Өмгөөлөгч О.Анхбаяр

Өмгөөлөгч О.Анхбаяр Хэрэв та өмгөөлөгчөө зөв сонгосон гэж бодож байвал бүх асуудлын тэн хагасыг нь шийдчихлээ гэсэн үг.

Тэд гэдгийг төр гэж уншаарай.
25/08/2026

Тэд гэдгийг төр гэж уншаарай.

24/08/2026

Манай хуулийн фирмийн захирал М.Мөнхжаргал гэдэг хүн. Нэг зүйлийг хэлэхэд миний ард маш олон чадварлаг залуус баг болж хамтран ажиллаж байдаг юм шүү.

24/08/2026

Шүүхийн шийдвэрийг аливаа иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Монгол Улсад иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дунджаар 5-6 жилийн хугацаанд биелэгдэж дуусаж байгаа гэдэг судалгаа гарсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үр дүнтэй байж чадахгүй байгааг харуулж байна. Жишээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр төлөгчийн банкны данс, эд хөрөнгө зэргийг битүүмжилж, хураан авах ажиллагаа хийж байгаа ч төлбөр төлөгчийн зүгээс шүүхийн шийдвэр гарахаас өмнө эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн байх, данс нь битүүмжлэгдсэн ч өөр хүний данс ашиглаж мөнгө төгрөг өгч авч, компани бол өөр компани байгуулаад ажиллах зэргээр өр төлбөрөө төлөхгүй байж амьдарч, үйл ажиллагаа явуулж болоод бүүр бусад иргэдийг ч нэмж хохирсоор байна. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх үр дүнтэй арга бол 3 ба түүнээс дээш шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй этгээдийн жагсаалтыг нийтэд ил тод нээлттэй мэдээлж, мөн уг жагсаалтад төлбөр төлөгч нь иргэн бол түүний хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүдийн мэдээлэл, төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол түүний хувьцаа эзэмшигчид, хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн мэдээллийг агуулдаг болох гэж үзэж байна. Монголчууд "нэр хугарахаар яс хугар" гэж эртнээс ярьж нэр төрөө сэвтээхээс айдгаас гадна энгийн хүмүүст ч гэсэн өр төлбөрөө төлдөггүй хүмүүстэй мөнгө төгрөгний харилцаанд орж нэмж хохирохоос урьдчилан сэргийлэх боломжийг олгоно. Энэ нь одоо цагт иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлтийг дээшлүүлэх үр дүнтэй ганц арга зам гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлд Төлбөртэй этгээдийн бүртгэл хөтлөх талаар зохицуулсан боловч энэ бүртгэлээ нийтэд ил тод, нээлттэй цахим сайт хэлбэрээр мэдээлэх боломжтой байхад мэдээлэхгүй, энгийн оновчтой аргыг хэрэглэхгүй байгаа нь ойлгомжгүй юм.

Гэр бүлийн хүчирхийлэл гэх зөрчил дээр эмэгтэй хүнтэй холбоотой маш их асуудал байдаг. Гэтэл цагдаа нь зөвхөн эрэгтэй хү...
24/08/2026

Гэр бүлийн хүчирхийлэл гэх зөрчил дээр эмэгтэй хүнтэй холбоотой маш их асуудал байдаг. Гэтэл цагдаа нь зөвхөн эрэгтэй хүнийг хүчирхийлэгч гэж хардаг, шууд эмэгтэйн мэдүүлэгт хөтлөгддөг. Ингээд эрэгтэй хүн гэр бүлийн хүчирхийлэгч болж 30 хүртэл хоног баривчилгаанд явдаг.

Би зөндөө хэлдэг юм, эхнэр нөхрийн хардалтаас үүссэн, гэнэт шинжтэй хэрүүл маргаан бол гэр бүлийн хүчирхийлэл БИШ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь шал өөр зүйл. Нэгийгээ амьсгалах аргагүй болтол нь хэцүү байлгадаг, харцаараа хөдлөгдөг, муухай харахад нь нөгөөх нь айсандаа шээс алдах хэмжээний зүйл шүү дээ. Энэ нь байнгын шинжтэй, бүр амьдралын дадал болчихсон шинжтэй харилцааг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ.

Гэтэл практик дээр хардалтаас үүссэн эр, эм хоёрын маргааныг гэр бүлийн хүчирхийлэл гэж дүгнээд нөхрийг баривчлаад байдаг.

Ер нь бол энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зөрчлөө зөрчил шалгагч цагдаа нь ч тэр, прокурор нь тэр, шүүх нь ч тэр ялгаж салгамаар байдаг.

