Nyamka BD

Nyamka BD ӨМГӨӨЛӨЛ, ХУУЛЬЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ЗУУЧЛАЛ, ТӨЛӨӨЛӨЛ

14/04/2026
21/03/2026

Хууль нь хэрэгждэг орон өөр юм даа, дэлхийн од хүртэл ... манайд бол пэдийгээд шаачина😡 2024 оны хэрэг

25/02/2026

МЭДҮҮЛЭГ ӨГӨХ АЖИЛЛАГАА ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР.

Гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн таны мэдүүлэг бол хуульд зааснаар нотлох баримтын төрөлд хамаарах бөгөөд хэрхэн ямар мэдүүлэг өгснөөс хамаарч тухайн мэдүүлгээр таныг эсхүл хэн нэгэн этгээдийг яллаж эсхүл цагаатгаж байдаг ач холбогдолтой.

Бидний мэддэгээр та үг хэлэх, хэлэхгүй байх эрхтэй бөгөөд хэлсэн үг тань таны эсрэг ашиглагдах боломжтой гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш билээ.

Мэдүүлэг өгөх ажиллагаанд дуудагдаж буй этгээдүүд дараах алдаа гаргадаг байна.
✔️Би хамааралгүй юм чинь гэх ойлголтоор мэдүүлэг өгөхөөр очдог боловч зарим тохиолдолд хамааралтай буюу хамжигч, хатгагч болж хувирах тохиолдол цөөнгүй
✔️ Сандрахгүй гэж бодож байсан ч сандарч үүнээс улбаатай буруу зөрүү ярих, асуултыг ойлгохгүй хариулах, дутуу, логикийн зөрүүтэй ярих зэрэг алдаа гаргадаг. Энэ ихэнхдээ мөрдөгчийн харилцаа хандлага, хоолойны өнгө, биеийн хэлэмж, орчны уур амьсгал гэх мэт зүйлээс хамааралтай
✔️ Юу асууж болзошгүй талаар таамаг байхгүй тул хариулах, ярих, тайлбарлах, бэлтгэлгүй очдог.
✔️ Мэдүүлэг өгөх ажиллагаанд идэвхгүй /үр дүнгүй/ зөвхөн мөрдөгчийн асуултад хариулт өгөх байдлаар оролцдог.
✔️ Мөрдөгчийн зүй бус үйлдэл, дарамт шахалт сүрдүүлэгт автах, өртөх тохиолдол цөөнгүй.

Мэдүүлэг өгөх ажиллагаа нь таны бодож байгаагаас илүү үр дагавартай чухал процесс ажиллагаа тул өөрийн болон хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс урьдчилан зөвлөгөө мэдээлэл авах, өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх нь таныг үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна.

Зөвлөгөө мэдээллийн тойм бэлтгэсэн: Өмгөөлөгч Б.Түвшинтөгс.

Өмгөөллийн Поларис хуулийн фирм

Address

Bayanzurkh Duureg
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 16:00
Sunday 09:00 - 16:00

Telephone

+97696666933

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nyamka BD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Nyamka BD:

Share