BLF Business Law firm LLC

BLF Business Law firm LLC ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ & ӨМГӨӨЛӨЛ Хуулийн зөвлөгөө үйлчилгээ

BLF “Business Law firm LLC” хуулийн фирм нь “XinYi Law firm” хуулийн фирмтэй олон улсын түвшинд хамтран ажиллах Стратеги...
19/08/2026

BLF “Business Law firm LLC” хуулийн фирм нь “XinYi Law firm” хуулийн фирмтэй олон улсын түвшинд хамтран ажиллах Стратегийн түншлэлийн гэрээг БНХАУ-ын Шанхай хотноо амжилттай зурлаа. 🤝

Тус уулзалтад
🇲🇳Business Law firm LLC хуулийн фирмийн
- Үүсгэн байгуулагч, партнер Ц.Азбаяр,
- Партнер, өмгөөлөгч С.Отгонжаргал
- Гүйцэтгэх захирал А.Шинэгэрэл
- Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Сарнайцэцэг
- Наран Шожи ХХК-ийн үүсгэн байгуулагч Алтанчимэг

🇨🇳Xin Yi хуулийн фирмийн
-Үүсгэн байгуулагч, эрхлэгч Жү ДэБао
- Партнер, өмгөөлөгч Жао Хон Вэй
- Партнер, өмгөөлөгч Ли Денг Чуан нар тус тус төлөөлөгчөөр оролцож хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

31/07/2026

БАРИЛГЫН ЧАНАРЫН ДОГОЛДОЛ! Актанд гарын үсэг зурсан ч 7 жилийн дараа 643 сая ₮ төлөх шийдвэр гарсан. Яагаад?

Танай компани барилга, ажил гүйцэтгэх гэрээ тогтмол байгуулдаг бол:
• баталгаат хугацаа
• чанарын хариуцлага
• ажил хүлээлцэх нөхцөл
• доголдол, гомдлыг баримтжуулах журам зэргийг
гэрээндээ хэрхэн тодорхой тусгаснаа шалгаарай.

Өнөөдөр дууссан мэт санагдсан ажил хэдэн жилийн дараа их хэмжээний санхүүгийн эрсдэл үүсгэж болно.

25/06/2026

Эрүүгийн эрх зүйн чиглэлээр 20 гаруй жил мэргэшин ажиллаж буй Л.Мажигсүрэн өмгөөлөгчийн зөвлөгөө “Таны зорилго зөв ч буруу аргаар хэрэгжүүлбэл гэмт хэрэгт холбогдоно”
Өөрөө ч мэдэхгүй авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн юм биш биз?
Цөөнгүй хүмүүс хуулийн нарийн мэдлэггүйгээс болж энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог.

#хуулийнзөвлөгөө #эрхээхамгаал #ГэмтХэрэг #Авилга

ФРАНЧАЙЗЫН ГЭРЭЭ БА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
12/06/2026

ФРАНЧАЙЗЫН ГЭРЭЭ БА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Франчайзын гэрээ - Франчайзын хууль эрх зүйн зохицуулалтын талаар сургалт амжилттай болж, 50 орчим жижиг дунд бизнес эрх...
12/06/2026

Франчайзын гэрээ - Франчайзын хууль эрх зүйн зохицуулалтын талаар сургалт амжилттай болж, 50 орчим жижиг дунд бизнес эрхлэгч нартай хамтран ажиллалаа

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН МААНЬ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ШИЙДВЭР ГАРЛАА.Орон сууц захиалан бариу...
02/06/2026

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН МААНЬ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ШИЙДВЭР ГАРЛАА.

Орон сууц захиалан бариулах гэрээнээс болж хохирсон иргэд цөөнгүй байдаг.

Олон жилийн хөдөлмөрөөр хуримтлуулсан мөнгөөрөө, эсвэл банкны зээлээр байр худалдан авсан ч тухайн барилга хугацаандаа ашиглалтад орохгүй байх, ажил бүрэн зогсох, улмаар санхүүгийн хохирол амсах тохиолдол түгээмэл гардаг.

Гэвч ийм нөхцөлд иргэн зөвхөн төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж ойлгох нь өрөөсгөл юм.

Тодорхой нөхцөлд хугацаа алдсанаас үүссэн хохирол, нэмэлт зардал болон хуульд заасан бусад шаардлагыг мөн шүүхээр хамгаалуулах боломжтой байдаг.

Иймээс орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж байгаа болон гэрээний үүрэг зөрчигдсөн иргэд гэрээний нөхцөл, эрхээ сайтар мэдэж, мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө авах нь чухал юм.

26/05/2026

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд бизнесээ франчайз системээр салбарлуулан өргөжүүлэх сонирхолтой байгууллагуудад зориулан онол, практик хосолсон мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулах гэж байна.

Хамгийн эхэнд бүртгэлээ илгээсэн 50 харилцагч байгууллагын удирдлагууд хамрагдах боломжтой. 🙌

📌Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/4durw4N
📌Бүртгэл хүлээн авах хугацаа: 2026.05.22-2026.05.29

Хаана: Голомт банкны оффис
Хэзээ: 2026.06.04

Манай BLF Business Law firm LLC хуулийн фирмийн БНХАУ-д хийж буй албан томилолт амжилттай үргэлжилж байна. Уг томилолтоо...
23/04/2026

Манай BLF Business Law firm LLC хуулийн фирмийн БНХАУ-д хийж буй албан томилолт амжилттай үргэлжилж байна. Уг томилолтоор гадаад улсын иргэн, хуулийн этгээдүүдэд үзүүлж буй хуульзүйн үйлчилгээнийхээ талаар харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэв. 🇲🇳🇨🇳

Address

Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р хороо. Энхтайваны өргөн чөлөө. Blue Sky Tower. 11-р давхар. 1105 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when BLF Business Law firm LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share