Муудалцдаггүй эр, эм гэж энэ хорвоод үгүй, тэр болгонд гэр бүлийн хүчирхийлэл гэх үү. Жилдээ 3-н удаа эхнэртэйгээ хэрэлдснийг удаа дараа гээд эрүү үүсгэх үү.

Ядаж энэ хардалтын маргааныг гэр бүлийн хүчирхийллээс салгаж ойлгооч.

Эхнэр нөхөр хоёрын ач тач, ана мана хэрэлдэж байхад дуудлагаар цагдаа ирэхээр нөхөр нь хүчирхийлэгч болчихдог сонин шүү.

Сүүлийн үед нэлээн тохиолдох болсон түгээмэл жишээ бол мөрдөгч нар хэргийн холбогдогчийг"өдөр бүр ирж надад бүртгүүлж ба...
23/08/2026

Сүүлийн үед нэлээн тохиолдох болсон түгээмэл жишээ бол мөрдөгч нар хэргийн холбогдогчийг
"өдөр бүр ирж надад бүртгүүлж бай",
"чи ер нь ирж надад царайгаа харуул, ямар хүн байдгийг чинь нэг харья",
"хаагуур юу хийгээд байгааг чинь мэдэхгүй тул цагдаа дээр өдөр бүр ирнэ шүү" гэх мэт яриа өгүүлэл гаргаж байхыг харлаа, бас сонслоо.

Мөрдөгч нар маань 2017 оноос эхлээд нэлээн шинэлэг эрх зүйн орчинд ажилладаг болсон гэдгээ мэдмээр байна. Бас хуулиа өдөр бүр уншиж судалж баймаар байна. Одоогийн эрүүгийн процессын хууль чинь хуучны эрүүгийн байцаан шийтгэх хууль биш шүү дээ.
Шинэ хуульд хэргийн оролцогчийг хэрхэн дуудан ирүүлэхийг чинь хүртэл хуульчилсан байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйл.
Мөрдөгч хэргийн оролцогчийг 3-хан тохиолдолд дуудна.
1. Мэдүүлэг авах,
2. Аливаа шийдвэр танилцуулах,
3. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах.

Энэ 3-н зорилгоор л хүнийг дуудна. Үүнээс өөр зорилгоор дуудвал хууль зөрчсөн үйлдэл бөгөөд бас бусдыг чирэгдүүлсэн, залхаасан, эрүүдэн шүүсэн гэх сахилгын болоод эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм шүү. Анхаарна бизээ!

Хууль сахиулагчийг эсэргүүцэх нь гэмт хэрэг юм. Асуудалд орсон иргэдийн ихэвчлэн гаргадаг алдаа бол хэрэг маргаан яг тэр...
22/08/2026

Хууль сахиулагчийг эсэргүүцэх нь гэмт хэрэг юм.

Асуудалд орсон иргэдийн ихэвчлэн гаргадаг алдаа бол хэрэг маргаан яг тэр цаг мөчдөө тухайн хууль сахиулагчийн хэлснээр эцэслэн шийдэгдэх юм шиг санадагт оршино. Та өөрийнхөө зөв гэдэгт, хууль сахиулагч асуудлыг буруугаар шийдвэрлээд байгаа мэт санагдах үед танд үнэхээрийн гомдолтой, уур хүрмээр санагддаг. Ингээд иргэд маань хууль сахиулагчтай маргаж эхэлдэг. Хууль сахиулагчтай маргах тусам, хууль сахиулагчийг эсэргүүцэх тусам нөхцөл байдал улам хүндэрч, бүх зүйл таны буруу болон төгсөх магадлал өндөрсөж байдаг.

Иймд танд зөвлөхөд тухайн хууль сахиулагчийн асуудлыг шийдэж байгаа шийдэл нь эцсийнх биш гэдгийг иргэн та ямагт санаж байх хэрэгтэй. Хэрэв таныг үндэслэлгүй торгосон бол та торгуулийн хуудсаа гардаж аваад дараа нь прокурор, шүүхэд гомдол гаргаж шийтгэлийн хуудсыг нь хүчингүй болгож болно. Хэрэв таныг саатуулсан, эрүүлжүүлсэн бол та хууль бусаар саатуулагдсан талаараа дараа нь гомдлоо гаргах замаар буруутай этгээдэд хариуцлага тооцуулж болно.

