Хуульч Батхүү

Хуульч Батхүү Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хуульч Батхүү, Lawyer & Law Firm, Ulaanbaatar.

21/05/2026

Намын жагсаалт, эмэгтэйчүүдийн квот хоёрыг эргэж харахгүй бол нэг бол хагас галзуу, үгүй бол хэлгүй дада, даргын кнопчин орж ирдэг юм байна.

20/05/2026

Дээр үед "ажил хөөцөлдөнө" гэдэг үг байдаг байв. Болох ёстой юм жам ёсоороо болохгүй. Заавал араас нь хэл ам хэрүүл тэмцэл хийж байж бүтээхийг хэлж байгаа юм.

Би жил дамнуулан хэд хэдэн "ажил хөөцөлдөж" байгаа. Эхнийх нь банкууд ипотекийн зээл өгөхдөө зээл судалсны шимтгэл гэж 1 хувийг авдаг. Энэ нь хууль бус учраас хүчингүй болгуулахаар "хөөцөлдсөн".

Шаардлага хүргүүлнэ, дээд газарт нь хандана. Тэгээд шүүхэд өгнө. Шүүхээр өөрөө орно. Дараа нь шийдвэрээ бариад ШШГА дээр очно гээд 3 жил зарцуулсан. Гэвч одоо хэр нь дуусаагүй "хөөцөлдөх" хэрэгтэй байгаа. Энэ хүртэл явсан юм, цаана нь багахан зай үлдсэн гэж харж байгаа.

🚩 Энэ бол ипотекийн зээлтэй 125,000 иргэн, хамтран зээлдэгчийг оруулбал 250,000 хүнд шууд хамаатай асуудал.

Нодлин үл хөдлөхийн 2 хувийн татвар хүчингүй болгуулахаар өргөдөл санаачилж 100,000 хүний санал цуглуулсан. УИХ-аар оруулсан, Байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Өөрөө хуулийн төслийг нь бичиж өгсөн.

50, 60 гишүүнрүү ярьж, смс бичиж, уулзсан. Заримтай нь арай зодолдоогүй. Хэвлэлээр үзэлцсэн. Байж болох бүх аргаар "хөөцөлдсөн". Үр дүнд ЗГ дэмжиж, УИХ-аар оруулахаар болсон. Хөөцөлдөхгүй хаясан бол тэгэсгээд мартах байсан биз.

🚩 Дэмжиж санал өгсөн 100,000 хүний шаардлага. Хууль батлагдснаас хойш үр шимийг нь хүртэх олон мянган хүний асуудал.

Одоо орон сууцны залиланг "хөөцөлдөж" байгаа. Ард нь гарна гэж бодож байгаа. Чухам хэр их цаг хугацаа орохыг мэдэхгүй. Цагдаа, шүүх, прокурортой уулзаж, гуйж нэг шаардаж нэг үзэж байгаа. Зорилго нь зөв юм бүтэх байлгүй.

🚩 Бүх мөнгөө нэг луйварчинд өгч алдсан 70,000 хүн, ар гэрийг нь оруулбал 200,000 хүний амь амьдрал яваа.

Юу ч хийхгүй байж шүүмжлэгч нар мэр сэр байх юм. Гэхдээ яахав, урагшаа хараад явахад үр дүн гарах байлгүй дэ.

20/05/2026
20/05/2026

УЕП-ын газартай уулзлаа

19/05/2026

15 настай хүү ажил хийж байгаад хана нурж амь насаа алджээ. Хэвлэлийнхэн сурвалжлаад өгөөрэй.

Нэг хүний асуудал биш хөдөлмөр хамгаалалтай холбоотой нийтлэг асуудал. Би сайн өмгөөлөгч олж өгсөн. Үнэ төлбөргүй өмгөөлөөд өгье гэсэн.

Асуудал гарахад шуугиад мартдаг биш дүрэм журмаа сайжруулаад явдаг баймаар.

19/05/2026

Маргааш УЕП-той орон сууцны залилангийн асуудлаар уулзана.

Төр иргэдээ хамгаалах ёстой.

19/05/2026

Шүүхийн шат ахих тусам хүн загнаад яриулахаа больсон байна. Анхан бол яриулна, давах бага зэрэг яриулна, Дээд шүүх бол бүр яриулахгүй байх санаатай.

Нэг л их ярь, битгий ярьж гэж зааж загнасан хүмүүс. Шүүгч ажлаа хийж байгаа бол өмгөөлөгч ч ажлаа хийж яваа.

Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх бол Үндсэн хуулийн эрх. Үүнийг шүүх танхимд эдлэхгүй бол өөр хаана эдлэх вэ? Тэр тусмаа Хяналтын шат бол уг асуудлаар эцсийн шийд гаргадаг. Яримаар байна!

