Niigem.mn News

Call Directions Website Contact the business

Niigem.mn News Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Niigem.mn News, Сүхбаатар дүүрэг, VI хороо, Эрдэм тауэр, Ulaanbaatar.

24/09/2026

🔴 Төв аймаг руу түлш ачиж явсан машин замдаа осолдож, түлшээ асгажээ

Азийн наадамд түрүүлсэн монгол тамирчид
21/09/2026

Азийн наадамд түрүүлсэн монгол тамирчид

21/09/2026

🔴 Б.АЗЖАРГАЛ: Сурагчдаас гомдол санал ирж байна. Юбка биш өмд өмсөх хүсэлтэй охид бий. Мөн биеийн тамирын хувцас анги сургуулиараа заавал нэгэн жигд авах ёстой юу. Боломжгүй эцэг эхчүүд ч байгааг анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

📍Тиймээс сурагчдын дүрэмт хувцастай холбоотой эцэг эх, сурагчдыг өөрсдийг нь оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.

17/09/2026

ХХЕГ-ЫН ДЭРГЭДЭХ ХИЛИЙН ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГЫН ДУУЧИН, БЭЛТГЭЛ АХЛАХ АХЛАГЧ Д.МАРТ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН БОЛЛОО

17/09/2026

🔴 ОХУ-ЫН НУТАГТ ГАРСАН ТҮЙМЭР ХИЛ ДАВЖ ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН НУТАГТ ОРЖ ИРЖЭЭ

Оросын холбооны улсын нутаг, Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд 2026.09.08-ны 21:29 цагт сансрын хиймэл дагуулын мэдээгээр илэрсэн түймэр энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд хил давж орж ирсэн байна.

Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн дугаар анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч, нийт 36 алба хаагч ажиллаж байна.

17/09/2026

Дэд сайд асан Г.Дашнямын гэр рүү хутгатай Өвөрмонгол иргэн дайрсан байна!!!

17/09/2026

БААВГАЙН БАМБАРУУШИЙГ БАЙГАЛЬД НЬ БУЦААН ТАВИЛАА

👉 Онон-Балжийн байгалийн цогцолборт газар түүний орчны бүсэд 2026 оны 08 дугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 42 баавгай бүртгэгдээд байна.

👉 Үүнээс цогцолборт газрын орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумаас тээвэрлэгдсэн 2 бамбарууш, Хэнтий аймгийн Норовлин сумаас ирсэн 1 бамбаруушийг 7 хоног тэжээн тэнхрүүлэн 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгальд нь буцаан тавьлаа.

👉 Тус ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Шуурхай баг"-тай хамтран аюулгүй, амжилттай гүйцэтгэлээ.

❗️ Иргэд та бүхэн баавгайтай бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, өөрсдийн аюулгүй байдлыг сайтар хангана уу.

📞 Хүрэн баавгайтай холбоотой мэдээллийг Хамгаалалтын захиргааны 99777844, 88023035 утсаар холбогдон мэдээлнэ үү.

16/09/2026

За баахан хүн ачигдах байх даа.

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар да...
16/09/2026

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Үүнд:
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах,
Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртны хэмжээ 12%),
Янжуур тамхи 400 ширхэг, ороомол намчин тамхи (сигар)100 ширхэг,
20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:

БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх,
Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно.

Гурав. Яаралтай үед холбоо барих:

Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам: +86(10)65321203, +8617600787323, [email protected],

Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, [email protected],

Шанхай хотод суугаа ЕКГ:
https://www.facebook.com/profile.php?id=61552353615506
+8613122656261, [email protected],

Манжуурт хотод суугаа КГ Consulate of Mongolia in Manzhouli : +86(470)6236716, 15547073598, [email protected],

Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын Газар: +86 15647964334, [email protected]

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Batmunkh Battsetseg

15/09/2026

Нийслэлийн Засаг дарга П.Пүрэвдагва: Хотын төвд нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр ТҮЦ байрлуулахгүй

Address

Сүхбаатар дүүрэг, VI хороо, Эрдэм тауэр
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Niigem.mn News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Niigem.mn News:

Shortcuts

Share