Гэтэл иргэд маань хууль сахиулагчийг эсэргүүцснээр бүх зүйлийн буруутан болж, нөгөө жижиг хэмжээний зөрчил нь танхайрсан, шаардлага биелүүлээгүй гэх мэтээр маш олон хэргийн эзэн болсноор дараа нь юун гомдол гаргах манатай болдог.
Тэгэхээр асуудал үүссэн бол асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх бүрэн боломжийг хууль сахиулагчид олгож бай. Асуудлыг шийдсэн баримтыг гардаж ав. Хэрэв та асуудлыг буруу шийдсэн гэж бодож байгаа бол дараа нь гомдлоо гарга. Яг торгуулах мөчдөө, эсвэл яг саатуулагдах мөчдөө хууль сахиулагчийг давж дийлэх гэж битгий оролд тэднийг хүндэтгэ, шаардлагыг нь биелүүл, шаардлага хууль бус байсан ч биелүүл, дараа нь ямар хуулийг, ямар журмыг яаж зөрчсөн талаар танд бодох, асуух, зөвлөлдөх, тэгээд гомдлоо гаргах цаг хангалттай байх болно.

Зураг дээрх иргэний хувьд эхэндээ мянга өөрийнх нь зөв байсан байж болох ч, одоо бол буруудах л болно.

21/08/2026

Гэрээтэй юм чинь шүүхэд ханд гэж залилуулсан иргэний өргөдлийг цагдаа, прокурор ихээр татгалзаж хаасан нь өнөөдөр орон сууцны залиланг ихэсгэх гол шалтгаануудын нэг мөнөөс мөн.

Зүрх салгалж, толгой өвдөв.Хүүхэд дайрч амь насыг нь хохироосон гэх хэрэгт үйлчлүүлэгч маань гэм буруу дээрээ маргаагүй ...
21/08/2026

Зүрх салгалж, толгой өвдөв.

Хүүхэд дайрч амь насыг нь хохироосон гэх хэрэгт үйлчлүүлэгч маань гэм буруу дээрээ маргаагүй юм. Үйлчлүүлэгчээ анх хараад л түүнийг гүндүүгүй эр гэдгийг мэдсэн, намайг мөрдөн байцаагч байхад буруу газар буруу цагтаа байж таардаг азгүй хүмүүс зөндөө таардаг байлаа, яг тэдний нэг гэдгийг шууд л анзаарсан юм. Тэр хэрэг үйлдэх үедээ согтуу байгаагүй.

Хэрэг дээр удаа дараа дүгнэлт гарлаа, тэр бүхэнд шинжээчид хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулсан нь буруу гэдгийг санал нэгтэйгээр дүгнэдэг байв. Бас түүний хажуугаар манай талыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг давхар тогтоодог.

Ингээд өнөөдөр шүүх хурал боллоо. Үйлчлүүлэгч бид хоёр огт гэм буруу дээрээ маргасангүй, эсэргүүцэн няцааж мэтгэлцсэнгүй, биеэ өмөөрч олон юм юу ярьсангүй. Гэтэл прокурор болон хохирогчийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийг маань юу юугүй шоронд хийхээр нэлээн хүчтэй зүтгэж байгаа нь харагдав.

Уг нь би шүүх хурал дээр хүүхдээ алдсан хохирогч талыг буруутгаж ярихыг огт хүсээгүй боловч шүүх хурлын нөхцөл байдлыг үнэлээд энэ хэвээрээ "зөөлөн, аядуу" явбал хорих ял авах нь гарцаагүй болсон мэт санагдав.

Ингээд арга буюу хохирогчоос уучлалт гуйж байгаад хохирогч талын хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан нь хэрэг гарах гол шалтгаан болсныг ярихад хүрлээ.

Ярьж дуусаад суухад хэдийгээр би үйлчлүүлэгчээ хамгааллаа даа хэмээн бодогдовч яг үнэн сэтгэл дотроо бол би тийм ч таатай байсангүй ээ. Анх удаа би үйлчлүүлэгчээ өмгөөлөн ярьсныхаа дараа өөрийгөө тухгүй байгааг мэдэрлээ. Толгой минь гэнэт өвдөж, зүрх салгалж байгааг анзаарав.

Магад би үйлчлүүлэгчээ хамгаалахын тулд үр хүүхдээ алдан шаналж байгаа хүнийг буруутган ярьсандаа үймрэн харамссан нь тэр байх.

Ингээд шүүх шийдвэрээ гаргав. Ямартай ч бид хоёр шоронд орсонгүй ээ.

21/08/2026

Хуульчийн шалгалтын бүртгэл эхэлжээ. Дунджаар нийт шалгуулагчдын 10 хувь тэнцдэг гэхээр шаггүй шалгалт шүү. Бүх шалгуулагч нартаа амжилт хүсье.

Address

Sambuu Street
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 12:00
Sunday 09:00 - 12:00

Telephone

+97691076060

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмгөөлөгч О.Анхбаяр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмгөөлөгч О.Анхбаяр:

Shortcuts

Share