18/01/2023
Өсвөр насны сэтгэл гутралын талаар та хэр мэдэх вэ?
Өсвөр насанд амьдрал, сургууль, найз нөхөд, үерхэл, биед гарах өөрчлөлтүүд нэгэн зэрэг явагдсанаас зарим үед сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох нь түгээмэл. Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж паркын галзуу хулгана мэт байх нь хэвийн үзэгдэл үү? эсвэл анхаарах ёстой зүйл үү? Өсвөр насныхан
Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж паркын галзуу хулгана мэт байх нь хэвийн үзэгдэл үү? эсвэл анхаарах ёстой зүйл үү? Өсвөр насныхан болон өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд дараах асуултуудад анхаарал хандуулаарай:
Өмнө нь хийх дуртай байсан зүйлээ хийхээ зогсоох. Сагсан бөмбөг, бүжиг, сургууль дээрх клуб гэх мэт. Зурагтаар дуртай сувгаа сольж үзэхээ больж, зугаатай санагддаг байсан зүйлүүд сонирхол татахаа больсон уу?
Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхээс зайлсхийж, ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг болсон уу?
Сурлага муудаж, дүн буурсан уу?
Эцэг эхтэйгээ маргалдах нь ихэсч, тэдэнтэй учраа олоход бэрхшээлтэй байна уу?
Ямар нэг тодорхой шалтгаангүйгээр уурлаж, цухалдах нь ихэссэн үү?
Ядарч байгаа ч, унтахад хүндрэлтэй байна уу?
Сэтгэл санаагаа өргөхийн тулд хэт их идэх, эсвэл эсрэгээрээ хоолны дуршил буурсан уу?
Гэм буруутай, сэтгэлийн түгшүүртэй мэдрэмж төрж байна уу?
Амиа хорлох бодол хэзээ нэгэн цагт төрж байсан уу?
Хэрэв дээрх асуултуудаас хоёр ба түүнээс олон асуултанд “тийм” гэж хариулах, эсвэл зөвхөн сүүлийн асуултанд “тийм” гэж хариулбал таны хүүхэд сэтгэл гутралд өртсөн байх магадлалтай. Энэ тохиолдолд тухайн хүүхдэд өөрт нь юу тохиолдоод байгаа, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Хүүхэд эцэг эхтэйгээ, эмчтэй, сэтгэл зүйчтэй, эсвэл өөрийн итгэдэг насанд хүрсэн хүнтэйгээ ярилцаж болно.