429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг

22/08/2026
“АЛТАН ХОНХ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА            ✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай х...
21/08/2026

“АЛТАН ХОНХ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан үндэсний бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, алба хаагчдын монгол бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол бичгийн “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа.
✅Алба хаагчид зөв бичих дүрэм, үг холбох, унших, кириллээс монгол бичигт хөрвүүлэх зэрэг мэдлэг, чадварыг сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр эмчилгээ эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Б.Наранчимэг, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Н.Ганбат нар тэргүүлж, мэдлэг, ур чадвараараа манлайлан оролцлоо.
✅Тус арга хэмжээ нь алба хаагчдын монгол бичгийн мэдлэгийг бататгахын зэрэгцээ эх хэл, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, суралцах идэвх сонирхлыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой боллоо.

20/08/2026
ЗАЛУУ ОФИЦЕРУУД АСРАМЖИЙН ГАЗРЫН ХҮҮХДҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ            ✅Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхи...
20/08/2026

ЗАЛУУ ОФИЦЕРУУД АСРАМЖИЙН ГАЗРЫН ХҮҮХДҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

✅Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулга”-ыг угтсан арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн залуу офицерууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн ажил зохион байгууллаа.
✅Тус ангийн залуу офицерууд “Манай хүүхэд асрах төв”-ийн үйл ажиллагаатай танилцан, нэг өдрийг тус төвийн хүүхдүүдтэй хамтдаа өнгөрүүлж тэдний өдөр тутмын асаргаа, үйлчилгээнд тусаллаа.
✅Мөн үеэр хүүхдүүдийн хэрэгцээнд зориулан хоол хүнсний материал болон нэн шаардлагатай ахуйн хэрэглээний зүйлсийг бэлэглэлээ. Тус төвийн асрамжид 15 хоногтой нярайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд байдаг юм.
✅Хүүхэд бүр хайр, халамж, аз жаргалаар дүүрэн байх болтугай.🥰

ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠣᠹᠢᠼᠧᠷ ᠤᠳ ᠠᠰᠠᠷᠠᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠲᠦ ᠳᠡᠮᠵᠢᠯᠭᠡ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠯᠡ

✅ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠶᠢᠯᠡᠭᠴᠢ᠂ ᠵᠡᠪᠰᠡᠭᠲᠦ ᠬᠦᠴᠦᠨ ᠦ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠶ ᠺᠣᠮᠠᠨ᠋ᠳ᠋ᠯᠠᠭᠴᠢ ᠢᠢᠨ ᠢᠪᠡᠭᠡᠯ ᠳᠣᠣᠷᠠ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠬᠤ 《ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᠭ ᠤᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᠬᠢᠭᠤᠯᠬᠤᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠣᠹᠢᠼᠧᠷ ᠤ᠋ᠳ ᠤᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠ》- ᠢ ᠤᠭᠲᠤᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭᠠ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠭᠡᠨ ᠦ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠭᠦᠬᠦ ᠶᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠭᠦᠢᠴᠡᠳᠬᠡᠬᠦ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠶ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠬᠠᠷᠢᠶᠠ ᠔᠒᠙ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠶ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠠᠩᠭᠢ-ᠲᠥᠷᠦᠯᠵᠢᠭᠰᠡᠨ ᠮᠡᠷᠭᠡᠰᠢᠯ ᠦᠨ ᠡᠮᠨᠡᠯᠭᠡ ᠶᠢᠨ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠣᠹᠢᠼᠧᠷ ᠤᠳ ᠨᠡᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭᠠ ᠶᠢᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠰᠠᠶᠢᠨ ᠦᠢᠯᠡᠰ ᠦᠨ ᠠᠵᠢᠯ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃

✅ᠲᠤᠰ ᠠᠩ ᠤᠨ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠣᠹᠢᠼᠧᠷ ᠤᠳ 《ᠮᠠᠨ ᠤ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠠᠰᠠᠷᠠᠬᠤ ᠲᠥᠪ》- ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠲᠠᠶ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠨ᠂ ᠨᠢᠭᠡ ᠡᠳᠦᠷ ᠢ ᠲᠤᠰ ᠲᠥᠪ ᠦᠨ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠦᠯᠵᠦ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠡᠳᠦᠷ ᠲᠤᠲᠤᠮ ᠤᠨ ᠠᠰᠠᠷᠠᠭᠠ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠭᠡᠨ ᠳᠦ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠠ᠃

✅ᠮᠥᠨ ᠦᠶᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠦᠨ ᠬᠡᠷᠡᠭᠴᠡᠭᠡᠨ ᠳᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠬᠣᠭᠤᠯᠠ ᠬᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠶᠠᠯ ᠪᠣᠯᠤᠨ ᠨᠡᠩ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ ᠲᠠᠶ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠭᠡᠨ ᠦ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠢ ᠪᠡᠯᠡᠭᠯᠡᠯᠡ᠃ ᠲᠤᠰ ᠲᠥᠪ ᠦᠨ ᠠᠰᠠᠷᠠᠮᠵᠢᠳ ᠑᠕ ᠬᠣᠨᠣᠭ ᠲᠠᠢ ᠨᠢᠷᠠᠢ ᠠᠴᠠ ᠖ ᠬᠦᠷᠲᠡᠯᠡᠬᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ᠃

✅ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠪᠦᠷᠢ ᠬᠠᠶᠢᠷᠠ᠂ ᠬᠠᠯᠠᠮᠵᠢ᠂ ᠠᠵᠠ ᠵᠢᠷᠭᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠣᠯᠲᠤᠭᠠᠶ᠃

Address

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Таширын ам
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг:

Shortcuts

Share

Category