Цахим хууль зүйн зөвлөгөө

Цахим хууль зүйн зөвлөгөө Цахимаар хууль зүйн
зөвлөгөө өгөх

05/06/2026
01/06/2026

Гэмт үйлдэлд зөвхөн шалтгаант холбоо байлаа гээд хангалтгүй. Үүнээс гадна гэмт этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ ноёрхогч байх ёстой. Жишээ:

Иргэн А нь өөрийн баян авга ах Б-г хурдан үхээсэй, тэгвэл өв хөрөнгийг өвлөн авах юмсан хэмээн боддог. Тэгээд А нь авга ах Б-г зориуд бороотой орой гадаа гарч зугаалахыг санал болгожээ. Учир нь жилийн энэ үед тэр хавиар аянга их буудгийг А мэддэг бөгөөд ахыгаа аянгад цохиулаасай хэмээн хүсэж. Гэтэл яг түүний хүссэнээр Б аянгад цохиулан үхжээ.

1960-аад оноос өмнө ноёрхож байсан шалтгаант холбоонд шүтсэн эрүүгийн эрх зүйн онолоор бол А нь авга ахыг зориуд гадагшаа гарахыг санал болгосон, үүнээс болоод ах нь аянгад цохиулсан тэгэхээр шалтгаант холбоо байна хэмээн дүгнэх байв. Гэтэл германы нэрт эрдэмтэн Клаус Роксин үүнд "үгүй" хэмээн хариулсан. Иргэн А нь аянга хэзээ хаана буухыг шийдэж чадахгүй, тэр үүнийг урьдчилан мэдэх боломжгүй. Тиймээс А бол гэм буруугүй. Үүгээрээ Клаус Роксин эрүүгийн эрх зүйд "ноёрхогч" гэх цоо шинэ ойлголтыг оруулсан байдаг. Шалтгаант холбоо гэдэг нь дангаараа үедээ сохор байж болно гэдэг нь үүгээр нотлогдсон.

Клаус Роксин 1931-2025 он.

19/05/2026

Цахим торгууль

Камерын торгууль бол Замын хөдөлгөөний удирдлагын төв 70111642, Цагдаагийн торгууль бол 70191302, төлсөн торгуулийн мэдээлэл ороогүй бол УЕП "Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан"-ын 51260855 дугаараас лавлаарай.

19/05/2026

⚖️Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас...

05/01/2024

Мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл:
2024 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжих хуулиудын онцлох заалтуудаас хүргэж байна.
ҮҮНД:
📍Боловсролын багц хуулийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцуулна.
📍 Багшийн нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд ОРОН СУУЦТАЙ болоход нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.
📍Орон нутагт ажиллаж буй багш нарт 3 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.
📍Хичээл сургалтын хэрэгслийн зардлыг төрөөс хариуцдаг болно.
📍Багшид нэмэлт ачаалал өгөхийг хориглоно.
📍Боловсролын багц хуулиудыг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг 2024 оны улсын төсөвт тусган баталсан болно.
МӨН:
📍Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
📍Тэтгэвэр өвлөгддөг болно. ИРГЭН таны төлж буй НДШ таны нэрийн дансанд хуримтлагдана.
📍Татварын тухай хуулиар ХУВИАРАА хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын 1 хувийг төлөх боломжтой.
📍Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлнө.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим хууль зүйн зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цахим хууль зүйн зөвлөгөө:

Share

Category