29/12/2024
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхийлөгч хошууч генерал Ахмет Насер Ал-Рейси Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тохиолдуулан ирүүлсэн баярын мэндчилгээ
🇲🇳Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан цагдаа, хууль сахиулах байгууллагын нийт алба хаагчдад, мөн танай ард түмэнд чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе.
Интерполын Ерөнхий нарийн бичгийн газарт 118 улсын төлөөлөгчид ажиллаж байсан бол бидний хичээл зүтгэлээр энэ тоог нэмэгдүүлж 2023 оны 09 дүгээр сард 131 улс болгосон. Интерполын мэдээллийн сангийн мэдээллийн сангийн ашиглалт 28 хувиар нэмэгдэж, 144 сая гаруй өгөгдөл мэдээлэл бүхий сангуудад 15 сая мэдээлэл шинээр нэмэгдсэн байна. Түүнчлэн Ерөнхий Ассамблейн 91 дүгээр чуулганаар Палау Улс Интерполд гишүүнээр элссэнээр гишүүн улсын тоо 195-аас 196 болж, гэмт этгээдүүдийн гишгэх газар нэгээр багаслаа.
✅Сингапур Улсад байршилтай Интерполын олон улсын инновацын төвөөр дамжуулан хиймэл оюун ухааны технологийн шийдлүүдийг хөгжүүлсээр байна. Бид цагдаагийн үйл ажиллагаанд технологид тулгуурласан өөрсдийн шийдлүүдийг нэвтрүүлсэн, тухайлбал Интерполын Метаверс ертөнцөд цахимаар хамтран ажиллах, сургалт явуулах орчныг бүрдүүлсэн бол, дотооддоо I-CORPORATE хөтөлбөрийн хүрээнд, гадагшаагаа I-CORE хөтөлбөрийн хүрээнд гишүүн улсууд хооронд мэдээлэл солилцох ажиллагааг “Интерполын хөдөлгөөнт төхөөрөмж” болон “Интерпол Клауд” ашиглан хөнгөвчилж байна.
✅2023 онд Интерпол нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC)-ын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан тус Конвенцын Талууд (UN COP)-ын бага хуралд анх удаагаа 28 дугаар уулзалтаар оролцлоо. Интерпол хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор UN COP-д цаашид ажиглагчаар оролцох болно. Түүнчлэн Интерполын Үндэсний төв товчоодыг хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй гэмт хэргийн төрлүүдтэй тэмцэх бэлэн байдлыг хангах чиглэлээр иж бүрэн төлөвлөгөө боловсруулахад анхаарал хандуулж ажиллаа.
Эцэст нь Интерполын цахим академиас хууль сахиулагч нарт олон улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа, түүний ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр хорин мянга гаруй сургалт зохион байгуулсан байна.
✅Танай улсын хийж хэрэгжүүлсэн ажил, бусад Үндэсний төв товчоодыг амжилт гаргахад үзүүлсэн та бүхний нөлөө үнэлж баршгүй. Энэ бүхэн дэлхийн ард иргэдийн төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж буй танай алба хаагчдын ач гавъяа билээ. Танай улсын мөн бусад гишүүн улсууд бол Интерполын цохилох зүрх юм.
Энэхүү завшааныг ашиглан та бүхэнд эрүүл энхийг хүсэж, цаашдын ажилд тань чинь сэтгэлээсээ амжилт бүтээлийн дээдийг хүсье.