1939 оны их хэлмэгдүүлэлтээр ч хүний "эцсийн үг"-ийг нь сонсдог байсан. Гэтэл одоо УДШ өмгөөлөгч ярьсан бол өөрөө битгий ярь, суу, дуугүй бай гэдэг болж. Амь амьдрал нь шийдэгдэж байхад ганц үг хэлж болохгүй юу?

Дархан орох замд Дуган хадны амралт гэж бий. Хэдэн удаа очиж байсан. Урд талдаа тоосго, баруун талдаа модон байшинтай, а...
18/05/2026

Дархан орох замд Дуган хадны амралт гэж бий. Хэдэн удаа очиж байсан. Урд талдаа тоосго, баруун талдаа модон байшинтай, ар хэсэгтээ канад хаус монгол гэртэй.

Гэр бүлээрээ ажиллуулдаг гээд хүүхэн залуу хоёр ирсэн зочдод үйлчилж гүйлдэнэ. Харамсалтай явдал болж галд шатжээ.

Хүний амь эрсдээгүйд баярлаж байгаагаа бичиж. Буцаад босно, бидэнд итгээрэй, захиалгаа бүү цуцлаарай гэж.

Та бүхэн очиж амраарай. Амьдралын төлөө зүтгэж байгаа хүмүүсийн газар цаанаа нэг сайхан энергитэй байдаг юм.

ШЕЗ-ийн дарга П.Золзаяатай уулзлаа.1) Шүүх хурлын бичлэгийг 3 хоног нийтэд ил байршуулаад 4 дэх хоногтоо нууцад авдгийг ...
18/05/2026

ШЕЗ-ийн дарга П.Золзаяатай уулзлаа.

1) Шүүх хурлын бичлэгийг 3 хоног нийтэд ил байршуулаад 4 дэх хоногтоо нууцад авдгийг 7 сарын 1-нд багтааж нэг мөр болгоно гэнэ.

Одоогийн журмаар нууцад авна гэдэг үг үсэг байхгүй. Тиймээс өгөхгүй гэх авахаар бол нууцын баталгаанд зуруулж байгаа нь буруу юм байна.

2) УБ хотын төвийн 6 дүүргийн шүүхэд хянагдаж байгаа хэргийн 20-25 хувь нь хугацаа хэтрэлттэй байна.

Хялбар ажиллагааны шүүхийн 3 хэрэг тутмын нэг нь хугацаа хэтрүүлсэн статистик тоо гарчээ.

Хугацаа хэтрэлтийг судлая гэж байна. Уг нь орон сууцны захиалгын гэрээтэй, мөнгө төлсөн баримттай, бүх юм нь ил тод байхад удаахгүй дор дор шийддэг баймаар байна.

17/05/2026

Маргааш ШЕЗ-тэй уулзахаар цаг авсан байгаа. 2 асуудал тодруулна.

1) Хуулиар хэрэг маргааныг 60 хоногт багтаж шийдэх ёстой. Гэтэл шүүх хурал байнга хойшилдог. Энэ нь хэвийн үзэгдэл болсон.

Шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ёстой боловч бодит амьдрал дээр хохирсон иргэдийг нэмж хохироодог газар болсон.

Шүүх яагаад ингэж өдөр тутамдаа хууль зөрчдөг, үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй болсон талаар асууна.

2) Шүүх хуралдааны бичлэг бол шүүгч хэрэг маргааны хэт нэг талыг барьж шийдэх, илтэд хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хэрэв тийм үйлдэл гаргасан бол баримт нотолгоо болж үлддэг.

Нөгөө талдаа ялагдсан тал элдэв зүйл зохиож ярьдаг, хүн гүтгэдэг байдлаас хамгаалах хэрэгсэл болдог.

Гэвч ШЕЗ-ийн баталсан журмаар бичлэг 3 хоног нээлттэй байршдаг боловч 4 дэх хоног дээрээ нууц болж хувирдаг. Нэгэнт ил болсон бичлэгийг нууцад авах ач холбогдлын талаар асууна.

Уулзалтын үр дүнгийн талаар тухай бүр бичээд явна. Эцсийн дүндээ манай шүүх хэрэг маргааныг үнэн зөв, хуулийн хугацаанд багтаж шийддэг болгох нь уулзалтын зорилго юм.

Марафоны дугаараа аваадахлаа. Хүн цөөн сэлүүхэн байна. Эртхэн очоорой. Цагийн нь тулгаад бөөн оочир болох вий. 46 мянга ...
17/05/2026

Марафоны дугаараа аваадахлаа. Хүн цөөн сэлүүхэн байна. Эртхэн очоорой. Цагийн нь тулгаад бөөн оочир болох вий. 46 мянга гэдэг их тоо.

Футволк нь өмсгөл жижигтэй юм. L өмсдөг хүн ХL, XXL-ээс наашгүй юм байна шүү.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуульч Батхүү posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share