26/08/2026
🔴 Бичлэг хийж байгаа хүүхдийн ээж нь урсчих шиг боллоо. Аймаар…
▶️ Непалд хүчтэй үер болж, 157 хүн амиа алдан, 400 гаруй хүн сураггүй болжээ.
Непалын Хятадтай хил залгаа Расува мужид наймдугаар сарын 26-нд хүчтэй гэнэтийн үер, шавар нуранги болж, олон суурин, зам, гүүр болон дэд бүтцийг сүйтгэлээ.
Непалын эрх баригчдын мэдээлснээр 157 хүний цогцос олдоод байгаа бөгөөд 400 гаруй хүн сураггүй байна. Сураггүй болсон хүмүүсийн дунд Энэтхэг, АНУ, Австрали, Их Британи, Канад зэрэг орны олон иргэн байгаа аж.
Гамшигт мөн Хятадын Төвөдийн Жилонг хошуу өртөж, тэнд гурван хүн нас барж, 265 хүн сураггүй болсон талаар Хятадын тал мэдээлжээ.
‼️ Үер юунаас үүссэн бэ?
Урьдчилсан мэдээллээр, Непал Төвөдийн хил орчмын өндөр ууланд мөсөн голын том хэсэг нуран унаж, асар их хэмжээний ус, мөс, чулуу доош урссанаар Бхоте-Коши голын усны түвшин огцом нэмэгдсэн байж болзошгүй байна. Мөн газар хөдлөлт болон мөсөн голын нуранги хоорондоо холбоотой байсан эсэхийг мэргэжилтнүүд судалж байна.
Үерийн улмаас Расувагийн хилийн боомт, зам гүүр, орон сууц болон эрчим хүчний байгууламжууд ихээхэн эвдэрч, аврах ажиллагаанд хүндрэл учирчээ.
Непалын арми болон аврах багууд нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч уулын зам, гүүр эвдэрсэн нь ажиллагааг ихээхэн хүндрүүлж байгаа аж.
Хохирлын тоо одоогоор эцэслэгдээгүй бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул нас барагсад болон сураггүй хүмүүсийн тоо цаашид өөрчлөгдөх магадлалтай байна.