23/06/2021
🇲🇳Улаанбаатар хотын ногоон бүсийн хэмжээнд ой, хээрийн түймэр сүүлийн 20 жилийн хугацаанд 210 гаруй гарсан байна. Статистик мэдээнээс үзэхэд, 2002 онд хамгийн олон буюу 35 удаа ой, хээрийн түймэр гарсан бөгөөд сүүлийн жилүүдэд 2019 онд 4, 2020 онд 5 удаа тохиолдож түймрийн тоо буурсан үзүүлэлттэй байна.
Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үйл ажиллагааг төр захиргаа, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд түймэр гарсан хойно нь live хийж олон нийтэд анхааруулах нь шийдэл биш юм.
Харин түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, түймрийн аюул тархалтыг бууруулах, ойн аж ахуйн арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн гүйцэтгэх нь ойн түймрээс хамгаалах шийдэл болох юм.
🇬🇧In the Ulaanbaatar green zone, more than 210 forest fires have been recorded in the past two decades. According to statistics, highest number of forest fires blazed in 2002 with a total of 35 forest and steppe fires. IN the recent years, incidences of forest fire kept declining- 4 times in 2019 and 5 times in 2020, respectively.
All stakeholders, including the government, individual citizens, business entities and organizations must have commitment to prevent from and fight forest fire.
Simply broadcasting the fire live though Internet is not a solution.
Instead, prevention from forest fires, mitigating the threat and distribution of fire blaze and proper planning and implementation of forest management measures could be essential for protecting from fires.
Urban Resource Management
#Нийслэлийн Байгаль орчны газар