр болохгүй зүйлийн талаар чимээгүй өнгөрөх өмгөөлөгч. Хуулиа бус нөхөрлөл, ах, дүү, танидаг гэх үг унагаагч өмгөөлөгч.
#Гэхдээ #гэрэл #асна #гэдэгт #найдая.