12/02/2026
👩⚖️ Өмгөөлөгч Б.Наранцэцэгийн хохирогч крипто биржийн өмгөөлөгчөөр ажилласан хэргийн нээлттэй шүүх хурлын хэсгийг, Хяналтын шатны шүүхээс зүйлчлэл өөрчилсөн онцлох үндэслэлийн хамт хуваалцаж байна.
💻 Крипто биржийн аппликейшинд ETH/BTC хослол нэмэх хөгжүүлэлт хийх үед ETH койныг 0.001 BTC койноор худалдан авах захиалга биелэгдэх алдаа үүссэнийг ашиглаж, олон удаагийн арилжаа хийх замаар их хэмжээний ашиг олж, гаргаж авсан үйлдлийг
📌 анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 17.1 “Хулгайлах гэмт хэрэг” гэж шийдвэрлэсэн.
🔎 Харин Хяналтын шатны шүүх уг үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 “Залилах” гэмт хэрэг гэж зүйлчлэл өөрчилж, эцэслэн шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлтээс дараахыг онцолж байна.
“… Цахим орчинд мэдээллийн системд нэвтрэх эрхгүй этгээд хамгаалалтын системийг эвдэх /хакердах/, нууц үгийг хууль бусаар олж авах, эсхүл техник, программ хангамжийн аргаар хууль бусаар нэвтэрч, серверийн аюулгүй байдлыг эвдэж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл хулгайлах гэмт хэрэгт тооцогдоно.
Энэ тохиолдолд систем нь хөрөнгийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, харин гэмт этгээд хүчээр буюу хууль бус нэвтрэлтээр хөрөнгийг авах шинжтэй байдаг.
Харин цахим орчинд программ хангамжийн алдаа, цоорхойг ашиглан хуурамч, ойлгомжгүй өгөгдөл оруулах, гүйлгээний агуулга, утгыг өөрчлөх зэргээр мэдээллийн системийг төөрөгдүүлж, улмаар системээр дамжуулан хөрөнгө шилжүүлэх зөвшөөрлийг авч буй үйлдэл нь залилах гэмт хэрэгт хамаарна …”
📝 Хуулийн фирм нь кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэргийн зарим зүйлчлэл дээр өмгөөллийн үйлчилгээ дагнан үзүүлдэг. Манай өмгөөлөгч тус хэргийг шүүх хүлээн авсны дараа хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд Улсын яллагчийн зүйлчлэлийг дэмжих, хохирогчийн хохирол, хор уршгийг тогтоолгоход анхаарал хандуулсан болно.